sonin.mn
Ардчилсан намын залуус чуулахад 5 хоног үлдлээ. Хөгжлийн гарц, шинэ үеийн сэтгэлгээний эерэг хандлагыг эрэлхийлэн шинэ цагийг хамтдаа бүтээх залуус эх орны наран ургах зүг Дорнод аймгаас зүүн бүсийн чуулганаа эхлүүлэх гэж байна. Зүүн бүсийн чуулганд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг, Багануур, Налайх, Баянзүрх дүүргүүд хамрагдах бөгөөд энэ сарын 28-30-ны өдрүүдэд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт болох юм.  Ардчилсан нам залуусын чуулганаа мөн Хангайн бүс, Төв, Говь, Баруун бүсүүдэд зохион байгуулах юм.