sonin.mn
Ардчилсан намын Үзэл баримтлалыг сурталчлах үндэсний III аян Төв аймагт үргэлжиллээ. Аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд Төв аймагт сургалт зохион байгуулж, Үзэл баримтлалын суурь зарчмуудын талаар иргэд, гишүүдтэй  ярилцсан юм.
Үргэлжлүүлэн намын удирдлагууд нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм. Төв аймгийн иргэдийн хувьд ажилгүйдэл,  ядуурал, үнийн өсөлт, газар зохион байгуулалт, бэлчээрийн даац, уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчны доройтол зэрэг асуудал тулгамдаж буйг хэлж байлаа. Төв аймгийн хувьд Улаанбаатар хоттой ойрхон, хөгжих боломж өндөр болохыг намын удирдлагууд энэ үеэр хэлж байлаа. Мөн нутгийн иргэдийн зүгээс Төв аймагт аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгох, ЖДҮ-ийг дэмжих замаар хөгжих боломж байгааг иргэд хэлж байна.
Аяны хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын гишүүд дэмжигчид, иргэдэд Ардчилсан нам Үзэл баримтлалаа таниулан, сурталчлах  юм. Үзэл баримтлалаа сурталчлах аян ирэх сард баруун бүсэд үргэлжилнэ.