sonin.mn

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа ангиудын Ар талын дарга, албадын дарга болон аж ахуйн дарга нарын цугларалт эхэллээ. “Агаарын цэргийн анги, салбаруудын ар талын хангалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр явагдах энэхүү цугларалт нь анх удаа явагдаж байгаа бөгөөд агаарын цэргийн ар талын материал хэрэгсэл, зэвсэглэл техникийн хангалтыг зохион байгуулахад ар талын тушаалтнуудын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой ажээ. Цугларалтын нээлтэд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр оролцож, алба хаагчдад амжилт хүссэн юм.