sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх  хурал өнөөдөр болох ёстой ч ирэх сарын 18-н хүртэл хойшлов. Эл шүүх хурал хоёрдахь удаагаа хойшлоод байна.
Тодруулбал, хохирогчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын 10 гаруй хүн оролцуулахаар болсон ч бүгд ирээгүй байна. Түүчнлэн гадаад улсад ажлаар зорчиж байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг мөн шүүх хуралд оролцуулах шаардлагатай гэж үзэн дээрх товыг гаргажээ.
Хэргийг тодруулбал, Ноднин наймдугаар сарын 09-ний 21.45 цагийн үед “ЗТХЯ-ны үүдний дэргэдэх хөшөөний хажууд амиа алдсан хүн байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын газрын дарга 38 настай Л.Гомбосүрэн нь гадны нөлөөтэй амиа алдсан байв.
Түүний амь насанд халдсан хэрэгт холбогдуулан тус яамны газрын дарга 48 настай Б.Махбалыг сэжигтнээр татан шалгасан. Прокурорын байгууллагаас эл хэргийг хянаад, оны өмнөхөн шүүхэд шилжүүлжээ.
 
C.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг