sonin.mn
Шинжлэх ухааны Академиас ШУА-ийн харьяа хүрээлэн дундын хамтарсан судалгааны ажлыг хөгжүүлэх, шинэ санаа эрэлхийлэх, судалгааны ажлаа эрчимжүүлэx талаарх судлаачдын бүтээлч сэтгэлгээ, хандлагыг хөгжүүлэх, шийдлийг дэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “Эрдэм-Science” хакатон тэмцээнийг  зохион байгуулж байна. Тэмцээн өнөөдрөөс энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэн явагдах юм.
Энэ үеэр шинжлэх ухааны салбарууд болон салбар дундын асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор бүх салбарын судлаачдыг хамруулан өөр өөр салбарын гишүүдээс баг бүрдүүлж, харилцан санаа солилцож, шийдэл дэвшүүлэх аж. 
Энэхүү хакатон тэмцээнд оролцсноор олон улсын судалгааны болон БСШУСЯ-нд мэдүүлэх боломжтой үндэслэл бүхий судалгаа  хөгжүүлэлтийн ажлын бэлэн төсөлтэй болох юм.