Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор олон улсын Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо энэ сарын 12-16-ны өдрүүдэд болж байна.
Ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, зан үйлийн чуулгын шалгаруулалт явагдаж байна. Мөн гадаад орнуудын оролцогчдын шалгаруулалт Соёлын төв өргөөний концертийн танхимд болох юм. Түүнчлэн Их наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу зохиогдох бөгөөд Зан үйл, өв соёлын хотхон ажиллана.
Дээрх наадам гадаад дотоодын жуулчдад өв соёлоо сурталчлах, иргэд залуучуудад ардын урлагийг таниулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Наадмын хүрээнд болж буй бүх арга хэмжээ үнэ төлбөргүй, хэн бүхэнд нээлттэй зохион байгуулагдах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Дээгүүрээ дарга нар нь хар тамхины наймаа хийж баригдаад гадаа халуун наранд хүмүүсийг чилээж зовоогоод.Мөн ч таарч байна даа.
Sain yum zohion baiguulagdaj baigaa yum baina. Ochij uzmeer baina
Ардын дуу бүжгээ одоо сурталчилахгүй бол хэзээ вэ. Нэг нэг юм хийхээр нөгөөх нь заавал олон юм ярих юм. Халуун наранд чилээж зовооно ч гэх шиг
Ардын дуу бүжгээ одоо сурталчилахгүй бол хэзээ вэ. Нэг нэг юм хийхээр нөгөөх нь заавал олон юм ярих юм. Халуун наранд чилээж зовооно ч гэх шиг
Ардын хувцасаа өмсөөд ардын бүжгээ хийж байгаа хүн хархаар цаанаа л нэг бахархалтай санагддаг шүү. Ийм арга хэмжээ зохион байгуулсанд баярлалаа
Иймэрхүү арга хэмжээнүүдийг хэвшил болгох хэрэгтэй. Тэгвэл тэрнийгээ дагаад тэмцээн уралдаан улам бүр ихсэж цаашдаа ардын урлаг соёлын хөгжил нэлээн сайжрах болно.