sonin.mn
Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах “Анна хоме” хүүхдийн асрамж халамжийн төвийн байранд энэ сарын 09 ны өдөр  гал гарч  тус асрамжийн төвд байсан 22 хүүхэд орон гэргүй болоод байна. ХНХЯ, Гэр бүл, хүүхэд  залуучуудын хөгжлийн газраас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь ажиллажээ. 
 
 
Өнөөдрийн байдлаар Анна хоме асрамж халамжийн төвд  3-17 насны  22 хүүхэд амьдардаг. Эдгээр хүүхдүүдийг Дорнод аймагт байрлах  гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн  газраас хамгаалалтын байранд байрлуулаад  байна.   
 
Анна хоме  хүүхдийн асрамж халамжийн төв  зүүн аймагтаа  ганцхан байдаг,   хагас болон бүтэн өнчин  нэн ядуу  өрхийн хүүхэд багачуудад  хүүхэд хамгаалалын үйлчилгээ  үзүүлдэг.   13 жилийн хугацаанд  нийтдээ  126 хүүхдэд  халамжийн үйлчлгээ үзүүлэн ажиллаж байсан юм. 
 
 Гэвч энэ сарын 9 ны өдөр хүүхдийн асрамж халамжийн төвд гал гарснаас үүдэн цаашид үйл ажиллгаагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч тус төвд хүмүүжиж байсан 22 хүүхэд  орон гэргүй болоод байна. гал гарах үед   төвийн байрандаа  10 гаруй хүүхэд байсан бөгөөд хүүхдүүдийн  сэтгэл санаа болон биеийн байдал  хэвийн  гэмтэж  бэртээгүй байна.  
 
 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан  аймгийн удирдлгууд болон нийгмийн хагаалал хөдөлмөрийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу  ажлыг хэсэг  газар дээр нь ажилласан байна.  улсаас  хүүхэд тус бүрт 250 мянган төгрөгийн тусламжийг гаргаж,  хичээлийн хэрэгсэл,  дүрэмт хувцас  зэргийг  авч өгөөд байна. цаашид асрамжийн газрын шинэ барилгыг байгуулж  20 гаруй хүүхдийг   байшинтай болгохын тулд иргэн бүр тусламжийн гараа сунгахын уриалж байна.
 
Хандивын данс: 5420422496  Хаан банк
 
Бүхнийг хүүхдийн төлөө төрийн бус байгууллага Анна хоме төв.