sonin.mn
Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны 9,10 дугаар үүр энэ жил  шинэ байртай болох бөгөөд барилгын шавийг өчигдөр тавьжээ.
Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар санаачлагаараа намын гишүүдийнхээ төдийгүй дүүргийнхээ иргэдийг хөгжих, амрах боломжоор хангагдах өдөр тутмын үйл ажиллагаанд зориулж өөрийн хөрөнгөөр 4 айлын 2600 м.кв газрыг худалдан авч шинэ байрны шавийг тавьж ажлаа эхлүүлсэн байна.
Өчигдөр шаваа тавьсан 9,10 дугаар үүрийн шинэ байр намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын мөн өөрийн хөрөнгөөр барьсан хатуу хучилттай замын хажууд баригдах бөгөөд энэ оны 8-р сард бүрэн ашиглалтад орох гэнэ.