Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.
Тэгвэл мэргэжлийн гурван лабораторид хийлгэсэн шинжилгээний нэгдсэн хариу гарсныг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар олон нийтэд мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Нийслэлийн Онцгой комисс шуурхай хуралдсан. Сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүллээ” гэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын байгууллагаас хордлогод өртсөн айл өрхүүдийн ашиглаж байсан түлшнээс дээж авч лабораторид шинжлүүлсэн. Нэр бүхий 19 айлаас авсан дээжээс Геологийн төв лабораторид шинжлүүлсэнээс чийглэг шаардлага хангасан гарсан. Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой гэхэд 23-24 буюу стандарт, хүхэр нь 1.0 хувь байх ёстойгоос 0.95 хувь шаардлага хангасан гарсан байна. Ашигт малтмал газрын тосны газрын харьяа лабораторид Тавантолгой түлшийн шахмад түлшийг шинжилсэн, стандарт хэмжээнд гарсан. Угаартаж эмнэлэгт хандсан хүмүүсийн гэртээ хэрэглэж байсан түлш стандартын шаардлага хангасан байна. Барьцалдуулагч бодис нь химийн найрлагатай байна гэж хүмүүс хардаж байсан. Гэтэл Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр барьцалдуулагч нь химийн бодис биш, цардуул байна. Цардуул нь химийн найрлагагүй гэсэн дүгнэлт ирсэн. Одоо лабораторийн шинжилгээний хариунд үндэслэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарна” гэсэн мэдээллийг өглөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Тэхээр хүн үхсэн шалтгаан нь юу болж таарав ???
Тэгээд түшинд ямар нэгэн но байхгүй юм бол яагаад иргэд хордоод үхээд байдаг байнаа.Зүгээр л галаа түлж сууж баайгаад хордлого аваад замдаа үхнэ гэдэг чинь түлштэй л холбоотой нь маргаангүй биз дээ.Бүх бурууг үхсэн иргэдрүүгээ чихээд өнгөрч болох уу.Батбаясгалан даргаа.Үг хэлэхдээ жаахан учиртай байх хэрээгтэй бизээ
Тэгээд түшинд ямар нэгэн но байхгүй юм бол яагаад иргэд хордоод үхээд байдаг байнаа.Зүгээр л галаа түлж сууж баайгаад хордлого аваад замдаа үхнэ гэдэг чинь түлштэй л холбоотой нь маргаангүй биз дээ.Бүх бурууг үхсэн иргэдрүүгээ чихээд өнгөрч болох уу.Батбаясгалан даргаа.Үг хэлэхдээ жаахан учиртай байх хэрээгтэй бизээ
Буруу хэрэглэсэнэээс л угаартсан гэсэн болов уу. яндангийн хаалтаа хаагаад мартсан ч байж болох. Нүүрсэнд угаарртаад үхсэн тохиодол цөөн биш. Аливаа ажлыг харлуулах хэрэггүй. Магадгүй энэ түлшийг хэрэглэсэнээр энэ өвөл утаа буурч ЗГ-т нэмэх оноо авчих гээд сандраад улс төрийн явуулга яваад байгаам биш биз гэж бодож үз
Буруу хэрэглэсэнэээс л угаартсан гэсэн болов уу. яндангийн хаалтаа хаагаад мартсан ч байж болох. Нүүрсэнд угаарртаад үхсэн тохиодол цөөн биш. Аливаа ажлыг харлуулах хэрэггүй. Магадгүй энэ түлшийг хэрэглэсэнээр энэ өвөл утаа буурч ЗГ-т нэмэх оноо авчих гээд сандраад улс төрийн явуулга яваад байгаам биш биз гэж бодож үз
энэ АН-хан яасан их яарч баярлаж байнаа. Өөрсдөө мөнгө ихтэй учраас хүн хөлсөлж айлын яндан битүүлж угаартуулаад байгаам биш биз. Их сэжигтэй байна шүү. Сайт хар пиарын газрууд нь дуу дуугаа авалцан хуцалдаж эхэллээ.
Монголчууд өнөөг хүртэл галаа түлсээр ирсэн. Энгийн айл яааж гал түлэхийг хэнд ч заана. Харин энэ шахмал түлш хэрэглэж байхад, агаарын даралттай өдөр (гал сорогдохгүй муу асдаг) хорт угаар нь буцаж гэрт ороод угаартуулах аюултай юм байна да.
Ороосгол дугнэлт байна Тулшийг янз бурийн зууханд тулж узэж угаарын хийг нь судалж дугнэлт хийх естой байсан Угаарын хий унэртэхгуй харагдахгуй учраас хун оорийгоо хамгаалах боломжгуй юм байна Энэ тулшийг болих хэрэгтэй 70 аад хун угаартаж 4 хун нас барсан Урьд шоно дахин 2 хун нас барсан байна Тулш сайн гээд л байх уу
ҮХСЭН ХҮМҮҮС ХАРИУЦЛАГАГҮЙ, БУРУУ ТҮЛСЭН, ЯНДАН НЬ ТАТДАГГҮЙ, ХААЛТТАЙ, ХЭТ ИХ ХИЙСЭН ЮМ БАЙГАА БИЗ. ХОТ УТААГҮЙ БОЛОХ НЬ ЧУХАЛ. УРД НЬ ӨДИЙД БИТҮҮ ХАР УТАА Л БАЙДАГ БАЙСАН, ОДОО УТААГҮЙ БОЛЖ БАЙГАА НЬ ЗАРИМ ХҮМҮҮСИЙН ДУРГҮЙГ ХҮРГЭЭД БАЙХ ШИГ БАЙНА. ХОТОД АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨДӨӨНӨӨ ОЧООД ДУРТАЙ ТҮЛШЭЭ ТҮЛЭЭД АМЬДАРЧ БОЛНО Ш ДЭЭ.
Zalshgui hergelj Syrah ni chuhal b a avulgui shaardlaga hangasan zuuh heregtei vum bishuu
Буруу хэрэглэсэнэээс л угаартсан гэсэн үг. яндангийн хаалтаа хаагаад мартсан ч байж болох. Нүүрсэнд угаарртаад үхсэн тохиодол цөөн биш. Аливаа ажлыг харлуулах хэрэггүй. Магадгүй энэ түлшийг хэрэглэсэнээр энэ өвөл утаа буурч ЗГ-т нэмэх оноо авчих гээд сандраад улс төрийн явуулга яваад байгаам биш биз гэж бодож үз.
Хими хор гэдэг ойлголт буруу гэж бодож байна. Давс, элсэн чихэр, хуурай өндөг, хуурай сүү, цардуулыг ч химийн аргаар боловсруулдаг бусуу.
Дахиад нэг хүн угаартаж нас барлаа.Ухна гэж нэг мангайсан хар сда хэдэн хүн үхсэний дараа арга хэмжээ авч эхлэх вэ? Үхэх естой хүнийхээ тоог хэвлэл мэдээллээр зарлаач ээ...10 хүн үү 20 хүн үү?
МАН-ын 60 тэрбумын шахааснуудын гай..Магадгүй монголчуудыг устгаж цөөлөх эсвэл хорт хийнд хир зэрэг тэсвэртэй эсэхийг шалгах нууц операцийг маш нууц зэрэглэлээр МАН явуулаад байгаа юм биш байгаа..Мэдээж энэ талын мэдээллийг төрийн нууцад оруулчихсан байж таарна.
Шахмал түлшний утаанд хордож нас барсан, бас баавгайд идүүлсэн хүмүүсийн мэдээллийг удахгүй төрийн нууцад бас оруулчих юм биш байгаа.
Хөгшин би хүртэл Нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдээд байхад эд нар нээрээ арай ч дээ. Дутуу шаталтын хар гай л байхгүй юу. СО -г агаарт илрүүлдэг дохиоллоор айл иргэдээ хангахгүй бол цаашдаа олон хүн чадхийнэ мэдэв үү?
Хөгшин би хүртэл Нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдээд байхад эд нар нээрээ арай ч дээ. Дутуу шаталтын хар гай л байхгүй юу. СО -г агаарт илрүүлдэг дохиоллоор айл иргэдээ хангахгүй бол цаашдаа олон хүн чадхийнэ мэдэв үү?
сайн байцгаана уу? Тэгэхээр..., ХЭРЭГЛЭЭ БУРУУ БАЙЖ, БУРУУ ГЭСЭН ҮГҮҮ.ЭНЭХҮҮ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭХДЭЭ ЯМАР ЗУУХ АШИГЛАХ, ЗУУХНЫ ЯНДАНГИЙН ХӨӨ ХӨӨЛГӨЛТ ЯМАР БАЙХ, ТҮЛШЭЭ ЯАЖ ХЭРХЭН ТҮЛЭХ ГЭХЧЛЭНГ ЗААВААРЛАСАН ЗААВАРЧИЛГАА БАЙХГҮЙГЭЭС ХҮМҮҮС УГААРТААД НАС НӨХЦИЧГӨӨСӨӨН ГЭХ ГЭЭД БАЙХ НЬ УУ. ЯАГААД ХҮМҮҮС НӨХЦИЧСӨНИЙ ҮЗҮҮР ЁЗООР НЬ ХААНАА БАЙГААД БУЙ ЮМ БОЛДОО.
БАС НЭГ АНХААРАХ ЗҮЙЛ БОЛОХООР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТҮҮХИЙ ЭД БОЛОХ НҮҮРС АХУЙН ХЭРЭГЛЭЭНД ХЭРХЭН ЯАЖ ШАТАХ ШАТАЛТЫН ЯВЦЫГ НЬ СУДЛАХ ШИНЖЛЭХ АЖИЛБАР ХАНГАЛТТАЙ ХИЙГДСЭН, ГҮЙЦЭТГЭГДСЭН БИШ БАЙХ БОЛЗОШГҮЙ ЮМ БИШҮҮ.
"Шүүмжлэлд өртөхгүй байх цорын ганц арга бол юу ч хийхгүй, юу ч хэлэхгүй, бас хэн ч биш байх" АРИСТОТЕЛЬ.
Хүний өмнөөс амьдардагаа болиорой. Мөд галаа түлүүлж усаа зөөлгөнө гэнэ дээ..
Амьдралдаа жаахан хариуцлагатай байцгаая.
ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРДАГАА БОЛЬ...