sonin.mn
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтан, бидний хамтрагч, анд нөхөр Б.Учралт нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зуурдаар нас нөгчиж бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа.
Тэрээр 2012-2014 онд Бүргэд ХХК-нд Жолооч, 2014 оноос өдийг хүртэл тус газрын Ариутгах татуургын жолоочоор ажиллаж байлаа.
Б.Учралт нь Улаанбаатар хотын хөгжил цэцэглэл, иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хүлээсэн үүргээ биелүүлж яваад харамсалтайгаар алтан амиа алдсанд түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Түүний эгэл даруу зан, эвсэг найрсаг, ажилч хичээнгүй дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.