sonin.mn
"Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч” батламжийг "Гала" хамтлагийн дуучин Ч.Уранхолбоод өчигдөр  гардуулан өглөө.
Тэрбээр энэ тухай:  “Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч” хэмээх үүрэг хариуцлага бүхий батламж авлаа. Алдсан ч оносон ч дэргэд маань байж, хүрээлэн дэмждэг та нарынхаа хүчээр өөртөө итгэлтэйгээр урагшилж  өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр ханьтайгаа, хайртай үрстэйгээ хамт “Гэр бүлийн эрхэм элч”-ээр шалгарч, сайхан хүндэтгэлийг хүлээсэндээ баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.