sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 8:00 цагт эхэлж 24 асуудал хэлэлцэхээр хуралдаж байна.Хуралдааны эхэнд түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг баталлаа.
Төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууц Улаанбатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байна. Эдгээр орон сууцнуудыг түрээслэхээр болжээ.
Засгийн газар энэ оны 4-р сарын 10-нд 138-р тогтоолоор түрээслэж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан юм.
 
Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байна.
Иймээс ч цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллах гэнэ.
 
БНСУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлалын үрээр 15 мянган айлын орон сууцны Солонго хорооллын ажил эхэлсэн.
Орон сууц шаардлагатай 300 мянган айл өрх улсын хэмжээнд байна. Гэхдээ 8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа нь түрээслээд дараа нь 30 хувиа бүрдүүлэх үедээ өмчилж авах 77 мянган айл өрхийн болон цаашид нэмэгдэх эрэлтийг шат дараатай хангах орон сууцжуулах бодлогыг Засгийн газар баримталж байна.