sonin.mn
Энэтхэгийн 84 шидтэний нэг гэж Төвдийн ламын шашин шүтэгчдийн нэрлэдэг  Наро Банчэн гэгээнтний хойд дүр гэх залуу  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн урилгаар Говь-Алтай аймагт зургаадугаар сарын 10-ны өдөр очжээ.
 
Тэрээр Говь-Алтай хотын төв хийд Дашпэлжээлин хийдэд Цогчил хурал хурж, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад “Хүний үнэт зүйл ба түүнийг хэрхэн олохуй” лекц унших юм байна.
 
Мөн зургаадугаар сарын 11-ний өдөр тус аймгийн баяр наадмын төв талбайд дээдийн номын айлдвар айлдаж, нас буяныг тэгшитгэн авшиг хайрлах гэдэг Төвдийн шашины зан үйлээ хийх гэнэ.
 
С.Сарнай