sonin.mn

Ардчилсан намын Үзэл баримтлалаа таниулах үндэсний III аян  Булган аймагт үргэлжилж байна. Энэ хүрээнд Ардчилсан намын удирдлагууд  Булган аймагт орших "Хонхны дуу"-нд зориулан босгосон хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ардчиллын анхдагчдын нэг С.Цогтсайхан агсны "Хонхны дуу"-ны шүлгийг энэхүү хөшөөнд мөнхөлжээ. Хөшөөг Булган аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан Булган аймгийн Ардчилагчид босгосон байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Бид Ардчилалын дууч С. Цогтсайхан агсаны Ардчилсан хувьсгалд оруулсан үнэтэй хувь нэмрийг ямагт бахархан, хүндэтгэх болно. Түүний тамгалан үлдээсэн  "Хонхны дуу"-г мөнхлөн,  хөшөөг босгосон Булган аймгийн Ардчилсан намын дарга Б. Ариун-Эрдэнэ болон Булган аймгийн ардчилагчиддаа талархсанаа илэрхийлье" гэв.