Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанкны үйл ажиллагаа, тэр дундаа банкны үйл ажиллагааны хяналт шалгалттай холбогдуулан буруу ташаа мэдээ, мэдээллийг тараах боллоо.
Монголбанк нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар олгосон чиг үүргийн дагуу хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдал, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зарчмыг баримтлан банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг.
Энэ чиг үүргийнхээ хүрээнд аль нэг банкинд давуу тал олгохгүйгээр ижил тэгш шаардлага тавьж ажилладаг. Харин банкны системд эзлэх активын хувь хэмжээ, төлбөр тооцооны системд гүйцэтгэх үүрэг зэргийг харгалзан системийн нөлөө бүхий банкуудад хяналт шалгалтын олон улсын стандартын дагуу илүү өндөр шаардлага тавьж байна.
Капитал банкны хувьд хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцоог саатуулж, банкны заавал байлгах нөөц, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангахгүй болж, цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон тул албадан татан буулгасан болно.
Үүнийг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлаг нь Монгол Улсын банкны системд бүтцийн өөрчлөлт, сайжруулалт хийгдэж буйн илрэл гэж дүгнэсэн байна.
Монголбанк банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд цаашид шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авч ажиллах болно.
МОНГОЛБАНК
Сэтгэгдэл0
Capital bankiig sahal Erdenebilegiin zahialgaar Zoljargaliin uyiin Mongol bank albaar uil ajillagaag ni dogolduulsan shuu dee. Zugeer heviin bsan bankiig demjih bish dogolduulah bodlogo yavuulsan
Удахгүй ххб дампуурна.
Монгол Банк монголынх бхаа болиод удаж бгаа биш билүү? Монгол Улс ОВС-д татвар төлөгч улс болсон та нарын шийдвэр яг өөрсдийнх бж чадахгуй бга. Та нарын шийдвэр тэр дээд гадаад нөхдүүдийн зөвшөөрлөөр явагдаг. Тэд мэдэж монгол банк гүйцэтгэгч нар болсон нь үнэн бдал.
Монгол банкныхан дампуурсан банкны барьцааны хөрөнгөн дээр ажиллаж хаусуудыг хямтхан бас банкныхаа зээлээр авсан баримт ил байсан тэд их баяжиж цус ойртсон учир банканд цэвэрлэгээ хийх хэрэгтэй
Монгол банкныхан дампуурсан банкны барьцааны хөрөнгөн дээр ажиллаж хаусуудыг хямтхан бас банкныхаа зээлээр авсан баримт ил байсан тэд их баяжиж цус ойртсон учир банканд цэвэрлэгээ хийх хэрэгтэй