sonin.mn

Хоолны хордлогот халдварын дэгдэлтээс сэргийлэх сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд хэлэлцүүлэг уулзалт зохион байгууллаа.  Уулзалтад МХЕГ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ХӨСҮТ, Нийслэлийн боловсролын газар, НЭМҮТ-ийн төлөөлөл оролцож, хоолны хордлогын дэгдэлтээс сэргийлэх чиглэлээр ярилцав. Хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн удирдан, салбаруудад хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тодорхой чиглэл, даалгавар өглөө.