sonin.mn
Монголын  “The Hu” хамтлагийн “Wolf Totem” дуу Billboard-ын “Hot Rock Songs” жагсаалтын 22-дугаарт эрэмбэлэгджээ. 
 
Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар уг дууны борлуулалт долоо хоногийн дотор 1,056 хувь өсөж буюу нийт  6,000 орчим удаа татагдсан байна. Тус хамтлагийн “Yuve Yuve Yu” дуу  нь мөн ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3,000 ширхэг борлуулалттайгаар бас энэ жагсаалтын долдугаарт оржээ.
 
АНУ-ын зах зээлээс нийт 272,000 удаа стриминг хийсэн нь “Wolf Totem” дууг “Hot Rock Songs” жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгдэхэд хүргэсэн байна. “The Hu” хамтлаг нь АНУ-ын  Eleven Seven Records студитай хамтран ажиллаж буй ажээ.