sonin.mn

Эм уухын оронд, сайхан секс хийцгээе! Бие организмд сексийн үзүүлэх гайхамшигт нөлөөний талаар бүр эртний мэргэд ярьдаг байсан гэдэг.

Харин орчин үед эмч нар янаглахуй урлагийг хүний бие болон сэтгэлзүйн маш олон өвчин эмгэгийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрөх болжээ.

1. Секс зүрх судасны өвчлөлөөс гайхалтай сайн сэргийлдэг

Сексийн үед цусны эргэлт хурдассанаар судасны уян хатан чанар нэмэгддэг. Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй. Инфаркт, инсульт зэрэг зүрх судасны өвчин болон мигрень (толгой таллаж өвдөх) гэх мэтийн тархи толгойны элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд долоо хоногт гурваас доошгүй удаа, 20 минут секс хийхэд хангалттай гэнэ.

Мигрень евчний үед намдаах шидтэй аж. Учир нь бэлгийн сэрлийн үед эндорфин, кортикостероид зэрэг гормон ялгарч судсанд ордог. Тиймээс эрчүүд минь, хэрвээ хайртай бүсгүйгээсээ “Толгой өвдөж байна” гэсэн үг сонсвол түүнийг халуухан сексээр эмчлэх гээд үзэхийг зөвлөж байна.

2. Секс хоол боловсруулалтанд сайн

Сексдэх үед гэдэсний булчингийн агшилт нэмэгдсэнээр хоол боловсруулах явц идэвхжиж, түүнд оролодог эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа хангагддаг.

Түүнээс гадна хоолны дэглэм барихад сексийн тусыг үнэлж баршгүй. Хэдий чинээ илчлэг ихтэй хоол иднэ, төдий чинээ сексийнхээ давтамжийг нэмэгдүүлээрэй.

3. Эрчүүд ээ, түрүү булчирхайн өвчнийг март

Бүсгүйчүүд ч бас хайртаа эрүүл байлгая гэвэл тогтмол секс хийж байгаарай. Зөвхөн түрүү булчирхай ч биш, шээсний замын элдэв эмгэгийг мартаж болно. Энэ нь сексийн үед цусны эргэлт хурдсах, бодисын солилцоо эрчимжих, болон нас ахих тусам суларч байдаг булчингийн үйл идэвхждэгтэй холбоотой юм.

4. Секс сарын тэмдэгийг тогтворжуулна

Секс нь дотоод шүүрлийн булчирхайн бүх төрлийн өөрчлөлтөөс сэргийлж, гормон ялгарах явцад нөлөөлснөөр сарын тэмдгийн мөчлөгийг тогтворжуулдаг.

5. Залхамаар дасгал хийхийн оронд…

Секс хийхэд биеийн хүчний ачаалал нэмэгддэг учир тулгуур эрхтний элдэв өвчнөөс сэргийлдэг.

6. Амьсгалын замын эрхтнүүдэд секс маш чухал

Сексийн үеэр та маш идэхтэй бөгөөд хурдан амьсгалдаг учир, энэ нь уушигны гимнастик болж байгаа юм.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт…………………..

Эх сурвалж: “Налайхын амьдрал”