Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ой энэ онд тохиох билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолоор ойн баярыг зохион байгуулах хороог Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.
Ойн хүрээнд 80 орчим ажил хийхээр төлөвлөсөн ба үүнд, Дорнод аймгийн Халх голыг жишиг сум болгон хөгжүүлэх төсөл, “Дайчин нөхөрлөлийн замаар” cэдэвт Монгол-Оросын залуучуудын тойрон аялал зохион байгуулж,, Монгол-Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний “Сэлэнгэ-2019” хээрийн сургууль хийхээр болжээ.
Мөн Халх голын байлдаанд оролцож, эх орон, ард түмнийхээ өмнө гавьяа байгуулсан цөөн ахмад үлдсэн. Эдгээр ахмадад нэг удаагийн буцалтгүй тусламж болгон таван сая төгрөг олгохоор болгожээ. Ойн баярт ОХУ-ын төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний зочид, төлөөлөгч оролцох ба А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын бүрэлдэхүүн Монгол Улсад анх удаа уран бүтээлээ толилуулах аж. Түүхт баярыг зохион байгуулахад зориулж Батлан хамгаалахын сайдын 2019 оны төсвийн багцад 1.3 тэрбум төгрөг суулгажээ.
У.Орхон
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
5 saya bitgii hel 50 saya baisan ch yaah ve de huurhiisd. Hedheen l ahmad daichid baigaa sh de. Uneheer gavya baiguulsan humuus shuu. Yun Bat-Uul ve zugeer l tsaashaa
Чиний ингэж чөлөөтэй эрх чөлөөний төлөө тэмцсэн учир Э.Бат-Үүлд баатар цол өгсөн юм.
Энэ 5 сая чинь амьдын зол, үхсэний хохь болох нь ээ.
хэлмэгдсэдийн ар гэрт тэтгэлэг олгох Төрийн хууль гараад жил гаруй болсонч доод хэрэгжүүлэх шатандаа тунчиг тааруухан явж байгаа. Орон нутгийн иргэдийг байн байн нааш цааш улыг элэгдтэл явуулж, өмнгөөлөгч, хуульч нар нь бүхий л үйлдрээрээ авилга нэхэж аваа ч үгүй байгаа тэтгэлэгээс нь хувь хөлсөө шаардах зэргээр энд холбогдолтой иргэдийг залхааж байгаа Энэ талаа танай сонин нэг сурвалжлага хиймээр юм

онигоотой юм бөхчүүд жилд ганц удаа улсын баяр наадамд нэг өндрийн талтай барилдаад л Ланд 200,мөн 2-р өрөө байр дээр нь бас бус шагналууд бараг л нийлээд 400 сая төгрөг
Аав маань эх орныхоо төлөө амь биёэ хайрлахгүй тэмцэж явсан ахмад дайчин билээ.Гэтэл одоо хүртэл гавьяа шагнал авч үзээгүй.Өрөвдөлтэй хүн шүү.
Аав маань эх орныхоо төлөө амь биёэ хайрлахгүй тэмцэж явсан ахмад дайчин билээ.Гэтэл одоо хүртэл гавьяа шагнал авч үзээгүй.Өрөвдөлтэй хүн шүү.
Говь-Алтай аймагт 1939 оны дайнд оролцсон нэг ч хүн байхгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн 1945 оны дайнд оролцсон Миний аав Ядамжавын Алтангэрэл ахмад дайчин ганцаараа үлдсэн. Халх голын ялалтын 80 жилийн ойн баярын ямар ч уур амьсгал манай аймагт мэдрэгдэхгүй байхын. Ядаж энэ ойгоор медаль гаргаагүй юм байх даа... Миний аав шагнал болон бусад зүйлсийг гуйж авахгүй. Амьд байгаа нь баяр баясгалан. 2 улс тэмдэглээд байх шиг 2019-08-27-ний өдөр