sonin.mn
 
Concept international компанийн залуус нэгдэж, найзуудад зориулсан үдшийн арга хэмжээг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулаад байна. Хүний орчлон дээр уулзах ёстой хүмүүс л уулзаж, учрах ёстой хүмүүс л учирдаг гэлцдэг. Тэгвэл энэ их ерөөлөөр учрахдаа “НАЙЗ” хэмээх нандин харилцааг үүсгэнэ гэдэг их хувь тавилан гэлтэй.
 
 
Тиймээс ч “Concept international”-ын залуус “НАЙЗ” хэмээх энэхүү үгний жинхэнэ мөн чанарыг хэзээ ч бүү алдагдуулаасай, найзууд үргэлж нэгнийхээ дэргэд байж, хамтдаа сайхан дурсамжийг бүтээгээсэй гэсэн үүднээс Niciton Club-тэй хамтран “FRIENDS NIGHT” арга хэмжээг монголд анх удаа санаачлан зохион байгуулж билээ. Ингээд та бүхнийг “FRIENDS NIGHT”-ын нэгэн доргио үдшээр хамтдаа аялахыг урьж байна.
 
Хүн бүрт “Горшоокны” “Байрны” “Цэцэрлэгийн” “Ширээний” “Багын” “Ажлын” “Клубын” гээд олон найз байдаг. Тэгвэл “FRIENDS NIGHT”-д аль ч фракцын найзуудтайгаа ирж болохоороо онцлогтой. Хошин яриа, хөгжилтэй түүх, хөнгөн маазраанаар үзэгчдэд үдшийн турш аз жаргал, баяр хөөр бэлэглэсэн хөтлөгчид нь хүртэл салшгүй найзууд...
 
 
 
Найзууд уулзахаараа юу эсийг хамж шимж ярьдаг билээ. Ойрд уулзаагүй бол тэгээд л энэ яриа хэдэн цаг ч үргэлжилнэ. Үзэсгэлэнт бүсгүйчүүд үе үе тасхийтэл инээлдэж, харчууд нэгнийгээ шоглох нь үнэхээр л “НАЙЗ”-ууд гэсэн халуун сэтгэлээс л гарах илэрхийлэл гэлтэй. Зарим ширээнийхэн бизнесээ хүртэл тохироод авч байгаа харагдана лээ.
Харин энэ халуун дулаан орчныг Niciton club бүрэн бүрдүүлээд зогсохгүй, амьд хөгжмийн хамтлаг дуучдын ковер дуунууд сэтгэл хөдөлгөхгүй байхын аргагүй байлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Жинхэнэ найзуудад л хамтдаа сахилгагүйтсэн хөгжилтэй түүхүүд бий. Тэгвэл “FRIENDS NIGHT”-ын үеэр тэд энэ дурсамжаа дахин нэгээр нэмсэн юм. Залуус “Burger challenge” “Lemon challenge” “Beer challenge” “Arm wrestling challenge”-д оролцож, инээд хөөр, баяр бахдалаар дүүрэн өрсөлдөж, олон олон  сюпер шагналын эзэд болсон билээ.
 
     
Бас нэгэн сонирхолтой зүйл анхаарал татсан нь найзуудад зориулсан хоолны сэт байлаа.
 
 
 
 
 “FRIENDS NIGHT” арга хэмжээг сурвалжлахаар очсон миний хувьд энэ үдэш үнэхээр сэтгэл хөдөлгөм байсныг нуух юун. Тэмцээнд өрсөлдөж буй найзыгаа дэмжиж буй найзууд, ялсан нэгэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэж буй найзууд, хожигдсон нэгнийгээ бяцхан шоглох найзууд гээд найзуудаар амьсгалсан энэ үдэш тэднийг харахаар өөрийн эрхгүй хайр бялхаж, зарим үед сэтгэл огшин нулимс дуслуулмаар ч санагдсанаа нуухгүй ээ. Тиймээс ч би дараагийн арга хэмжээнд нь заавал найзуудтайгаа очно гэж шийдсэн.
 
 
 
Concept international-ийн залуус ирэх пүрэв гаригт /2019.05.16/-нд “FRIENDS NIGHT” арга хэмжээг дахин зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ үеэр найзуудад зориулсан олон сонирхолтой тэмцээн уралдаанаас гадна нэгэн гэнэтийн бэлэг бэлдсэн гэсэн. Тэд үүнийгээ их л нууцалж байсан бөгөөд таныг өөрийн биеэр ирж гэнэтийн бэлгийн гэрч нь болохыг хүссэн шүү.