ЭЕШ бол хүүхдийн сурах хүслээр мөнгө хүүлж байгаа зүгээр л хэрэггүй зүйл ш дээ. Шалгалтын хураамж гэхэд хэд хэдэн тэрбумаар яригдана. Гэнэт идвэл гэдсэнд гэмтэй гэдэг ч боловсролын төвийн олон захирал торонд дуудагдсан байх. Лав л гурав нь дуудагдсан, суусан эсэхийг нь мэдэхгүй.
Их сургууь элсэгчидтэй байх нь эсэх их сургуулийн асуудал болохоос яамны асуудал, түүний дэргэд бий болгосон төвийн асуудал ч биш юм. Их сургуулиуд элсэгчидтэй байх нь, ер нь оршин байх нь зах зээлийн асуудал юм. Тэр нь эрэлт, нийлүүлэлт, зохицол,нийцэл гэсэн л гэсэн үг юм.
Энэ нь их сургуульд оюутан ингэж элссэн гэсэн үг л дээ. Элсэгч нь эхлээд тухайн их сургуулийг яагаад сонирхож байгаагаа харуулсан сайн, сайхан эсээ бичиж, их сургуулийн өргөдлийг цахим бөглөөд, цаасаар гаргаад хичээлийн жилийн аль нэгэн цагт илгээнэ. Мэдээж эсээ унших шинжээчийн хөлс, шуудангийн зардал, за тэгээд бусад аар саар үйлчилгээний хөлс болох элсэлтийн хураамж болох хэдэн доллларыг төлснөө бас батална.
Элсэгчийн хүсэлтийн хүлээн авч эсээ уншиж, үйл явцыг хараад элсэгч болчихож мэдэх, чадамжтайг нь ялгаж ярилцлага урина. Үлдсэнд нь яагаад уг сургууль элсэх хэрэггүй болохыг тайлбарласан хариу захиа илгээнэ. Үүнд мэргэжлээ зөв сонго гэсэн зөвлөгөө голлох юм.
Ярилцлагыг утсаар хийж, дууны өнгө, аяс, хэлний бодит чадварыг шалгаад л их сургууль тухайн хүнийг элсүүлэх, эс элсүүлэх талаар элсэлтийн комисс нь шийдвэрээ гаргаж, урилгаа илгээнэ. Гүйцээ.
Хүний төлөө нийгэм, хүүхдийнхээ сурах хүслээр мөнгө хүүлдэггүй нийгэмд их сургууль элсэх, мэргэжил эзэмших гэдэг ийм энгийн, гэхдээ тийм мэргэжлийн байдаг.
Хий зүйлээ мэддэггүй улс хий дэмий их хөөрдөг. Хольж бантан хутгадаг. Эрх мэдлээ буруугаар ашигладаг.
Их сургуульд элсэх гэдэг хүүхдийн хүсэл, их сургуульд элсүүлэх эсэх хоёр талын зохицол, нийцлийн тухай асуудал болохоос ялсан намын сонгуульд хандивлах мөнгийг хүүхдээс цуглуулдаг манай нөгөө мангар ЭЕШ биш юм.
ЭЕШ бол зүгээр л мөнгөхүүлэх хэрэгсэл. Үүнийгээ больж оюутан элсүүлэх ажлын хэргийн болон академик эрх чөлөөг нь наад залхуу их сургуулиудаа олго.
Яам нь яам шигээ, их сургууль нь их сургууль шигээ л бай л даа.
Ц.Лувсандорж
2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
Сэтгэгдэл0
Улаанбаатарыг Монголтой хувьчлаад авчихсан Ми Энхболдын утсан хүүхэлдэй МУИС-н захирал үндэсний их сургууль нэрийг хувийн сургуульд өгснөөр мянга мянган эцэг эхчүүд хүүхдүүд төөрөлдөж хувийн үндэсний их сургуульд орж хохирч байгаа.Энэ луйврыг бас л мөнөөх Ми Энхболдын боловсролын сайд нь мэдээгүй мэт нүдэн балай байж өөгшүүлж буй.Боловсролын шинэчлэл эндээс л эхлэх ёстой.Улс төрчид л ард нь бадаг хувь хувьсгалын бүх сургуулиудын луйврыг эхэлж зогсоохгүйгээр сургалтын хөтөлбөр төвшин бүгд худал,дүр эсгэлт.
Их дээд сургуулиудыг улсын хувийн гэлтгүй татан буулгах дараагийн ээлжинд Их дээд сургуулийн багш нарыг дээд үзүүлэлтээр шалгаж хамгийн ихдээ 18 сургууль байгуулах хэрэгтэй Их дээд сургуульд багшийн оронцог ууд их байгаа шүү
Хувийн их дээд сургуулиуд 29 жил мөнгө хүүлж сурсан даа,одоо боли,сургуулийн ТУЗ,захирал нар хөлгүй баячууд,оюутан залуус ажилгүй гудамжинд лааз өшиглөж хий хоосон диплом нэртэй цаас өвөртөлсөн явж бна хөө,бодит байдал амидрал дээр,лангуучин,зөөгч,үзмэр харагч хийгээд явж бна хөө,ингэж боловсролыг шалан дээр унагааж дуусав,одоо энэ олон залуусын хаана ямар ажил хийлгэх үү,арай дэндэж бгаа юм бишүү,ингэж монгол хөгжихгүй зогсонги байдалд оруулсан ни энэ мөнгө хүүлэгч нартай холбоотой асуудал болоод бгаа юм,
Хувийн их дээд сургуулиуд 29 жил мөнгө хүүлж сурсан даа,одоо боли,сургуулийн ТУЗ,захирал нар хөлгүй баячууд,оюутан залуус ажилгүй гудамжинд лааз өшиглөж хий хоосон диплом нэртэй цаас өвөртөлсөн явж бна хөө,бодит байдал амидрал дээр,лангуучин,зөөгч,үзмэр харагч хийгээд явж бна хөө,ингэж боловсролыг шалан дээр унагааж дуусав,одоо энэ олон залуусын хаана ямар ажил хийлгэх үү,арай дэндэж бгаа юм бишүү,ингэж монгол хөгжихгүй зогсонги байдалд оруулсан ни энэ мөнгө хүүлэгч нартай холбоотой асуудал болоод бгаа юм,
Ха ха. Эссээ бичээд их сургуульд элсэнэ гэж юу байдаг юм бэ? Аль ч улсад элсэлтийн шалгалт байдаг юм. Энэ хүн өөрөө "мөнгө хүүлэх" гэдэг үгийн утгыг ч ойлгодоггүй юм байна.
Монголын дээд боловсрол унэхээр дампуу бнаа, яам юу ч хийхгуй, теслийн менге идсэн хэдэн этгээдууд! Сургуулиуд нь евермонголд очоод хуухэд гуйгаад суучихсан.
deed bolovsrol olgoh biznes buyuu ih deed surguliud chini munguu tulsun heniig ch gesen tugsguj diplom olgodog bizdee. Suraltsagchdiin chanar chadvar yarih iluuts.Zahiin naimaachid delguuriin hudaldagch, huviin hevshliin hudulmur erhlegch nar bugd 1-3 diplomtoi. Chanargui huviin surguuliudaas bolj diplom noiliin tsaas shig ner hundgui tsaas bolson shdee.
Yamar saindaa ih surguuli toggson tsewerlegch awna gej zar baihwadee,aan