sonin.mn
Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар тогтоолоор батлуулсан билээ.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЕБС-уудын хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилж, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн санаачилгаар, Налайх дүүргийн ЗДТГазар, Налайх Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнийг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.
 
 
Тус тэмцээнийг нээж Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирал АУ-ны доктор Л.Хэнтий, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, ЭМХТ-ийн хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга, Т.Учрал болон албаны бусад төлөөлөгчид үг хэлж, амжилт хүслээ.
Мөн дүүргийн хэмжээнд сүүлийн 2 жилийн хугацаанд 2-12 насны хүүдүүдийн амны хөндийгөөс үүдэлтэй архаг болон суурь өвчлөлийг бууруулах зорилгоор хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр танилцуулж, энэхүү зорилгын төлөө хамтран ажиллаж байгаа байгууллагуудад талархал илэрхийлсэн юм.
Хүүхэд, Өсвөр үеийнхний амны хөндийн өвчлөлийн бууруулах, урьдчилан сэргийлэх, мэдлэг, дадал эзэмшүүлэх зорилго бүхий тус тэмцээний эхний шатанд 8 сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, мэдлэг, чадвараараа өрсөлдснөөс 5 баг шалгарч дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон.
 
 
Тэгвэл шалгарч үлдсэн тус 5 баг Тайвань улсад болох Тайвань Монголын хамтарсан “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өнөөдөр ахин өрсөлдөө. Тэмцээн өртөөлчилсөн байдлаар зохион байгуулагдсан ба маш өрсөлдөөнтэй болж
Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургуулийн
“Танан цагаан” баг 1-р байр
“Сувдан цагаан” баг 2-р байр
“Хаш цагаан” баг 3-р байр
Ж.Батцэцэг захиралтай 119 дүгээр сургуулийн “Шүдний дагинас” баг 4-р байр
Ц.Оюунсайхан захиралтай 103 дугаар сургуулийн “Шүдний аврагчид” баг 5-р байранд тус тус шалгарч  
Цом, гарын бэлгийн эзэд болж,Тэргүүн байранд орсон багийг дасгалжуулагч багшийн хамт Тайвань улсад болох тэмцээнд оруулцуулах бүх зардлыг Тайваний тал хариуцан явуулах эрхийг олголоо.
Мөн тэмцээнд оролцогч хүүхдүүдээс шүдээ бүрэн гүйцэт, зөв дараалалаар угаасан 2 шилдэг хүүхдийг шалгаруулсан.
 
 
Үүнд: 109 дүгээр сургуулийн “Танан цагаан” багийн гишүүн Т.Наранцэцэг,
119 дүгээр сургуулийн “Шүдний дагинас” багийн гишүүн Э.Амина нар шалгарч, ивээн тэтгэгчдийн гарын бэлгээр болон 18 нас хүртэл Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөр оочир дараалалгүй, үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхээр шагнаж урамшуулсан юм.
 
 
Тэмцээн ЕБ-ын 109 дүгээр сургуульд зохион байгуулагдсан бөгөөд тус сургуулийн авъяаслаг багачууд Оролцогч хүүхдүүдээ баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ хүрэлцэн ирсэн зочид , төлөөлөгчдөд хүндэтгэл илэрхийлж урлагын тоглолтоороо бэлэг барьсан юм.
Энэхүү тэмцээн улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа ба хүүхэд багачуудыг эрүүл аж төрөх, эрүүл амьдрахад суралцаж, гэр бүлийнхэндээ нөлөөлж, амны хөндийн өвчлөлийг бууруулах, амны хөндийн өвчлөлөөс үүдэлтэй хүндрэлээс урьдчилан сэргийлэхээр Налайх дүүргээс эхлэлтэй жишиг болгон цаашид жил бүр зохион байгуулах төлөвлөж байгаагаараа онцлогтой юм.
Тус тэмцээнийг амжилттай зохион байгуулахад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиласан нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хамт олон, ДЗДТГазар, Налайх ЭМТ-ийн хамт олон, хамтран ажилласан Тайваны гэр бүл хүүхдийг дэмжих сан, Шүдний төв, Тайваны Шүдний мэргэжилтний холбооны хамт олон, дэмжин ажилласан Таван богд интернейшнл ХХК Colgate бүтээгдэхүүн, Гүүд нейборс ТББ, Монфреш ХХК, олонд гүн талархал илэрхийлье.