“Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2019” чуулган ес дэх жилдээ болж байна. Ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Нүүрс” ассоциаци ажиллаж байгаа бол Хятадын Нүүрс Тээвэр Худалдааны ассоциаци хамтрагчаар оролцож байна. Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн чуулган уулзалтын ач холбогдол, цар хүрээ жилээс жилд өргөжиж, жин нөлөө нь нэмэгдсээр буй гэж зохион байгуулагчид ярьж буй ч нүүрсний экспорт автомашинаар явж байгаа цагт өрсөлдөөний тухай ярих ч хэрэггүй гэдгийг зарим оролцогч онцолж байв.
Нүүрсний бизнесийг тээвэр ложистекын бизнес гэж онцолдог. Тэгвэл Монголын нүүрсний бизнес тэр дундаа Өмнөговь аймагт байршилтай коксжих нүүрсний ордууд нөөц ихтэй, уул уурхайн олборлолтын нөхцөл нь ил уурхайг бага нөхцлөөр олборлодог, харьцангуй сайн чанарын бүтээгдэхүүнтэй гэх мэтээр манай улсыг уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн тааламжтай орон гэдэг. Өөрөөр хэлбэл, Австрали, Канад болон БНХАУ-ын дотоодын уул уурхайн үйлдвэрлэлтэй харьцуулахад үйлдвэрлэлийн өртөг нь харьцангуй бага өртөгөөр үйлдвэрлэх боломжтой сайн чанарын бүтээгдэхүүнтэй гэсэн үг. Хамгийн гол нь эрэлттэй байгаа зах зээлд хүргэж өгөх үнэ, өртөг нь олон жил асуудалтай байсаар ирсэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд тээвэр ложистик, төмөр зам барихаас гадна бусад олон улсын худалдааны асуудлаа шийдвэрлэх нь юу юунаас чухал. Тухайлбал, Австралийн нүүрс Хятадын зэх зээлд нийлүүлэгдэхдээ чөлөөт худалдааны гэрээгээр ямар нэг татвар ногдуулдаггүй. Харин Монголоос Хятад руу нийлүүлэгдэж байгаа коксжих нүүрсэнд гурав, эрчим хүчний нүүрсэнд 5-6 хувийн татвар ногдуулдаг. Тэгвэл энэ асуудлыг төрөөс зохицуулж БНХАУ-тай чөлөөт худалдааны эсвэл хөнгөвчилсөн худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг хийх ажил муу байгаатай холбоотой. Энэ бол төрийн хийх ажил. Хувийн хэвшил байна уу, төрийн мэдлийн компани байна уу энэ бүх баялаг зөвхөн Монголын ард түмний баялаг. Тиймээс монголчууд нүүрсний зах зээлд яаж, хэрхэн хамтдаа өрсөлдөх боломжийг ярих нь нь энэ цаг үед чухал байна. Хэдийгээр олон тийш салбарласан төмөр зам тавих эхлэл тавигдаж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдэж байгаа ч төмөр зам барилаа гээд асуудал цэгцрэхгүй. Бусад холбоотой асуудлууд давхар шийдвэрлэгдэж байж, цаашид өрсөлдөх тухай ярих хэрэгтэй. Харин энэ тухайд төрөөс барьж буй мэдээлэл хомс байна. Түүнчлэн авто замаар нүүрсээ тээвэрлэж буй цагт өрсөлдөөний тухай ярих болоогүй хэмээн ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Coal Mongolia-2019” чуулга уулзалтын үеэр оролцогчид онцолж байна.
Өрсөлдөөн ширүүсч нүүрсний үнэ унах эрсдлийг анхааруулав
Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Оны эхний долоон сарын байдлаар 20 орчим сая тонн нүүрс буюу төлөвлөгөө 50 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 0.42 хувиар өсчээ. Гэтэл БНХАУ-ын зах зээлд өрсөлдөж буй ОХУ нүүрсний зах зээлээ тэлэхээр зорьж, 2025 он гэхэд нүүрсний олборлолт, тээврийн дэд бүтцээ сайжруулахаар 22.4 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. Ингэснээр одоогийн олборлолтын хэмжээ 2035 он гэхэд жилийн 550-670 сая тонн болгож, хоёр дахин өсгөхөөр шийджээ.
Австралийн хувьд БНХАУ-тай он дамнан сунжирсан 5G тэргүүтэй технологийн маргаанаа эцэслэх, улмаар нүүрсний саармагжсан худалдааг дахин сэргээхээр шамдаж байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд далайн боомтоор Хятад руу тээвэрлэх Австралийн нүүрсний экспортод сэргэлт ажиглагдаж, нүүрсний биет хэмжээ нэмэгджээ. Энэ нь өмнөд хөршийн нүүрсний зах зээлд байр сууриа бэхжүүлэхээр зорьж буй манай улсын хувьд өрсөлдөөн улам ширүүсэх, нүүрсний үнэ уруудах бодит эрсдэлд орж магадгүй гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байсан юм. Энэ үеэр Монгол Улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв хэлэлцүүлэг болсон юм. Тус сэдвээр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн илтгэл тавьсан бол “Монголын коксжих нүүрсний зорилтот зах зээл”-ийн талаар “Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал, доктор Г.Батцэнгэл чуулганы оролцогчдод шинэ мэдээлэл хуваалцсан юм. Уул уурхайн салбар дахь “Нэг өдрийн үнэ цэнэ хэд вэ” гэсэн анхаарал татсан илтгэлийг “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн гүйцэтгэх захирал Кэлвин Эндрив Каукинэн танилцуулсан юм. Чуулганд оролцогчдын байр суурийг сонирхсон юм.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Гантөмөр:
Экспортоо нэмэгдүүлэх олон боломж байна
– Нүүрсний экспортыг шуурхай хийхэд тээвэр ложистекийн асуудлаас гадна гаалийн байгууллага маш энгийн хэлбэрээр жолооч нарыг хүлээлгэхгүйгээр гаалийн бүрдүүлэлтийг хийдэг нэвтрэлтийг зохион байгуулах шаардлагатай. Нөгөөтэйгүүр төрийн байгууллагын засаглалыг сайжруулах зохион байгуулалтыг сайн болгосноор экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгож байгаа нь буруу.Шалгалт явуулж байж цуцлах ёстой байсан. Гэхдээ хууль ноцтой зөрчсөн гэдгийг мэдэхгүй. Сайн засаглал нь бүх зүйлийг шалгаж хариуцлага тооцож түүнийхээ дагуу сайжруулах ёстой. Дэлхийд хамгийн их нүүрсний хэрэглээтэй орон бол БНХАУ. Хятад улс руу дэлхийн маш олон улс тэмүүлж байна. Манай улс хил залгаа байна гэдэг хамгийн том давуу тал. Эдийн засгийн өсөлттэй ийм үед энэ давуу талаа ашиглаж нүүрсээ их хэмжээгээр нийлүүлбэл монголчууд бидний хувьд том завшаан. Гэтэл манайх нийт хэрэглээнийх нь 0.4 хувийг л нийлүүлж байгаа нь чамлалтай юм. Гэтэл ОХУ жилд 400-500 сая тонныг нийлүүлж байна. Цаашид ч нэмэгдүүлнэ гэдгээ зарласан. Бид төмөр замаагүйээс энэ их нийлүүлэлтийн өмнө сөхөрч байна. Тиймээс давуу талаа ашиглаж эдийн засгийн эргэлтээ тэлэх хэрэгтэй.
“Энержи Ресурс” компанийн гүйцэтгэх захирал, доктор Г.Батцэнгэл:
Дэрэгдэх зах зээлээ харж нүүрсээ экспортлох нь бидний давуу тал
– Манай компани сул талаа давуу тал болгох ёстойг ойлгож маркетингийн бодлогоо үүнд чиглүүлж байна. Өөрөөр хэлбэл манайх далайд гарцгүй сул талаа давуу тал гаргах чиглэлд анхаарч эхэлсэн. Сүүлийн үед манайхтай хил залгаа Өвөрмонголд гангийн болон коксын үйлдвэр 10 хувиар өссөн. Түүнчлэн Ганц модны боомттой ойролцоо Баяннуур хотын нутаг дэвсгэр дээр 2-3 сая тоннын коксын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Энэ 3-4 сая тонн коксжих нүүрсний хэрэглээг бий болгож байна. Олон улсын далайн боомтод нүүрсний үнэ өндөр байгаа тохиолдолд манай компаниуд түр зууртаа өрсөлдөх боломж бий. Харин тууштай өрсөлдөх чадвар байхгүй. Тэгэхээр бодит байдал дээр манайх Ганц модны боомт дахь том харилцагч нартаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллъя гэдэг дээр төвлөрч байна. Дэргэдэх зах зээлээ харж нүүрсээ экспортлох нь бидний давуу тал. Эхний зах зээлдээ төвлөрч ажилласны дараа дараагийн зах зээлрүү тэлэх. Шууд алгасаж давж үсэрч өрсөлдөнө гэж байхгүй.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хятадын толоологч ТВ ээр ярьж байсан Эрчим хучний нуурс ойрын хоер гурван жилдээ л борлогдоно Харин коксжсон нуурсний Хятадын хэрэглээ ойрын арваад жил тогтвортой байна гэсэн Манай нуурсний кампаниуд энийг л тооцож ажилаач Монголын кампаниуд Овор Монголын нуурсний кампаниудтай орсолдогч ш дээ унэндээ Хятад бодлогын зувьд дэмжиж л нуурс авч байгаа юм Тэгэхээс Овор Ямонголд зондоо уурхай байна Тийм учраас манайхаас дотоодынхоо унээр авч байгаа юм Энэ бол нэг их оорчлогдохгуй Монголын эдийн засаг зовхон нуурс гэж сэтгэдгээ болих хэрэгтэй нуурсчид Оорсдийнхоо менежментийг сайжруулаач
TZ-iig Genko l gatsaasan shdee.
Nuurs sain daa 2-3 zil tegeed l zogsono tuunii orond mal az ahuigaa hogzuuleech
10 жилийн өмнө ТТ-Гашуун сухайтын зам баригдчих байсан! Хэн саад болсныг бүгд л мэдэж байгаа.Хамгийн гол нь 10 жилийн өмнө Орос Хятадад нүүрс гаргадаггүй байсан.Одоо зөвхөн коксжих нүүрс гэхэд Монголын түүхий нүүрснээс илүү гаргаж байгаа.Энэ хэвээрээ явбал Монголын үнэтэй нүүрсийг хэн ч авахгүй.Оросын хөлддөг боомт Ванино Монголчуудад зориулсан Женкогийн үлгэр.Дэлхийд түүхий нүүрсний гол хэрэглэгч ганцхан Хятад.
Манай кампанууд нүүрсээ ядахад угаагаад болбол коксжуулаад гаргах талаар ярьдаггүй зүгээр лухаад зараад байх юм боловсруулаад гаргавал хэмжээ нь багасаж үнэ нь хэд дахин нэмэгдэнэ гэдгииг хүн бүхэн мэднэ
Төмөр замыг нь хулгайч Женко гацаасан биздээ. Тэгээд ямар ч хариуцлага тооцоогүй. Бид ийм л нийгэмд амьдарч байна даа.
Jenko gazaagaagyi toriin olgiorhyyd gazaasan gej yzsen syy!!!chi haagyyr ni haraad bna!olgiorhyyd emeerdeg tabaris yy?....
148.60.92.227 гэгч яг өмхий төвд тайрдас жанхуутайгаа таарсан эргүү мал байна. Улаан цайм жанхуу гацаасныг тэнэг хүн ч мэднэ. Чи бол бүр "тэнэг" гэдэг ангилалд ч багтахгүй эргүү мал байна. Чамайг мал бол цаазлахсан. Даанч жанхуугийн өмхий баас идэж угаадсааар хооллодог өөрийн гэсэн толгойгүй эргүү орк юм даа.
Жанхуу Х.Баттулга гэх нөхөр 2010 онд зураг төсөл, нэг ч төгрөгийн эх үүсвэргүй байхад 1800 км төмөр замыг 2 жилд барина гэж жүжиг тоглосон, одоо тэр барьчихсан төмөр зам нь хаана байгаа юм бэ, албан ёсоор нь тогтоогдсон нь чингис бондоос санхүүжүүлсэн 280 сая ам долларыг дундаас нь завшсан. Яг өөрийнх нь хэлж байгаагаар бол 2 газар хөрс хуулж 50 тэрбум төгрөг үрсэн гэсэн. Дундаас нь мөнгө завшиж ямар ч ашиглах бололцоогүй далан босгож хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, түүний утсан хүүхэлдэй ЗТ-ийн сайд Гансүх 2009 онд Хятадтай нийлж 1800 км дээрхи төмөр замыг 2013 он гэхэд барьж дуусгана, Ухаа худаг-Гашуунсухайтын 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн 46 км замыг 2010 онд барина гэж Төмөр замын яамтай нь гэрээ байгуулсан, хаана байнаа тэр барьчихсан замууд, 2012 онд Энержи ресурс ХХК дээрхи 267 км замаа барьж эхэлтэл засаг барина гээд ажлыг нь зогсоогоод булаагаад авчихсан, засгаас нэг ч төгрөг гарахгүйгээр өдийд баригдчихсан тээвэр явж байх замыг булааж авчихаад одоо мөнгө байхгүй гээд
Женко Зикагийн бүлэглэл яагаад хамаг хөрөнгө мөнгийг Оросын боомтлуу тавиулахгээд зүтгээд, тэрийг нь Хүрэлсүхийн засгийн газар, олон гишүүд зөвшөөрөөд байна вээ. Монгол улсын хөрөнгө мөнгийг тэнэг төсөлд үрэн таран хийлгэж, үүнийгээ Оросоос мөнгө зээлж, ЭТТ компанийг Ороскомпанитай хамтруулж менежментийг нь атгах, эцсийн дүндээ Пүтины, Дерипаскогийн бүлэгийн эрх ашигт оруулах гээд Оросын троллуудаар манай оркуудын тархийг угааж, одоо бүр хялбар хийхийн тулд Ерөнхийлөгчийн засаглалтай болгох гээд зүтгээд байх шиг. Өөрсдөө хэдэн төгрөг хожих гэж байгаа нь ойлгомжтой. Тэгэхдээ улс орныхоо ирээдүйг яагаад бододгүйн бээ. Аймшигтай ирээдүйрүү маш үр ашигтай ажиллаад л байна.