sonin.mn
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг 4 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хаахтай холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар боллоо. Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс Улаанбаатарын чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, наймаас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-lV зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна. Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашины болон наймаас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.
Иймд цэргийн алба хаагч та бүхэн мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
 
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ТЭЭВРИЙН ХЯНАЛТЫН АЛБА