sonin.mn
НАСА-гаас илгээсэн. “Curiosity” аппарат ангаргийн агаар мандлын хүрээг хэмжих явцдаа метаны хий илрүүлсэн байна. Энэ нь ангараг гараг дээр бичил биетүүд байж магадгүй таамаг үүсгэжээ. НАСА-гийн тодорхойлсноор, ангаргийн агаар мандал 21 орчим тэрбум хэсэг метаны хий агуулж байгаа аж. Манай гаргийн метаны хийн 95 хувь нь бичил биетүүдээс ялгардаг боловч чулуу болон усны хоорондох харилцан үйлчлэлээр метаны хий үүсэх боломжтой гэдгийг сансар судлаачид онцоллоо.
 
“Curiosity” аппарат метаны хийн эх үүсвэрийг тодорхойлох боломжгүй учир биологийн эсвэл геологийн гарал үүсэлтэй, "эрт үед" эсвэл "орчин үед" үүссэн эсэхийг нь одоогоор тогтоох боломжгүй юм.
 
НАСА-гийн мэргэжилтнүүд удаан үргэлжилсэн судалгааныхаа явцад ангаргийн агаар мандал дахь метаны агууламж зуны дулаан үед нэмэгдэж, өвлийн хүйтэнд эрс багасдаг гэдэг дүгнэлтэд хүрчээ. “СипозКу” аппаратыг 2012 оны наймдугаар сард ангараг гаргийн Гейла тогооны бүсэд буулгажээ. Уг аппаратын гол даалгавар нь гараг дээр геологи болон геохимийн судалгааг нарийвчлан хийх, агаар мандал, уур амьсгалыг нь судлах, ус эсвэл усны ул мөр, органик бодисуудыг хайх юм. Энэ бүх мэдээлэл нь ангараг гараг дээр урьд өмнө амьдрал байх боломжтой нөхцөл байсан эсэхийг, одоо амьдрал байхад тохиромжтой газар байгаа эсэхийг тодорхойлоход тус дөхөм болох ажээ.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин