Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс хамтран уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд зоонозын халдварт өвчний үед судалгаа шинжилгээ хийх, идэвхитэй эрт илрүүлэг зохион байгуулах, эрсдлийн үнэлгээ хийж голомтын хариу арга хэмжээний үед хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажын чиглэлүүдийг ярилцаж тохирсон юм.
Тус уулзалтаар бруцеллёз, бэтэг өвчнүүд дээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, идэвхитэй эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР