Монголын цөмийн хууль-эрхзүйн өнөөгийн байдлаас

Нийтэлсэн: 2013-01-16 18:17:18

Өнөөдөр дэлхий даяар цөмийн хор хөнөөл, аюул гамшгаас татгалзаж байна. Саяхан гэхэд л Сэнди хар шуурганаас болж, АНУ-ын АЦС-иуд аюултай байдалд орж, Нью-Йоркод цөмийн гамшиг нүүрлэх дөхсөн. Атомын энерги, зэвсгийн салбарыг хөгжүүлсэн улс орон цөмийн дайны гэмээр нөхцөл байдалд оршиж, хэзээ цөмийн бөмбөгдлөгт өртөх вэ гэсэнтэй агаар нэгэн түгшүүр айдаст автаж байдаг аа.


Сэнди шуурганаас үүдэн, АЦС-д нь осол гарсан бол дэлхийн хамгийн том хотуудын нэг, АНУ-ын гол зангилаа хот Нью-Йоркод сөнөл мөхөл, үхэл гамшиг учирч, тус улс сулран доройтож, улмаар дэлхий дахины эдийн засаг, энх тайвны тогтвортой байдал ч ганхах байлаа.


Дэлхийн улсууд цөмийн салбараас бүрэн, хэсэгчилсэн, нэмэгдүүлэхгүй гэсэн чиглэлүүдээр татгалзаж байна. Нэгэнт цөмийн салбараас ихээхэн хараат болсон, 50 гаруй АЦС-тай Франц улс буруу замыг сонгосондоо харамсан халаглавч яах ч аргагүй, дээр тэнгэр хол, дор газар хатуу гэгч болон цөхөрч мухардаж байна. Харин ганцхан улс буюу Монголд л төр засаг, хамсаатнууд нь атомын энерги шиг сайхан хөгжил дэвшил үгүй, ямар ч аюул осол байхгүй, бүх чиглэлээр нь хөгжүүлнэ хэрэгжүүлнэ гэж уулгалан хийрхэж, шунаг сувдаг, тэнэг мунхгийн туйлыг үзүүлж, дэлхий дахиныг алмайруулан цочирдуулж байна.


Монголын цөмийн хууль тогтоомжууд нь Үндсэн хуулийн 6.1-ийн “байгалийн баялаг ард түмний мэдэлд байна”, 6.4-ийн “Үндсэн хуульд харш олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй”, 16.1-ийн “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй”, 16.2-ын “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 16.6-гийн “эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй” гэсэн зүйлүүдийг зөрчсөн байдаг.

 


Ард түмний хүсэл зоригийг төрийн бодлого шийдвэрт хамгийн эрхэм болгон тусгах, олон нийтийн оролцоо хяналтыг дэмжих, улс түмний эрх ашгийг дээдлэх, ардчиллын үнэ цэнэт зүйлсийг хэрэгжүүлэх зарчмуудыг ч ноцтойгоор зөрчсөн байдаг. Байгаль орчны хууль тогтоомжуудад бүхэлд нь харшилж байгаа. Цөмийн салбарын хор хөнөөл, сөрөг тал нь ач тус, эерэг талаасаа зүйрлэшгүй ихээр давж гарч байгаа өнөөгийн бодот байдлын үед Монголын хууль-эрхзүйн системийн хүрээнд цөмий хууль тогтоомжууд ямар ч байр суурь, орон зай эзлэх боломжгүй юм.



Монгол улс:

-Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай,

-Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай,

-Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай зэрэг цөмийн хөнөөлийн эсрэг утга агуулгатай гэрээ, конвенциудад нэгдэж, Цөмийн зэвсэггүй бүсийн статустай болох санаачилга дэвшүүлж, цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулиараа бэхжүүлэн бататгаж, холбогдсон гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж, олон улсын өмнө тодорхой үүргүүдийг хүлээсэн. Тэдгээр гэрээ тохиролцоонуудыг үзэхэд Монгол улс бараг л цөмгүй бүс болох үүрэг хүлээсэн байдаг юм билээ.



1968 онд Монгол улс нэгдэн орсон Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ ёсоор бол Монголд цөмийн өргөн хөтөлбөр хэрэгжих ямар ч боломжгүй байна. Мөн “бусад улсад цөмийн зэвсэг, цөмийн бусад дэлбэлэх төхөөрөмж хэрэгсэл үйлдвэрлэхэд туслахгүй байх” үүрэг хүлээсэн ч тийм зорилгын төлөө улайран зүтгэж байгаа Иран, Хойд Солонгос зэрэг улсуудтай цөмийн салбарт хамтран ажиллах байдалтай болж, дэлхий нийтийг түгшээж эхлэв. “Цөмийн зэвсэгтэй болж, хөрш гүрнүүдийг Монголд халдан довтолж зүрхлэхгүй болгоно” хэмээн олон түмнийг мунхруулсаар ирсэн.



Цөмийн материалыг биечлэн хамгаалах, цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай конвенциудыг урьд Монгол улсад үйлдвэрлэл, эмнэлэг, шинжлэх ухаанд идэвхит бодос, төхөөрөмж бага хэмжээгээр ашиглах төдий бичил хэрэглээ байх үед сахин мөрдөх бололцоотой байсан. Тийм атал осол аваар гарах, бодос, төхөөрөмж алдагдах, хордох гээд ноцтой байдлууд үүсдэг байв.

 

Ташрамд хэлэхэд, дээрх бичиг хэрэглээг цөмийн энерги, зэвсгийн салбартай адилтган тайлбарлаж, хүн ардыг төөрөгдүүлдэг нь утга учиргүй гэдгийг тэмдэглэе. Монгол улсад цөмийн энерги, зэвсгийн салбар хөгжиж оршиж ирсэн уламжлал үгүй, дээрх бодос, төхөөрөмжийн хэрэглээ нь үйлдвэрлэл, эмнэлэг, шинжлэх ухааны хүрээнээс хальж гарах зүйлгүй бөгөөд, цөмийн хөнөөлийн эсрэг тэмцэгчид тэдгээрийн хэрэглээг үгүйсгэн сөргүүцдэг мэтээр тайлбардах нь аргаа барсан дэгсдүүлэлт, инээдтэй хэрэг болно.



Цөмийн материалыг шинэ нөхцөлд хамгаалах, ослын талаар тодорхой мэдээлэх бололцоо нь ч байхгүй юм. Монголд цөмийн энерги зэвсгийн холбогдолтой үйл ажиллагааг яаравчлан нэвтрүүлж байгаа нь олон улсын гэрээ конвенциудаа бүдүүлгээр зөрчиж, уландаа гишгэх байдал үүсгэж, дэлхийн хамтын нийгэмлэгт үл итгэгдэх, жигшигдэх хандлага ч буй болгож, урьдчилан тааварлашгүй ямар ч үр дагаврыг төрүүлж Иран, Хойд Солонгос шиг ганцаардаж, тусгаарлагдаж, хүнд хэцүү байдалд оруулж ч болохоор болжээ.



Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль 2000.2.3-нд батлагдсан. Үүнд, 5.2-р зүйлд Монгол улсын хил орчимд цөмийн шаар, аюултай хог хаягдал булшлах буюу хадгалуулахгүй байх гэж заасан. Гэтэл Монгол улсын өмнөд, зүүн хил хязгаартай ойр газар ураны хайгуул, олборлолыг явуулж, хууль зөрчигдөхөд хүргэж байна. Гүйцэтгэлд дөхөмтэй, тээвэрлэхэд хялбар байдлын үүднээс хилд ойрхон уул уурхайн цооногт цөмийн хаягдал булах магадлал ч байдаг. “Хил орчимдоо цөмийн хаягдал булж, хөрш улсуудын түрэмгийллээс хэзээд айх эмээх зүйлгүй болно” гэх эрүүл бус мессежийг түгээсээр ч ирсэн.

 


Монгол улсын цөмийн энергитэй холбоотой хууль эрхзүйн актууд нь дандаа хууль процедур зөрчиж, нууцаар, хулгайгаар боловсруулагдсан батлагдсан байдаг. “Монгол улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого” 2009.6.25-нд, УИХ-ын 45-р тогтоолоор батлагдсан. Тус бодлогын 2.1.1-д “Цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх”, 2.1.4-д “Цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаанд олон улсын болон үндэсний стандартыг чанд мөрдөх”, 2.1.5-д “…үйл ажиллагаанд хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюулгүй техник, технологи хэрэглэх”, 3.1.4-д “…хэмжээнээс үл хамаарч, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулна” гэсэн байдаг. Монгол улс үндэстний эрх ашгийг харгалзан үзсэн гэж болох бүх зүйл заалт нь амьдрал дээр зөрчигдөж байгаа.



100 гаруй ураны холбогдолтой лицензээр Монголын газар нутгийн 12 хувийг харийн 18 компаний мэдэлд олгосон. Тэдгээр компани ямар ч аюулгүй байдлын, экологийн стандарт мөрдөхгүй, нинжагийн төвшинд үйл ажиллагаа явуулж, цацраг идэвхит хог шаараа ил задгай асгаж, орчин тойрноо бохирдуулж, хүхрийн хүчлээр уусгах аюултай аргыг, болгоомжгүй хэрэглэж, хүн мал ойр байх аргагүй болгож, төрийн байгууллага, орон нутгийн захиргаа, иргэдээс үйл ажиллагаагаа зогсоох хууль ёсны шаардлага тавихад үл ойшоож, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж, стратегийн ач холбогдолтой манай ураны ордоос манай талд буюу Монголын төрд хувь эзэмшүүлэхгүй дээрмийн аргаар завшиж байгаа. Монголд цөмийн авантюрын үүд хаалгыг цэлийтэл нээж өгсөн энэ бодлого ингэж л амьдралд “хэрэгжиж” байна. Бодлогын 1-р хавсралтад цөмийн хаягдал булшлах байгууламж байгуулах ажлыг ЦЭГ, БОЯ хамтран хийнэ гэж зааж, 11 тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн байдаг.



Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг дагаж мөрдөх аваас, өнөөгийн цөмийн эмх замбараагүй явдал, үймээн самуун бүрэн таслан зогсоогдох учиртай юм. 2010.7.15-ны Ерөнхийлөгчийн захирамжаар батлагдсан баримтлал мөрдөгдөж байна. Энэ шинэчилсэн баримтлалаас урьд нь байсан “Агаар, ус, газрын хөрсөөр дамжин цацраг идэвхит бодис, химийн бохирдол, хүчиллэг бороо, гоц халдварт өвчин орж ирэхийг таслан зогсоох” гэсэн зүйлийг учир зүйгүйгээр эм хасч, цөмийн хор хөнөөлүүдийг үндэсний аюулгүй байдалд заналхийлэхгүй юм шиг болгох, хор хөнөөл нүүрлэх боломжийг нь гаргаж өгч байгаа юм шиг үйлдэл хийгдсэн байдаг (Урьд байсан 49.1-р зүйл буюу “Хүний удмын сангийн аюулгүй байлыг хангахад сөргөөр нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүдийг хязгаарлах” гэсэн зүйлийг сэм хассанаа, сэм буцааж оруулсан ч гэдэг).



Энэ баримт бичиг нь Монгол улс үндэстэнд аюул учрахаас сэргийлэх утга агуулгатай байх ёстойгоос бус, цөмийн хуйвалдаанчдын төлөвлөгөө юм уу, эрчим хүч, уул уурхайн салбарын төсөл биш юм. Гэтэл “Монгол улсад цөмийн циклийн бүтнээр нь хөгжүүлнэ” гэхчилэн ямар ч авцалдаагүй, утга учиргүйгээр, аюул учруулах хүчин зүйлийг хууль бусаар оруулж ирсэн байдаг.



Үндэсний аюулгүй байдал гэдэг нь тус баримт бичигт зааснаар: Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ гэсэн буй. 1.1.2-д нь жкологийн тэнцвэрт байдал, 3.1.3-д хүний удмын сангийн аюулгүй байдал, 3.2.1.2-д стратегийн ач холбогдолтой эрдэс баялгийн салбарыг олон улсын, Европын стандартад нийцүүлэх, 3.2.1.5-д цэвэр байгалийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг түлхүү дэмжих, 3.2.4.1-д эрдэс баялгийн салбарт үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчлах, байгаль орчин доройтуулахаас сэргийлэх, 3.2.4.2-д нүүрсийг эрчим хүчний гол эх үүсвэр болгох, 3.3.1-д үндсэн хуульт байгууллыг бататгах, 3.3.2-д төрийн залгамж чанарыг хангах, 3.3.4-д нийгмийн тогтвортой байдал, 3.4-д хүний аюулгүй байдал, 3.4.1-д эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх, 3.4.3-д амьдрах орчны аюулгүй байдал, 3.4.4-д иргэдийг үндэстэн дамнасан гэмт хэргээс хамгаалах, 3.5-д хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, 3.5.1-д усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, 3.5.3-д био нөөцийн хомсдолоос сэрийлэх, 3.5.4-д хүрээлэн байгаа орчныг бууруулах тухай заасан байдаг. Гэтэл 3.2.4.4-ийн “цөмийн циклийг хөгжүүлнэ” гэсэн ганц заалт нь дээрх бүх үндэсний аюулгүй байдлыг хамгаалах заалтуудыг зөрчих зөвшөөрлийг өгсөн мэт болчихож байгаа юм.



Цөмийн цикл гэдэг нь уран олборлож, боловсруулж, экспортлоод, ашигласны дараах цацраг идэвхит хог хаягдлыг нь буцааж авч эх орондоо булшлахыг хэлж байгаа нэр томъёо. Цөмийн цикл хэрэгжих л юм бол дээрх үндэсний аюулгүй байдлын олон чухал заалтууд бүгд зөрчигдөнө. Цөмийн уул уурхай станц, хаягдал гээд гурван гол аюул байдаг. Гурвуулаа Монголд хэрэгжих гэж байгааг ч хэлэх үү. Цөмийн зэвсгийн дөрөв дэх аюулд ч холбогдох гээд байгаа. Буй болоод удаагүй, Монголд анх хэрэгжүүлэх гэж санаархаж байгаа, бусад улс орон бол хэрэгжүүлэхийг зөвшөөрдөггүй ажиллагаа бол цөмийн цикл юм.



2000 онд Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох тухай хууль батлагдсаныг 2012.5.17-нд УИХ хүчингүй болгосон. Тэгвэл аюултай хог хаягдлын импорт буюу цөмийн хаягдал булшлах асуудал урагшилсаар байна. Цөмийн технологи нийлүүлэх 123 тоот гэрээ үүний жишээ бөгөөд, агуулга нь Монголын уранаар Солонгост цөмийн түлш үйлдвэрлэж, Солонгос, Арабын орнууд зэрэг улсуудын АЦС-д ашиглаж, хаягдлыг нь Монгол улсад булшлахад оршино.
2008 оны УИХ-ын ¹12 тогтоолоор Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан.

 

5.3.2-т нь Стратегийн зорилт 1 гэсэн малгайн дор “Атомын эрчим хүч ашиглах бодоргыг үе шаттайгаар хэрэгжүүлж, улмаар АЦС барих зорилт тавьж ажиллах” гэсэн байдаг. Ийнхүү, атомын бөмбөгийн дараа хор хөнөөл, эрсдэл түгшүүрээрээ ордог АЦС хэмээх аймшгийг ард түмэндээ бэлэглэхээр зэхэж байгаа бөгөөд, туршилтын бага оврын АЦС авчирч ашиглах ажил хэрэгжиж байна.


Цөмийн энергийн тухай хууль 2009.7.18-нд батлагдсан.


3.1.16-д нь “Цацраг идэвхит хаягдал гэж цацраг идэвхийн хэмжээ нь хаягдлын стандартад заасан зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид хэрэглэгдэхгүй зүйлсийг хэлнэ” гэсэн нь цөмийн хаягдлыг хаягдал биш гэж томъёолсон байгаа юм. Цөмийн хаягдлын цацраг идэвхи нь, хаягдлын зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн л бол хаягдал гэж үзнэ, хаягдлын цацраг идэвхи тэр зөвшөөрөгдсөн хэмжээ гээчээс хэтрээгүй бол уг хаягдлыг хаягдал гэж үзэхгүй гэж заажээ.

 

Мөн цөмийн хаягдлыг, жишээ нь АЦС-ын хэрэглэсэн түлш гэгддэг хаягдлыг онолын хувьд цаашид хэрэглэж болно. Гэхдээ хэрэглээ нь практик дээр бараг гарч ирдэггүй болохоор их хэмжээгээр аюултай хаягдал болж хуримтлагддаг, хаягдал ч гэж албан ёсоор тооцогддог. Гэтэл цөмийн хаягдлыг дахин хэрэглэгдэж болох бол хаягдал гэж үзэхгүй хэмээн давхар давхар зааж өгсөн нь Монгол оронд дэлхийн цөмийн хаягдлыг манай гаж буруу хууль ёсоор саадгүй төвлөрүүлэн булшлах боломжийг гаргаж өгч байна.



Шинжлэх ухаанд бол цөмийн хаягдлыг “тухайн үедээ практик үнэ цэнэгүй, хэрэгцээгүй байгаа, цацраг идэвхит изотоп агуулсан хаягдлыг хэлнэ” гэж тодорхойлсон байгаа.Олон мянга, сая жилийн дараа л цөмийн хаягдлын цацраг идэвхийг нь хэрэглэж болохгүй болох бөгөөд, манай хууль ёсоор бол тэр олон мянга, сая жилийн дараа л цөмийн хаягдлыг хаягдал гэж үзэх, одоо бол ямар ч цөмийн хаягдлыг хаягдал биш гэж үзэх байдалтай байна.

 

Гадаадад уран нийлүүлж, цацраг идэвхит хаягдлыг нь Монгол улс буцааж авч булшлахыг бол бүр зайлшгүй хийгдэх ёстой амин чухал хэрэгцээ шаардлага, үүрэг хариуцлага мэтээр улайран хуульчилж байгаа. Гадаадын цөмийн хаягдлыг ч ямар ч хяналтгүйгээр, уул уурхайн хаалттай объектуудад булшлах, ил задгай хаях боломжтой. Монгол дахь цөмийн олборлол, боловсруулалт, экспорт импорт, булшлалт, цахилгаан станц ажиллуулах, зэвсэглэлд оролцох зэрэг глобал хэмжээтэй өрнөх ажлыг хянах ямар ч бодитой боломж алга байна.

 

Олон улсын стандартаар бол: “ЗГ нь цөмийн төхөөрөмжийг хариуцсан, түүнчлэн цөмийн технологийг дэмжих чиг үүрэг бүхий аливаа байгууллагаас хараат бус бие даасан хяналтын байгууллагыг ажиллуулах ёстой”. Тэгвэл манайд олон улсын стандартыг дагаж мөрдөх байтугай, мэддэггүй, ойлголтгүй, хэрэгжүүлэх сонирхолгүй байдаг. Хяналтыг Изотоп контор гэгддэг ЦЭГ-ын нэг хараат хэлтэс гүйцэтгэхээр хуульчилсан бий. Тэр хэлтэс нь Фукушимагийн хордлогын бүсээс оруулж ирсэн машинуудыг жирийн авто угаалгын газруудынхтай ойролцоо байдлаар угааж цэвэрлэх ажил хийдэг гэж байгаа.



3.1.17-д “Шар нунтаг гэж ураны хүдрийг болвсруулах үйл ажиллагааны явцад завсрын шатанд үүсэх ураны ислийг хэлнэ” гэсэн байна. Гэтэл дэлхий даяар цөмийн салбарын “шар нунтаг” гэсэн нэр томъёо, албан ёсны ойлголт байдаггүй. Хар ярианы, албан бус шар боов буюу yellow cake, жёлтый пирог гэх хэллэг байдаг. Ураны исэл U3O8, UO2 гээд хэдэн янз.

 

Зөвхөн ураны гуравч исэл буюу U3O8-ыг шар боов гэж хэлэх явдал бий. Энэ нь шар бус, хар, бор өнгөтэйгээр үйлдвэрлэгдэх болсон тул хоцрогдсон хэллэг болж байна. Ийнхүү хууль бус ашиг хонжоог л эрхэмлэснээс бус, цөмийн салбарын талаар муу ойлголттойгоор түүхий хууль боловсруулж баталж, түүнийг нь яаж ч янз бүрээр тайлбарлан хэрэгжүүлж болохоор болсон билээ.



Тус хуулийн 4.1-ийн “Монгол улсын үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх”, 4.2-ийн “Монгол улсын байгуулсан олон улсын гэрээнд нийцсэн байх”, 4.4-ийн “олон улсын үндэсний стандартыг сахин мөрдөх”, 4.5-ын “хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюулгүй техник, технологи ашиглах”, 6.1-ийн “стратегийн ордоос төр 34-51, түүнээс илүү хувийн хувьцааг шууд, төлбөргүй эзэмшинэ” зэрэг зүйл заалтуудыг Монголд өрнөж буй цөмийн үйл ажиллагаа бүхэлдээ зөрчин явагдаж ирлээ.

 


Хуулийн 26-р зүйлд “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчих, шаардлага биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” тухай заажээ. 27-р зүйлд “дуусгавар болгох” тухай заасан байна. 50.1.4-д “худал мэдээлэл түгээх, нийгэм, байгаль орчинд хохирол учруулах, зөрчил гаргах, давтан үйлдэх зэрэг нөхцөлд үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ” гэсэн байдаг. 50.2-д “цөмийн энергийн хуулийг зөрчсөн, хууль бус үйлдлээ нуун дарагдуулсан, авлига авсан” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна.



Энэ мэт цөмийн хөнөөлийг зогсооход хэрэг болох зүйл заалтуудыг амьдралд хэрэгжүүлэх тал дээр анхаарах шаардлага их. Ард түмэнд ээлтэй заалтуудыг хэрэглэж, аюултай заалтуудын хувьд бол түдгэлзэж хандах хэрэгтэй юм. Хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагаа хангалтгүй, хариуцлагагүй, авлигажсан байгаа нөхцөлд цаазаар авах ялыг гүйцэтгэх нь маш аюултай байсан тул түдгэлзүүлсэн. Түүнтэй адилаар түдгэлзүүлж хандах хэрэгтэй байна. Мөн 90-ээд онд олгогдсон урантай холбоотой олон лиценз хугацаа нь дуусч байгаа, үүнийг цөмийн хөнөөлийг зогсооход ашиглах шаардлагатай.

 


Цөмийн энергийн тухай хууль нь журам ёсоор хэлэлцэгдээгүй, батлагдаагүй тул хууль бус шинжтэй юм. Байнгын хороо, УИХ-аар тус тус хоёр удаа хэлэлцэж батлах ёстой, эхний ба эцсийн хэлэлцүүлэг гэж байдаг. Гэтэл нууцаар яаравчлан боловсруулж, УИХ-аар ганцхан өдөрт, үдээс өмнө багтаан хэлэлцсэн болоод баталжээ. “Ерөнхий сайд ЦЭГ-ын даргын хамтаар Японы ерөнхий сайдтай цөмийн энергийн салбарт хамтран ажиллах яриа хэлэлцээ хийж, Японы Байгалийн нөөц, Эрчим хүчний газартай цөмийн энергийн санамж бичиг байгуулж яваа учир холбогдох хуулийг нь шуурхай батлахгүй бол болохгүй” гэж тулгалт хийж батлуулжээ. Хууль хэлэлцүүлэхээс өмнө Бат-Үүл гишүүн: “Яг үнэндээ цөмийн асуудлыг бид нар ерөөсөө мэдэхгүй. Бидэнд А ч байхгүй” гэж нөхцөл байдлыг тодорхойлж хэлж байсан байдаг.



Цөмийн бүх хууль эрхзүйн актууд иймэрхүү орчин нөхцөлд батлагдаж буй болсон агаад, цөмийн хуйвалдааны боольхой илэрч, олон нийтийн эсэргүүцэл тэмцэл өрнөөд ирэхээр төр засгаас цөмийн хор хөнөөлийг нүүрлүүлэхгүй гэсэн янз бүрийн мэдэгдэл хийсэн байдаг.



Жишээ нь, 2011 оны 9-р сард ерөнхийлөгч, ерөнхий сайд нар хоёр зүйлтэй товч зарлиг гаргасан. Тэр нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн 33-р зүйлийн I хэсгийн III заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12-р зүйлийн 12-р хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн V зүйлийн 3.1-ийг үндэслэн:


1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол улсын хууль тогтоомжийг тууштай мөрдөж ажилласугай.


2. Монгол Улсын төрийн байгууллагын аливаа нэг албан тушаалтан ҮАБЗ-ийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, зарим бичгийг үйлдэхийг хориглосугай.


гэсэн буй. Мөн ЗГ-т үүнийг дага гэж чиглэл өгсөн. Зарлиг гарахаас өмнө, 8-р сард Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ҮАБЗ-ийн ажлын албанд, цөмийн хаягдал булах талаар яриа хэлцэл хийгдсэн бол хариуцлага тооцох чиглэлээр судлан ажиллахыг даалгажээ.

 

Амьдрал дээр эдгээр нь огт хэрэгжсэнгүй, хэрэгжих боломжоор ч маруухан. Хууль тогтоомж нь цөмийн хаягдлыг хаягдал бус гээд тодорхойлчихсон, үндэсний аюулгүй байдлын баримтлалд нь цөмийн циклийг хөгжүүлнэ гээд төлөвлөчихсөн байгаа. Өөрөө зохих хууль тогтоомжид хориг тавих боломж байсан, тэгэлгүй хүлээн зөвшөөрч байсан гэж шүүмжлэлд өртдөг. Косметик үйлдлээр хүнд өвчин эмгэгийг анагаах боломжгүйтэй л адил зүйлс болоод байна, харин ч шийдвэрийн хүндийн төвийг ҮАБЗ рүү хэлбийлгэсэн байдал харагдаж байна гэж шүүмжлүүлдэг.



2011.9.21-нд эрхэм ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс “Монгол улсын нутагт цөмийн хог хаягдлыг байршуулах асуудал байхгүй гэдгийг Ерөнхий Ассамблейн энэ хүндтэй индрээс онцлон хэлэхийг хүсч байна” гэжээ. 2012 оны 2-р сард тэрбээр Говьсүмбэр аймагт ажиллахдаа Монголд АЦС барихгүй гэв. 2012.8.30-нд Тегеран хотноо болсон ЭҮНХ-ий уулзалт дээр цөмийн зэвсэггүй статусаа хадгалах, бэхжүүлэх, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зарчмыг дэмжих тухай ярилаа. Тун харамсалтай нь цөмийн холбогдолтой үйл ажиллагаа Монголд ерөнхийлөгчийн зарлиг, мэдэгдлүүдийн нөлөөгөөр огтхон ч саарсан зүйлгүй, эсрэгээр, улам эрчимжин хэрэгжиж ирлээ.



2012 оны 6-р сард АН БО ТББ-уудтай (МБОИЗ төлөөлөн гарын үсэг зурсан) Санамж бичиг байгуулсан билээ. Эхид: “Үндэсний аюулгүй байдал болон ард түмнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг бүрэн хангасан нийгэм, эдийн засгийн бодлого боловсруулах цаг нэгэнт боджээ”, “цөлжилт, усны хомсдол, орчны бохирдол байгаль орчинд заналхийлж байгаа”, “Бидний буруутай үйл ажиллагаа, хуульзүйн хийдлээс болж, ард түмэн, ирээдүй хойч үеийнхний оршин тогтнох үндэс болсон, байгаль орчин, газар нутаг минь улам бүр сүйрэн доройтсоор байна” гэсэн байдаг. Тэрхүү бодлогоо боловсруулах, байгаль орчинд заналхийлж байгаа үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх алхам хийх цаг болсон баймаар.



Тус санамж бичигт: 1-рт, цөмийн хаягдал булшлахыг хатуу хориглоно, 2-рт, АЦС байгуулахаас татгалзана, цөмийн энергийн хуулийг өөрчилнө гэсэн байдаг. Мөн, санамж бичгийн санаануудыг тусгасан мөрийн хөтөлбөртэй болно, цаашид төрийн бодлого боловсруулахдаа мөрдлөг болгож ажиллана гэсэн буй. Тус саамж бичгийн эхид “ураны олборлолт, баяжуулалт, бусад үйл ажиллагааг хориглоно” гэсэн санаа байсан нь, гарын үсэг зурах үед алга болсон байсныг хожим БО ТББ-ынхан мэдсэн бөгөөд, тухайн үед харин анзаараагүй аж.

 


ИЗН-НН-тай БО ТББ-уудын байгуулсан Санамж бичиг нь, дээрх Санамж бичгээс “Уран олборлох, баяжуулах, цөмийн энергийг ашиглах талаар ард түмний санал асуулга явуулна” гэх зүйл байгаагаараа ялгаатай юм.

 


Сонгуулийн дараа, С.Батболдын ЗГ “2012-2017 оны Хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэдэг, 2009 онд боловсруулагдсан баримт бичгийг бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа УИХ-аар яаран батлуулах гэсэн хэрэг гарав. Хөтөлбөрт, цөмийн хаягдал булшлах, ураны уурхай, үйлдвэр байгуулах, АЦС барихад бэлтгэх зэрэг тодорхой төлөвлөсөн зүйлс байгуулагдах газар, зардалтайгаа орсон байлаа.



Гэтэл, Н.Алтанхуягийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах” гэсэн хэсэгт “шар нунтаг боловсруулах” асуудлыг, сонирхсон хүмүүс төдийлөн амар олохооргүй, нууж хаасан байдлаар оруулсан байлаа. 2013 оны төсөвт Далан-Уулын ураны орд газрыг түшиглэн олборлох үйлдвэр байгуулах, хайрхан, Хараат, Гурванбулагийн орд газрын ТЭЗҮ-ийг боловсруулах, Монголд АЦС барьж байгуулах технологийн горимыг боловсруулах ажлыг хийхээр тусгажээ.

 

Үүнд 50 тэрбум төгрөг төсөвлөх гэж байна гэх шуугиан дэгдсэн юм. Сангийн яамны ТНБД Д.Баттөр ЦЭГ-ын өмнөх даргын 2013 оны төсөвт оруулахаар өгсөн саналыг тэр чигээр нь төсвийн тухай хуулийн төсөлд явуулсан учир ЗГ АЦС барих гэж байна гэх ташаа ойлголт түгсэн гэж ЗГ-аас мэдэгдлээ. Харин бусад асуудал нь?
Ийнхүү намууд Санамж бичгээ уландаа гишгэж, сануулан уулзах гэсэн БО ТББ-уудын хандалтуудад ямар ч хариу өгөхгүй байна.



Шар нунтаг аюулгүй гэх шинжлэх ухааны нээлтийг төрийн албан тушаалд очсон хэн дуртай нь хийж байдаг болжээ. Ямар ч стандарт, аюулгүй байдлын арга хэмжээ, хөдөлмөр хамгаалалгүй, ил задгай явагдах “шар нунтгийн” гэх үйл ажиллагаа нь үнэндээ монголчуудад АЦС-аас ч илүү аюултай тусахаар байгаа. Мардай, Улаанбадрахын жишээ байна.

 


Мөн шар нунтгаас цөмийн хаягдал гарахгүй мэтээр ЗГ ухуулж байна. Тиймээса эрх баригч улс төрийн хүчнүүд Санамж бичгээ зөрчөөгүй мэтээр ойлгуулахыг оролдож байгаа. Шар нунтаг үйлдвэрлэхэд цөмийн хаягдал гарна гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Уран олборлож, ураны гуравч исэл үйлдвэрлэхэд овоолго шороо, нунтагласан чулуу, тоос, ядуурсан хүдэр, бохир ус, шавар, хорт радон хий, хүнд металл, хүхрийн хүчил зэрэг цөмийн их хэмжээний хаягдал гарна, цөмийн хаягдлыг булшлах шаардлагатай. Нэг тонн баяжуулсан уран үйлдвэрлэхэд 7-8 тонн хаягдал үүсдэг.



Цөмийн авантюрт оролцож байгаа манай албан тушаалтнууд, улс төрчид, мэргэжилтнүүд цөмийн хаягдал бол хаягдал биш, үр ашигтай, өндөр үнэтэй эд материал гэж сурталчилдаг. Цөмийн зэвсэг нууцаар, хяналтгүйгээр үйлдвэрлэх сонирхолтой талуудад цөмийн хаягдлыг, худалдахад сая ашиг гарна. Ашигласан түлш гэх цөмийн хаягдлаас цөмийн бөмбөг, хошууны гол түүхий эд плутоныг гаргаж авч болно. Ядуурсан ураныг хуяг, хана нэвтлэх сум үйлдвэрлэхэд ашигладаг. Иран, Хойд Солонгос, Арабын орнуудад цөмийн зэвсэглэл үйлдвэрлэхэд Монгол улс туслах гэж байна гэсэн хардлага их байдаг.

 


Цөмийн хууль эрхзүйгээ ч боловсруулж чадаагүй, халтарлаж хултарласан, энэ эрхзүй нь нэг талаараа цөмийн салбарыг хөгжүүлж болохгүй гэж заасан байдалтай байгаа. Нөгөө талаараа Монгол улсын байгаль орчин, үндэсний аюулгүй байдал, эрх ашигтай холбоотой хууль эрхзүйд бүхэлд нь харшилж буй.

Учир иймд, өдгөө эрчимтэйгээр өрнөж байгаа цөмийн үл бүтэх үйл ажиллагаа нь бүрэн хууль бус юм.

СУРТАЛЧИЛГАА :

22 сэтгэгдэл харуулж байна        

  1. Huulia huchingui bolgoj Mongol dahi tsomiin hayagdal bulah bolon uraanii haiguuliin license-g huraaj avch ustga.Zasag tor uuniig hiih yostoi ard tumen tegehiig husej baina.

    Зочин, 2013-01-17 16:11:53, 210.254.38.18Хариу бичих

  2. Та нар хол харалдаа.2-3 жижиг цөмийн станц бариад нүүрс мүүрс шатаалгүй хөргөсөн усаар нь дулаанаа хангаад, үнэ хямдтай эрчим хүчээр нь аж үйлдвэрлэлээ хангаж хөдөөний замаа гэрэлтүүлсэн шигээ, хөгжил рүү цөмийн эрчим хүч ашиглагч улс орон байсан нь дээр үү эстэл хятад оросссо эрчим хүч худалдан авч оронд нь нүүрсээ хямд зарж, тогоо битгий тасалчихаасай гэж царайчилж суухуу.Сүүлийнх нь аюулгүй сайн аргалдаа гэхдээ бид ядуу бусдаас хамааралтай хэвээрээ л энэ насыг барна.Ирээдүйдээ өрөнд баригдсан өчүүхэн Монголыг үлдээнэ.Бид бол үнэндээ 2 хөршийн хажууд юу ч бишшүүдээ. Хажуу айлын Иван, Тао нараас гуйж байснаас өөрсдөө зуухтай байсан нь дээр байхаа.Өөрсдөдөө тийм л их итгэхгүй байгаа бол мэддэг чаддагыг нь авчирч даргаар тавьж тэднээс суралцахгүй юу. 10 жил сурахад эрх биш сурах байлгүй дээ.Ер нь энэ улаарин эсэргүүцэгч нарт ямар санаа оноо, ард нь хэн санхүүжүүлээд байгаа юм болоо гэж. Сэтгүүлч гэхээр л хаа хамаагүй зүйл мэдээд бичээд нийгмийн сэтгэл зүйгээр, улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаар тоглож өөрийн бяцхан нэр нүүрээ өсгөх гэж хичээх нь туйлын зохисгүй

    Зочин, 2013-04-15 16:52:51, 41.194.80.2

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Маш чухал, хууль эрх зүйн орчныг тодотгосон, бидний тэмцэлд гарын авлага болох нийтлэл болсон байна. Хуулинд шар нутгийн туршилтын зориулалтаар олборлох талаар байхгүй байхад хууль зөрчин ийм ажлыг Арева хийснийг шүүхдэх хэрэгтэй байна.

    Ногоонтон, 2013-01-19 22:39:03, 80.226.24.7Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. eh orondoo hairtai hun baigaa ium baina

    unshigch, 2013-01-24 21:03:30, 85.1.15.65Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Наад асуудлыг чинь ҮАБ-н үзэл баримтлалд тусгаж оруулсан батчимэг гэгч гэмт хэрэгтэн сая УИХ-н гишүүн болсон.элбэгдоржийн бууны нохой юм билээ.Төр засаг бүхэлдээ ингэж хандаж байхад бид олигархуудыг дийлэхэд хүнд нь хүнд.Гэвч шантралгүй зүтгэж чадвал олон нийтийн анхаарлыг хандуулж болно.Гол нь ард түмэн маш бүдэг бадаг төсөөлөлтэй байгаа нь аймаар байна.

    зочин, 2013-01-28 23:08:49, 122.201.18.148Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Er medeeleldee dygnj handaar baina. Yahaaraa gantsch ene talaar "A" medehgyi nuhur iim yum bichdeg baina. Xudlaa yarij tsetserhedeg nuhud ih bolj. Tolgoi xooson... Suraach medeech.....

    Zochin, 2013-02-01 20:15:28, 143.248.60.76Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Olni tanil boloh geed medeh medehgyi. Urid ni surch sonsoj baigaagyi baij bichdeg asuudald uuruur handah heregtei baih. Setgyylch geheer yum bolgond bichij chadna gesen yg bish.

    Safety Specialist, 2013-02-01 20:18:02, 143.248.60.76Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Sain sudalgaatai bicheer baina. Taamaglasan, iim baij magadgyi gesen baidlaar handahaas uurchlugduh heregtei bolov uu? Yag ynendee bol uls turiin zarim neg ulsiin toglolt ayagtai haragdaj baina shyy dee. Bichij bgaa ch gesen zahialgaar bichij baigaag hen medehev dee. Uul ongol ulsiinhaa tuluu yneheer sanaa zovj bgaa bol ehleed mergejliin gazar bolon irgenii hudulguun bas olon niitiin medeeleliin heregsel xoorondoo xamtarch ajillah heregtei baih.

    Zochin, 2013-02-01 20:25:49, 143.248.60.76Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Ali boloh neg taliig barisan bish medeelel bichvel zygeer baina.

    Zochin, 2013-02-01 20:30:11, 143.248.60.76Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. /Цөмийн хаягдалаа авчирч булна гээд байсан юу болсон бэ? Арай Оюу толгойд булж байгаа юм биш биз дээ, хэн мэдэхэв дээ.

    Зочин, 2013-02-06 22:27:57, 202.170.64.28Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. mongold bol oiriin 40jildee uran ACT hereggyie nyyrsee saihan bolovsruulj surah hergetei bn nar salhia saihan ashiglah hergetei bn uran bol mash hortoi baigal orchind bolon hyn amdaa tegheer ene tosliig 2050 on hyrtel ni bulshlah heregtei

    tamgach, 2013-02-07 16:47:15, 202.179.7.6Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. “ онд Монгол улс нэгдэн орсон Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ ёсоор бол Монголд цөмийн өргөн хөтөлбөр хэрэгжих ямар ч боломжгүй байна.“ “Цөмийн цикл гэдэг нь уран олборлож, боловсруулж, экспортлоод, ашигласны дараах цацраг идэвхит хог хаягдлыг нь буцааж авч эх орондоо булшлахыг хэлж байгаа нэр томъёо“ gej durdaj bichsen ni mash buruu oilgolt, zohiogchd undendee ene salbart yamarch suuri oilgolt baihgui baigaag haruulj baina. Zuv handlaga, zuv bodlyg buruu oilgoltoor demjih gej oroldoh ni "hudalch hun hichneen unen yum helsen ch hudlaa helj baigaa youm shig sonsogddog" gedegtei adil youm boljee.

    Expert , 2013-02-15 17:52:53, 80.108.168.108Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Bi l lav shudnii emchid nudee uzuuleed uugaarai gesen emiig ni uuj chadahgui ee! Ene asuudlaar meregjliin shinjeech nar dugnelt hiideg. Setgeliin huurluur het neg taliig barisan niitlel bichij medeelliin hergsleer tsatsah ni niigemd buruu oilgolt, tuurugdul uusgeh ayultai shu!

    zz, 2013-02-15 18:01:26, 219.68.123.33Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Tsumiin cikl gedeg n uran olborlolt-bayjuulalt-tulsh uildverleh-A tsalgaan stanc-tsumiin hayagalyn asuudal gesen bituu bish cikl yum. Harin ene cikliin ehlel boloh uran olborloh, tugsgul boloh hayagdalyn asuudal hamaatai bolood baigaa shuu dee.

    Зочин, 2013-02-28 22:51:24, 89.13.18.139Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Mongolian Nuclear Initiative geed googledeed uzeerei

    Зочин, 2013-02-28 22:52:06, 89.13.18.139Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Мөнхбаяр аа сэрээч Юу зүүдлээд байгаа юм

    Зочин, 2013-03-07 17:55:53, 203.91.117.4Хариу бичих

  30. Ayg unen Munkhbayaraa sereechee zaabal uur untsguus harah hereggyi shuudee sain sainkhan bodoj bicheechee bid nar delhiin hugjluus hotsorlooshuu dee Munkhbayaraa sereechee chi zaluu hun bizdee

    Зочин, 2013-03-12 17:04:24, 212.111.193.90

    Таны нэр:

    Тайлбар:

  31. USA-d ayul degdej baina. http://www.cnn.com/2013/02/22/us/washington-nuclear/index.html http://www.cnn.com/2013/02/15/us/washington-tank-leak/index.html

    AHXAAAP AHXAAP ЦАЦРАГИЙН АЮУЛ, 2013-03-11 19:04:41, 216.68.164.210Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. 1940 ӨӨД ОНД АНУ-Д БУЛСАН ЦӨМИЙН ХАЯГДЛААС ЦАЦРАГ АЛДАГДАЖ АЮУЛТАЙ БАЙДАЛ ҮҮСЛЭЭ, http://www.cnn.com/2013/02/22/us/washington-nuclear/index.html http://www.cnn.com/2013/02/15/us/washington-tank-leak/index.html

    AHXAAAP AHXAAP ЦАЦРАГИЙН АЮУЛ, 2013-03-11 19:08:07, 216.68.164.210Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Цацраг идэвхит бодисын хаягдалын тухай би оросын нэг эрдэмтний номыг орчуулж байсан.Эрсдэл өндөртэй.Хоруу чанар өндөртэй.Цацрагын хяналтын сургалтанд сууж байсан.Монгол хүний генийн санд нөлөөлнө.Үйлдвэржсэн орон биш одоохондоо цацрагийн үйлдвэрлэл, олборлолт Монголд хэрэггүй гэж бодож байна.

    Deegii, 2013-03-15 17:18:00, 202.131.234.91Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Та нар хол харалдаа.2-3 жижиг цөмийн станц бариад нүүрс мүүрс шатаалгүй хөргөсөн усаар нь дулаанаа хангаад, үнэ хямдтай эрчим хүчээр нь аж үйлдвэрлэлээ хангаж хөдөөний замаа гэрэлтүүлсэн шигээ, хөгжил рүү цөмийн эрчим хүч ашиглагч улс орон байсан нь дээр үү эстэл хятад оросссо эрчим хүч худалдан авч оронд нь нүүрсээ хямд зарж, тогоо битгий тасалчихаасай гэж царайчилж суухуу.Сүүлийнх нь аюулгүй сайн аргалдаа гэхдээ бид ядуу бусдаас хамааралтай хэвээрээ л энэ насыг барна.Ирээдүйдээ өрөнд баригдсан өчүүхэн Монголыг үлдээнэ.Бид бол үнэндээ 2 хөршийн хажууд юу ч бишшүүдээ. Хажуу айлын Иван, Тао нараас гуйж байснаас өөрсдөө зуухтай байсан нь дээр байхаа.Өөрсдөдөө тийм л их итгэхгүй байгаа бол мэддэг чаддагыг нь авчирч даргаар тавьж тэднээс суралцахгүй юу. 10 жил сурахад эрх биш сурах байлгүй дээ.Ер нь энэ улаарин эсэргүүцэгч нарт ямар санаа оноо, ард нь хэн санхүүжүүлээд байгаа юм болоо гэжь

    Зочин, 2013-04-15 16:45:58, 41.194.80.2Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. цөмийн эрчим хүчээр хөөцөлдөх манайх шиг сул дорой улсад хортой. Яагаад вэ түүнээс улбаалан гарах хор уршгийг бид хэдэн үеэрээ арилгаж дийлэхгүй. Тиймээс ирээдүй хойч үеэ энэ ангал руу битгий түлхээч. Бидэнд өөрсдийн цөмийн энергийн мэргэжилтнээ бэлдэх, сургах хэрэгтэй байна. Юм хийх хэрэгтэй. худлаа орилох , ярих хэрэггүй. Ярих амархан. хэрэгжүүлэхэд хэцүү.

    давид, 2013-05-09 18:03:40, 122.201.18.154Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар:

Фотог:

Хаан хүн нүд рүү нь эгц харж байгаад үнэнийг хэлдэг зарц нартай байх ёстой 9

Хаан хүн нүд рүү нь эгц харж байгаад үнэнийг хэлдэг зарц нартай байх ёстой

Фотог:

Галуун цувааны түүчээ ба Оюутолгой31

Галуун цувааны түүчээ ба Оюутолгой

Фотог:

Үймээн самууныг хүсэгчид байдаг л юм4

Үймээн самууныг хүсэгчид байдаг л юм

Фотог:

Таван дарга ба таван өөр улс төр7

Таван дарга ба таван өөр улс төр

Ж.Оюунбаатар: Чингис хот Зүүн бүсдээ тэргүүлэх хөгжилтэй хот болно

Хэнтийчүүд бидний хамгийн том бахархал бол Чингис хаан юм. Мэдээж төрж өссөн Хэнтий нутаг маань ч бидний нэг бахархал шүү дээ.

Адуу (Фото нийтлэл)

Говийн нүдэн дэх адуун сүрэг