Шинжлэх ухааны Академи болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран өнөөдөр “Уур амьсгалын өөрчлөлт-Усны менежмент” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Тус хурлын зорилго нь Монгол Улсын усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг шийдэх оновчтой гарцыг олох явдал юм.
1993 онд ЮНЕСКО-гийн чуулганаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас хойш дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг тусгайлсан уриан дор тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жилийн уриа “ЦЭНГЭГ УС- ТЭГШ ХҮРТЭЭМЖ” юм.
Одоогийн байдлаар Монгол улсын нийт хүн амын тоо 3,2 сая байгаагаас Улаанбаатар хотод 1,41 сая хүн амьдарч байна. Монгол улсын үндсэн хуулинд “Монгол улсын иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг хэдий ч өнөөгийн байдлаар 1.41 сая хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь хангагдахгүй байна үзэж болох юм.
Дэлхийн дулаарал, хөдөө аж ахуйн салбар, уул уурхайгаас үүдэлтэйгээр Монгол Улсад усны хомсдол үүсч байгаа нь бидний өнөөдрийн зайлшгүй ярих сэдэв болж байна.
Тус хурлыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “Усны асуудал гэдэг яриад байвал дуусахгүй, ярихгүй байвал нэг хэсэгтээ яваад л байх том асуудал болчоод байна. ЮНЕСКО-гоос “Дэлхийн усны өдөр” бий болгосон явдал нь хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа томоохон бөгөөд хүнд асуудлуудын нэг нь усны асуудал гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Гол ач холбогдол нь юундаа байна гэхээр “Ядахдаа энэ “Усны өдөр” хүн төрөлхтний тодорхой хэсэг нь усны асуудлаар хэлэлцэж, ярьж байгаач” гэсэн зорилго болов уу.
Өнөөдрийн хурлаас зөвлөмж гарна гэж байна. Зөвлөмж гаргаж өгөхөөр тэрийг уншдаг дарга, эрх мэдэлтэн хэд байдаг юм бол. Зөвлөмж гаргаад өгчихсөн гээд зохион байгуулж байгаа хүмүүс санаа амарна. Гэвч өнөөх зөвлөмж нь нэг даргын ширээн дээр очоод мартагдчихдаг болсон.
Миний бодлоор зөвлөмжөөс илүүтэй чухал зүйл бол өнөөдрийн хурлын явц дунд монголчуудын анхаарлыг ус гэдэг “Чандмань эрдэнэ”-д хандуулсан хэлц үг гаргаад тавьчихвал илүү хүрэх шинжтэй. Монголчууд эрт дээр үеэс усыг “Чандмань эрдэнэ” гээд нэрлэчихсэн байгаа юм. Тэрнээс илүү усны ач холбогдлыг яаж илэрхийлэхэв. Дэлхий дээр хамгийн товч тодорхой илэрхийлэл бол энэ юм болов уу гэж бодоод байгаа.
Монгол орны хувьд сүүлийн үед ялангуяа хот суурин газрын иргэд усанд туйлын хариуцлагагүй хандаж байна. Жилд 150-200 мм хур тундас ордог улсын иргэд, гадаргын усны нөөц багатай энэ газар нутаг дээр амьдарч буй бид усыг дураараа крантаа онгойлгоод л гудамжинд машинаа угаадаг. Гэтэл Англи улсад 2012 оноос хойш гэрийнхээ хашааны цэцэрлэгийг хувингаар усладаг болгосон. Хамаа намаагүй шүршиж цацаж услахыг зөвшөөрөхөө больсон.
Тиймээс бидний өнөөдрийн хийж буй энэ хурал монголчуудын усанд хандах хандлагад тодорхой хэмжээгээр нөлөөллийг өгөх болтугай гэж хүсч байна” гэсэн юм.
МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Нийслэлийн захирагчийн алба, БОАЖЯ, ХХААХҮЯ, БХБЯам, НЭМҮТ, Ус сувгийн удирдах газар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон энэхүү хурлын үеэр дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэх юм.
Үүнд: “МОНГОЛ ОРНЫ УСНЫ ЧАНАР, ХЭРЭГЛЭЭНИЙ ХОМСДОЛ”
Илтгэгч: ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч, доктор (Ph.D) Ч.Жавзан
“ХӨГЖИЛ ДЭВШИЛ БА УЛАМЖЛАЛ”
Илтгэгч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнэ тарифий албаны дарга Ж. Гэрэлчулуун
“ХУР ТУНАДАС БА УСНЫ УУРШИЛТЫГ ТООЦОХ АРГА ЗҮЙ АСУУДАЛ”
Илтгэгч: ХХААХҮЯ-ны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор (Ph.D) Д. Батмөнх
“ДЭЛХИЙ ДҮН ШИНЖИЛГЭЭ БА УНДНЫ УС, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ҮНЭЛГЭЭ СУДАЛГААНЫ ТОЙМ
Илтгэгч: НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) И. Болормаа
“МОНГОЛ ОРНЫ УСНЫ НӨӨЦ, АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН АСУУДАЛ”
Илтгэгч: БОАЯЖ-ны газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн, доктор (Ph.D) Х. Шүрэнцэцэг
Сэтгэгдэл0
Цэвэр усаар машин угаахыг болиулахын тулд маш өндөр татвар авах хэрэгтэй
"""Монголчууд эрт дээр үеэс усыг “Чандмань эрдэнэ” гээд нэрлэчихсэн байгаа юм.""" гэж Рэгдэл хэлэв. Монголын ямар баримт бичигт тэгж нэрлэв? Эрт дээр үе гэдэг нь аль зуунаас? Чандамань гэж юу байдаг байна? Хий хоосон домог чалчисан акдемийн ерөнхийлөгч Рэгдэл та хол очиж юу яа.
Medrelee delhii bolon Mongold tsever usnii homsdliin ayul oiriin ireeduid nuurelchiheed baina usiig erdene gej sonsoj osoogui bol transheindee ochij tsagirgla
1993 онд НҮБ-ийн Ерөнхий чуулганаас жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласнаас ЮНЕСКО-с биш, Үүнийгээ засаарай
Гарчиг нь сонин байна. Цэцэрлэгийг хувингаар биш хувинд хийсэн усаар услах байх даа
Сэлэнгийн хужаа хятадын эрлийзүүд тарьсан ногоогоо баасаараа бордоод хотод оруулж ирээд зардгийг ярих хэрэгтэй шдээ..
ээ чааваасдаа 30сая хүний унд усыг л ийм сүр оруулж ярьж болноо.сая америк доллар ѳгсѳн гэсэн аль хэдийн булаалдаад эхлээ юу.ккк мѳнгѳ харвал үхэх гээд байдагаа болиочээээ.чааваасдаа
ээ чааваасдаа 30сая хүний унд усыг л ийм сүр оруулж ярьж болноо.сая америк доллар ѳгсѳн гэсэн аль хэдийн булаалдаад эхлээ юу.ккк мѳнгѳ харвал үхэх гээд байдагаа болиочээээ.чааваасдаа
ОУМонгол судлалын холбоо санхүүгээ ил тод тайлагнаач. Ямар төслүүд байна тэнд хэн хэн оролцож байга. Төслүүдэд гишүүдээсээ шалгаруулж оруулдаг юмуу танилуудын ажил уу. Канон,компютер, принтерийн хороо хэний хамааралт дэлгүүрээс авдаг вэ? Гэх мэт
ШУА гэнч шинжлэх ухааныг боймлогч гажиг байгууллагыг яаралтай еерчлех хэрэгтэй!!!
Garchigiig n oilgosonguiee .
Setgegdel bicheer arilchisan baihiin ???
Garchig utga alga
Garchig n utga algaa
Юун олон ДОКТОРууд вэ? Базар ваань, бөөн мэдлэг, хийсэн юм юу ч үгүй, бөгсөөрөө авдаг юм бол уу энэ цолыг, үгүй бол энэ олон докторууд асуудыг аль хэдийн шийдчихсэн байх ёстой биз дээ, мөд монголд цолтой нь ичдэг цаг мөд ирнээ, хэ хэ
Элдэв хяналтын байгууллагад үүрлэсэн хахуульчидтай нийлж татвараа дутуу буюуу төлөхгүйгээр цэвэр усаар машинаа угааж тансагладагийг зогсоох хэрэгтэй. Шүлсээрээ угаах хэрэгтэй новш гэж. Хураасан хагасыг нь цаана нь бас хулгайч нар отоод зогсож байгаа. Новш гэж. Энэ олон шатны хулгайг яах вэ. Новш гэж.