Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа, эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан. Энэ бол бидний сайн мэдэх дүрэм. Өөрөө хэлбэл, хэдийгээр ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд иргэнийг тухайн уулзвар руу орохыг хориглосон утга бүхий заалт юм. Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг.
Харин энэ сарын 20-ноос эхлэн хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхэлнэ. Жолооч нар зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход л асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ноогдуулах процесс явагдана гэсэн үг.
Гэхдээ 15.7-д заасанчлан Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилжээ. Нийслэл хотын удирдлагаас замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, түгжрэлгүй зорчих зорилгоор хэрэгжүүлэх ажлууд үүгээр эхэлж байна. Энэ бол замын хөдөлгөөнд оролцогч та бүхний хувьд шинэ зүйл биш, харин дээрх дүрмийн заалтыг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх боломж нь үүгээр эхэлж байна гэдгийг ойлгоцгох нь чухал хэмээн албаныхан тайлбарласан.
Замын хөдөлгөөний удирдлагын төв
Сэтгэгдэл0
Ulzvar bituu baihad deer ni ochij naaldaad baidag orkuudyg sain torgo!
Бөглөрөх эсэхийг яаж тааж мэдэж билээ. Дагаад явж байтал яг уулзварын голд очоод цаашаа явахаа больчихдог гайтай тохиолдол зөндөө л тааралддаг шд. Ногоон гэрэлтэй байсан ч хүлээж зогсож байгаад уулзварын цаана зай гарангуут ухасхийгээд орж байх хэрэгтэй юм байна, тийм үү? Улам л удаан болох байх даа.
Gerluud heden sekundeer eeljilj asdag. Tiimees jolooch tee holoos tendees irj baihdaa l ali gerel asaj baigaag uridchilan harj ooriigoo zuraasan deer ireh hurtel assan heveeree baih ni uu gedgiig tolgoin dotroo tootsoolj yavah heregtei. Ingej chadval nogoon asaj bna geed uragshaa ortol 1 sekundiin daraa ulaan bolj chi ch mal shig zamiin gold ulden humuuseer orkoo duuduulahgui, mashinaa sevtuulehgui, nervee barahgui, torguulahgui hamgiin saihan yum ni humuust buyan boloh eh orondoo emh juram togtoohod tuslah bolomj burdene. Tus bolsondoo bayartai baina.
Бөглөрөх эсэхийг яаж тааж мэдэж билээ. Дагаад явж байтал яг уулзварын голд очоод цаашаа явахаа больчихдог гайтай тохиолдол зөндөө л тааралддаг шд. Ногоон гэрэлтэй байсан ч хүлээж зогсож байгаад уулзварын цаана зай гарангуут ухасхийгээд орж байх хэрэгтэй юм байна, тийм үү? Улам л удаан болох байх даа.
Bas ter "dagaad yavna" gedeg chini l hamgiin gol problem! Jolooch hun hezee ch omnoh mashinaa "dagaad yavj" baij bolohgui. Bainga ooroo tolgoigoo ajilluulj torol buriin tootsoo hiin ooriinhoo hurd, zamiinhaa nyagtral, egnee solih bolomj, tuunii amjiltand hureh magadlal, hodolgoonii temdeguud, hodolgoond hamt oroltsogch nar, tsag agaariin baidal, ogloo udeshiin ontslog, tsagdaa, turgen galiinhan, yavgan zorchigch uher mal nohoi shuvuu huuhed shuuhad guih magadlaltai zam geh met olon huchin zuiliig anhaaran zailshgui uyed manevr hiih ayulgui baidlaa tootsoolj yavj baij jinhene jolooch bolno shuu! Nasan turshdaa joloo barihdaa gants ch torguulj uzeegui tsembiisen amitad bna shuu tsaana chini!
камерт бичигдсэнээр л түгжирэлийг үүсгэсэн+мэдсээр байж араас нь дагаж, хажуугаар нь зайчилдэг жолооч нарыг эрэмблээд гаргаад ирж чадна шүү дээ?? Тиймээс тэдгээрт зохих шийтгэлийг ёстой 3-6 сараар олон удаа бол бүр эрхийг нь хасах хэрэгтэй! Торгуулийг өндөр болгоо!!

Hed saihan segsiitel ni torgood irvel nomondoo ornoo gej burhan bagsh aildavaa, bolgooh ajaamuu!