sonin.mn
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болсон мэдээллийн мөрөөр сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажиллагааг явуулж байна.
Б.Ундармаа охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болжээ. Өнөөдрийн байдлаар охиныг хайх эрлийн ажил үргэлжилж байна. Аймгийн Цагдаагийн газраас 30 гаруй хүнтэй нэмэлт бүрэлдэхүүн Жавхлант суманд очин ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн сураг гараагүй байгаа ажээ. Тиймээс охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгөхийг хүслээ. Охиныг орон даяар эрэн сурвалжилж эхлээд байна.
 
Ч.Отгонцэцэг
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг