sonin.mn
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Дарга мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага-Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх шүүгчдийн санал хураалт маргааш /2019.05.05-нд/ болох гэж байна.
 
Гэтэл шүүгчдийн энэхүү дотоод үйл ажиллагаа, бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг зарим хүмүүс санаархаж, өөрийн энэ үйлдэлдээ залуу өмгөөлөгч Б.Гантулга гэгчийг ашиглан мэдэгдэл хийлгэж, хэвлэл мэдээллээр тарааж, захиалгат 1-2 хүнээс бусдыг авилгын хэрэгт холбогдсон, хэрэг наймаалцдаг, ёс зүйгүй, шан харамж нэхдэг гэх мэтээр гэмт хэрэгт гүтгэж, АТГ-т шалгуулна гэж айлган сүрдүүлж, нэр дэвшүүлэх сонгуулийн санал хураалтад нөлөөлөхийг санаархаж байгааг шүүхийн хараат бус байдалд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна.
 
Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн эрх ашгийг хамгаалдаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаандаа хэнээс ч хараат бусаар, нэн хариуцлагатай хандахыг бүх шатны шүүгчдээс уриалж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд шүүгчдийн зөвлөгөөн, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, Та бүгдийн энэхүү нэр дэвшүүлэх, санал өгөх дотоод үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцох, нөлөөлөх оролдлого өчүүхэн ч гаргаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 
ХҮНДЭТГЭСЭН: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ПРОФ. Н.ЛҮНДЭНДОРЖ
 
(Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, философийн ухааны доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор)
2019 оны 6 дугаар сарын 5