sonin.mn
“Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төслийн албан ёсны нээлт боллоо. Төслийн нээлтэд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлогч гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Азийн хөгжлийн банк, Япон улсын элчин сайдын яам, Зөвлөх байгууллагын үйл ажиллагааны төлөөлөл тус тус оролцов.
Энэхүү төслийн зорилго нь Хүнсний ногооны үрийн аж ахуйг бэхжүүлэх, хоршоологчдыг дэмжиж тариалангийн ажлыг механикжуулах, зоорь, өвөл зуны хүлэмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хүнсний ногооны импорт, ажилгүйдэл, ядуурлыг тус тус бууруулах, дотоодын хүнсний ногооны хэрэгцээг хангах, өрхийн амьжиргааг сайжруулах зорилготой юм.
Энэхүү төслийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017-2022 онд Увс аймгийн Улаангом, Төв аймгийн Борнуур, Дархан-Уул аймгийн Орхон, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэрэгжүүлж байна.
Төслийн үр дүнд Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх загвар бий болгох, уур амьсгалынөөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой ногоон аж ахуй эрхлэх технологи туршлага нэвтрүүлэх, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийн амьжиргааг сайжруулна гэж үзэж байна.