sonin.mn
ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др Такeши Касайн  манай Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байгаа бөгөөд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх” төслийн нээлтэд оролцон, мобайл болон мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, урвалж оношилуур зэрэг 30 гаруй тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.  
 
 
Ингэсэнээр Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүн амын ялангуяа эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн байдлыг сайжруулах юм.
 
 
Энэ төслийн онцлог тал нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэлүүдтэй нийцүүлэн, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтлан “ Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлж, “Хүн төвтэй цогц эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г ялангуяа, алслагдсан, төв, орон нутгийн эмзэг бүлгийн хүн амд гэрийн эргэлттэй хосолсон явуулын хэлбэрээр эх, хүүхдийн эрүүл мэнд, халдварт болон халдварт бус өвчний үзлэг, эрт илрүүлгийн мобайл технологи болон хурдавчилсан оношлуур, эмнэлгийн нэн шаардлагатай бусад тоног төхөөрөмж ашиглан тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна.