sonin.mn
Завхан аймгийн Тэлмэн суманд энэ сарын 11-нд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварсан байна.
 
Тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй 2 дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дууджээ.
 
 
Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч н.Мягмаржаргал, н.Өнөртуяа нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй яаралтай хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварч чаджээ. 
 
-Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих 
эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр,
-Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа 
-Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, 
-Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, 
-Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал
-Хагалгааны сувилагч Ч.Оюун 
-МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/
-Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/ 
-Жолооч Д.Баатарбилэг
 
 
 
Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр хоёр хоногийн дотор эхийн биеийн байдал сайжирсан байна. Улмаар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Д.Лхамноржим эмчид хүлээлгэн өгчээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн бөгөөд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа аж.