sonin.mn
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын А/65 тоот тушаалын дагуу энэ сараас эхлэн цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулж эхэлжээ.
 
Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн Бороо-1, 2 экспедицүүд энэ сарын 5,11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Ногоон хунх", Түшиг сумын "Хавтгай овоо" гэх газарт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ хавар маш их хуурайшилттай байгаа бөгөөд тус аймгийн нутагт орох хур тунадасны хэмжээ ОЖД-аас бага байгаа аж. Иймээс цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм.
 
Ч.Отгонцэцэг
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг