МОСКВА. /TASS/. ОХУ болон Монгол Улсын төлөөлөгчид “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Монголын Засгийн газарт төлөх өрийн бүтцийг өөрчлөх хувилбарыг хэлэлцэж байгаа тухай "Коммерсантъ" сонин эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан уламжилжээ.
Тус сонинд гарсан мэдээлэлд дурдсанаар, одоогийн байдлаар УБТЗ-ын Монголын Засгийн газарт төлөх өр 100 тэрбум төгрөг буюу одоогийн ханшаар 37.5 орчим сая ам.доллар болж байгаа аж. УБТЗ-ын зээлийг бүрмөсөн хүчингүй болгохыг ОХУ шаардаж байгаа бол Монголын тал бүх өрийг дүрмийн санд шилжүүлэхийг санал болгосон байна. Гэвч энэ хувилбар нь УБТЗ-д тавих хяналтыг Монголын талд өгөх учир Оросын хувьд ашиггүй юм. Тээврийн дэд сайд Владимир Токарев тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид өрийн талыг цайруулж, үлдсэн хэсгийг УБТЗ-ын дүрмийн санд хөрвүүлэх гэсэн харилцан буулт хийсэн хувилбарыг санал болгожээ. Энэ асуудлыг Орос болон Монголын Ерөнхийлөгч нарын энэ жил хийх уулзалтын үеэр хөндөж магадгүй байна.
УБТЗ бол Орос-Монголын хувь нийлүүлсэн компани юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Монголын тал санал дээрээ бат зогсох ёстой.Оросын хүргэн ТТ-Зүүнбаянгийн замыг яаравчлан эхлүүлсэн нь Монголд хол явсан хор хөнөөлтэй. ТТ-Гашуун сухайтын төмөр замыг саатуулснаар Монголын алдсан 10 тэрбум доллар хажууд нь тоглоом! Энэ замыг Орос стандартаар өргөн царигаар барьсан тохиолдолд Монгол гол Төмөр замаа хэзээ ч Олон улсын стандартаар шинэчлэх боломжгүй болно.Бүх зам дэд бүтэц Оросын бүрэн хараат болно.Гэтэл одоо Монгол ганц урсгалтай модон дэртэй дизел зүтгүүртэй 50 км -с илүү хурдлах боломжгүй дэлбэрчихсэн төмөр замаа шинэчлэх цаг ирчихсэн байгаа.Юу ч хийхгүй энийг засахад л 3 тэрбум доллар Оросод өгнө.Гэтэл цаашид ашиглалтын өндөр зардлыг нь яаралтай цахилгаанжуулж багасган хоёр урсгалтай болгох хэрэгтэй.Олон улсын стандартад царигийг нийлүүлж ямар ч улсаас зүтгүүр вагон техник тоног төхөөрөмж авдаг болох хэрэгтэй.Геодез трасс тодорхой одоогийн нөхцөлд энд зардал гаргахгүйгээр даланг өргөсгөж хоёр урсгалтай болгон цахилгаанжуулхад зардал өсөх ч бас гайгүй Монгол даана.
Ингэж хоёр урсгалтай болгож цахилгаанжуулахад хамгийн гол нь одоогийн тээвэрт саад болохгүй.Нарийн царигаар замаа шууд хажуугаар нь тавьж цахилгаанжуулаад ашиглалтанд оруулан дараа нь одоогийн замыг нь шинэчилж наад зах нь 80 км хурдлах тэгш зам тавиад л болно. Цахилгааныг одоо маргалдаад байгаа Багануурын ДЦС-с авхад хангалттай л даа.Оросын хил дээр автоматаар вагон шилжүүлэх төхөөрөмж Баруунаас авч тавиад гүйцээ.Монгол түүхий эдээ бас түүхий эд экспортолж амьдардаг Оросод биш урагшаагаа л ихэнхи хэсгийг нь ирээдүйд гаргах нь тодорхой.Оросын 50%-н ноёрхолд цэг тавьж Монгол төмөр замаа 60 жилийн дараа өөрөө мэддэг болох нь чухал. Трансит тээвэрийн бүх ашиг Монголд орно.Оросуудын шахаас луйвар хулгай зайлна. Уул нь бол Олон улсын жишгээр Монголын хэрийн төмөр замуудыг нэг орон барьж эзэмшээд 40 жилийн дараа тухайн орнуудад нь шилжүүлдэг жишигтэй л дээ.
Тиймээ наад хэлээд байгааг чинь Оеоонууд хийлгэхгуй гацаагаад удаж байна АНУ хегжлийн сангаас менге егеед хийх гээд чадаагуй биз дээ