Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ оны 04.15-05.15 хүртэл тус аймгийн уул уурхай бүхий сумдын нутаг дэвсгэрт Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчны тухай багц хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад тус аймгийн долоон сумыг хамарсан Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа, тэсэрч дэлбэрэх бодис, тээвэрлэлт, гаалийн хяналтын талбайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ажуйн нэгж байгууллагууд зэрэг нийт 91 аж ахуй нэгж байгууллага хамтрагдсан. Шалгалтаар хүний амь нас, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх өндөр эрсдэл бүхий 3 уурхайн үйл ажиллагааг зогсоож, үүнээс олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа 1, зам тээвэрлэлтэй холбоотой 2 аж ахуйн нэгж, 2 байгууллагын үйлдвэрийг лацдан зогсоож, зөрчил гаргасан 81 аж ахуй нэгжийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгож, 675 заалт бүхий 45 албан шаардлага, 105 заалт бүхий 21 зөвлөмж, 3 акт үйлдсэн байна.
Дээрх арга хэмжээ тооцсон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй боловч Ашигт малтмалын тухай, Байгаль орчны тухай, Автотээврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудыг удаа дараа зөрчин хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэл үүссэн тул холбогдох хуулиудын дагуу арга хэмжээ авчээ.
Гүйцэтгэлийн хяналт шалгалт үргэлжлүүлэн хийгдэнэ.
Сэтгэгдэл0
Байгалийн баялагыг ингэж ашигладаг улс гэж байхгүй хэдэн хужаа ирээд дундат зууны аргаар ашигладаг цаад эзэд нь монгол хүмүүс байдаг тэд хэдэн халтар төгрөг аваад нүдээ аниад сууж байдаг хужаа нар ёстой нэг дураараа дургаж монгол хүмүүстийг нохойноос дор үздэг юм байна байгаль орчин бүр авах юм байхгүй улсд орж байгаа олигтой татварч байхгзй иймд лицэнзийг бүгдийг нь цуцлах хэрэгтэй эдгээр авилгалаар авсан лиценз гэгч цааснаас болж хичнээн монгол хүмүүс хичнээн шүүгч прокурор хэрэгт холбогдож ёс суртахууны уналтанд орж хүн чанараа алдаж гүйцлээ залуучууд юмл бол авилгал өгөөд шийдчэх юм ярьдаг болсоэ байна

haa haa byyr dahin sergehgyi boltol haa!!!ereesee hereggyi ee!!eh ornoo sendiichiheen bolizgoo!!!
Haala haalaa l gedeg udalgui l ajillaj l bdag sh de
Чойжилсүрэн нохой толгойтын уурхайг хаагаач ээ!!!!
Би итгэхгүй байна нэртэй устай нийтэл ямар 3 уурхай
Номгон тэсийн уурхайгаа хаагаач мөнхтулга
bolij.