sonin.mn
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран 2018 оны 11 дүгээр сараас эхлүүлэн Жава хөгжүүлэгчийн ахисан түвшний 4 сарын хугацаатай сургалт зохион байгуулсан бөгөөд амжилттай хамрагдсан залуучууд сертфикатаа гардан авлаа.  Эдгээр 12 залуу сар бүр 220,000 төгрөгний тэтгэлэгтэй суралцсан бөгөөд ажлын байранд шууд холбогдож байна.
Дээрх сургалтаас гадна компьютерийн үндсэн хэрэглээ, фотошоп программын сургалт, мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран төлбөргүй зохион байгуулж байна. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн  газраас мэдээллээ.