Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачлагаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ЕБС-ийн сургууль, цэцэрлэгийн 39 багш өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулж, ёсоллоо.
Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордонтой хамтран "Сайн багш - Сайхан гэр бүл" гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг анхлан зохион байгууллаа.
Хан-Уул дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 37 сургууль, 118 цэцэрлэгт 4200 гаруй багш, ажиллагсад ажилладаг. Өнөөдөр ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриалал болсон 39 багш, сурган хүмүүжүүлэгч нар нь гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй боловсролын тэргүүн шугамд явдаг сурган хүмүүжүүлэгч нар юм. Энэ ч утгаараа багш, ажилчдадаа ажиллах эрч хүч, урам зориг өгөх зорилгоор тус үйл ажиллагааг анхлан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог байлаа.
“Дурсамж” өдөрлөг, "Сайн багш -Сайхан гэр бүл" үйл ажиллагааг НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нээж үг хэллээ. “Хан-Уул дүүргийн боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийн халуун мэндийг дэвшүүлэе. Сайн эцэг, эх байх үүрэг хариуцлагаа ухамсарласан, хамт олондоо хүндлэгдсэн сурган хүмүүжүүлэгч нарын төлөөлөл өнөөдөр албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулж байна. Та бүхний аз жаргалтай, дурсамжтай нэгэн мөчийг хамт тэмдэглэн өнгөрүүлж байгаадаа туйлын их баяртай байна.
Ажил мэргэжил, амьдралын шаардлагаас болоод гэрлэлтээ албан ёсоор ёсолж амжаагүй байсан дүүргийн үлгэр жишээ сурган хүмүүжүүлэгч та бүхний цаашдын ажил, амьдрал үргэлж өөдрөг өнөөдрийнх шиг аз жаргалаар дүүрэн байх болтугай. Мөн гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулан хамтран ажилласан Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал дэвшүүлэе” хэмээн үйл ажиллагааг албан ёсоор нээлээ.
Энэхүү баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн ирсэн дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар дурсгалын зүйлийг хосуудад гардуулан өгч баяр хүргэж, уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
Өрх гэрийнхээ гал голомтыг албан ёсоор бадрааж, хайртай дотны хүмүүсийнхээ хайр бахархал дунд хуримлаж буй эл хосуудын хувьд насан туршдаа бие биеэ үнэнчээр хайрлахаа амлаж, хуримын бэлзгээ баярын нулимстай солилцсон сэтгэл догдлом сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.
Сэтгэгдэл0
одоо тэгээл манай хүүхдийн багшийн хуримын хандив гээл тарган эцэг эхчүүл бөөн бөөн мөнгө цаарс буунадаа.
.hahah . hahaha hurimiin ordnii gazariig tonoj zarsan hulgaich avgai n bandash aguu yum aa . esvel 65 bandaashind chihsen bolj taarlaa
Мүүн үү
Энэ нээрээ жүжиг тавьчих юмаа.Хуримлагсд нь өөрсдийн толгойгүй амид явахад сонин сонин юм үзэхнээ
Ийм ухамсартай багштай байхад хүүхэд ирээдүй маань бараан харагдаж байна шүү
Нөгөө жил, суудал, Балжинням Дашням, нмрын дунд сарын шинийн 15 яаваа?
нөгөө үүнийхээ 500. 1000р нь зэрэг хуримладагтай адил зүйл болов
Hurimaa hiihed hurtel tur oroltsonon.Odoo buur huuhed hiihed ni laa bariaad hunjil dotor ni shurgalchih Zasag dargaa 39 n emsiin hunjild, Utgagui um.
Хүний хувийн амьдрал шүү дээ захиргаадаж ядах юм өөр хийх юм алга уу?