Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах төрийн цэргийн байгууллагуудад алба хаасан үе үеийн жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” энэ сарын 21-ний өдөр болно. Уг арга хэмжээний талаар нийслэлийн Цэргийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Анх удаагаа болох гэж буй уг арга хэмжээг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн ИТХ болон нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хамтран зохион байгуулах юм.
Арга хэмжээнд жагсаалын дарга болон бага даргаар цэргийн алба хаасан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн төлөөлөл, нийслэл, дүүргүүдийн нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж буй цэргийн алба хаасан алба хаагчдын төлөөлөл зэрэг 1300 хүн оролцох юм байна.
Нийслэлийн Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр “Цэргийн алба хааж, эх орондоо зүтгэнэ гэдэг эр хүний бахархал байдаг. Тиймээс алба хаасан эрчүүд тэр тухайгаа дурсаж, насан туршдаа бахархаж явдаг. Тийм учраас жагсаалын дарга болон бага дарга нарыг нэг дор цуглуулж, албанд зүтгэж явсан дурсамжаа хуваалцах боломж олгож буй нь уг арга хэмжээний нэг онцлог. Мөн цэргийг албыг хаах залуусын идэвхийг сайжруулах, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг ач холбогдолтой” гэсэн юм.
Бага дарга нарын уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав зэрэг олон зочин оролцох юм байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Ардчилсан намын гамин чандру нар жагсаал цуглаан хийж, 7сарын 1 -нийх шиг юм өдөөж магадгүй гээд хүрэлсүх бага дарга нараа цуглуулж байгаа юм болов уу.
1990 оноос өмнөх, бас одоо ч бага дарга буюу түрүүч нар бол яргачид л байсан шүү дээ. тэдний балгаар олон арван аавын сайхан хөвгүүд зодуурыг нь даалгүй амь насаа алдаж, ихэнх нь хар залуугаасаа хөгжлийн бэрхшээлтэй болсон нь харин ч үнэн шүү. Энэ У.Хүрэлсүх ер нь юу л сэдээд байна даа.Цэргийн байгууллагуудыг их л уриалаад байх чинь.Арай төр эргүүлэх эсвэл ард түмний жагсаал эсэргүүцлийг буудах гээд байна уу?!2008 оны 7 сарын 1-нд алагдсан 5 хүний амь нас багадаад байна уу?!У.Хүрэлсүх цэргийн сургуулийн 2 дугаар курст сурч байхдаа доод курсийнхээ И.Б-г зодож танхайран үүнийхээ улмаас тухайн үеийн цэргийн доторх олон нийтийн байгууллага болох Цэрэг түрүүч нарын нөхрийн шүүхээр орж байсан. Сахилгын зөрчил гаргасан тэр шүүхээр түүнийг ээлжийн бус ажил хийлгэх шийтгэл ноогдуулж байсан.Худлаа гэж битгий хэлээрэй. Бага дарга нэртэй яргачдын уулзалт болох гэж байна. Хариуцсан рот салааныхаа шинэ цэргүүдийг тамлаж яргалан зодож байснаа л ид бах болгож ярих гээгүй бол сайн юм дурсахгүй.
ерөнхий сайдаа дэмжих нь бага дарга нарын үүрэг.ард түмнийхээ төлөө л юм хийж таараа.
ES maani uuriin suudliig behjvvlehiin tuluu huuchin tsergiin ee l tsugluulaad bainuudaa!!!!!!!!!