sonin.mn
ЖЕНЕВ. /TASS/. Халдварт өвчинтэй илүү үр дүнтэй тэмцэхийн тулд усан хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. 
Дэлхийд 2.2 тэрбум хүн ундны усаар гачигдаж байна гэж ДЭМБ болон ЮНИСЕФ-ийн шинжээчид даваа гарагт нийтэлсэн тайлан мэдээндээ онцолсон байна. Үүний зэрэгцээ 4.2 тэрбум хүн ариун цэврийн зохих түвшний үйлчилгээ авч чадахгүй байгаагийн зэрэгцээ 3 тэрбум хүн гэртээ гараа савандаж угаах боломжгүй байгааг шинжээчид дурджээ.
ДЭМБ болон ЮНИСЕФ хамтран ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой Мянганы хөгжлийн зорилтуудын биелэлтэд хяналт тавьдаг байна.
“Хэдийгээр цэвэр усны хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлийг бүрдүүлэхэд ихээхэн ахиц дэвшил гарсан ч “үзүүлж буй үйлчилгээний чанарт асар их ялгаатай хэвээр байгааг” Хамтарсан хяналтын хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн энэ удаагийн тайлан мэдээ харуулж байна” гэж ЮНИСЕФ-ийн шинжээч Келли Энн Нейлор тайлан гарсантай холбогдуулан мэдэгджээ. Тэрбээр хүний эрхийг хангахын төлөө "нийгэмдээ хөрөнгө оруулахыг” улс орнуудын Засгийн газарт уриалав. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг