sonin.mn
Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг хангах хүрээнд  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа хайс барьж ашиглах тухай” журмыг шинэчлэн 6 бүлэг бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын төслийг боловсруулаад байна.
 
 
Улаанбаатар хотод 2017-2018 онд хийсэн хашаа, хайсны судалгаанаас харахад Сүхбаатар дүүргийн 6 хороо, Чингэлтэй дүүргийн 1,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бага тойруугийн гудамжид 46 орон сууцны, иргэн орон сууцны 104, төрийн байгууллагын 116, тусгай байгууллагын барилга 9 байгаагаас нийт 106 нэгж талбарын 10.9 км хашаа, хайс барьсан байгаа юм. Журам хэрэгжсэнээр эдгээрээс 85 нэгж талбарын 7 км хашаа буулгах боломж бүрдэж, автомашины орц, гарцыг нэмэгдүүлж, тээврийн хэрэгсэл болон явган зорчигч аюулгүй зорчих, орчин нөхцөл сайжрах боломжтой юм.
 
 
Мөн хотын өнгө үзэмжид нөлөөлсөн, төмөр хайс хашааг буулган барилгын норм, дүрэмд заасан шаардлагад нийцүүлэн хашаа, хайс, түр хашаа, амьд хайс барих, ашиглах өндрийн хэмжээг тодорхойлох зэрэг заалт орсон юм. Ингэснээр нэг жишгийн, хотын гудамж, талбайн өнгө үзэмж, журамд нийцсэн хашаа хайс баригдах, иргэн аж ахуй нэгжүүд тус журмыг сахиж мөрдөх давуу талтай юм.
Хуулийн этгээдийн хашаа, хайс барих, ашиглах буулгах үйл ажиллагааны үе шатыг нарийвчлан, хяналтыг хэрэгжүүлэх, хариуцах төрийн байгууллагыг тодорхой болгож, барилга байгууламжийн хашаа хайсанд тавигдах шаардлагыг гаргаж өгөх уг журмын төсөлд иргэдийн санал чухал үүрэгтэй.
 
 
Иймд иргэн, аж ахуй нэгж, байгууллагын удирдлага та бүхнийг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийслэлийн өнгө үзэмж, ард иргэдийн ая тухтай байдлын төлөө энэхүү ажлыг дэмжиж журмын төсөлд саналаа өгөхийг хүсч байна.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хот дахин хөгжүүлэх хэлтэс
 
“Хангарди ордон” 13 давхар 1308 тоот, Утас: 11-315319 утсанд ажлын цагаар авах болно.
Саналыг нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүд болон шуудангийн s.bolormaa@mpa.ub.gov.mn хаягаар өгөх боломжтой.