sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нобелийн шагналтныг тодруулах хороо энэ сарын 10-нд  уран зохиолын салбарын шагналтныг нэрлэлээ. Энэ жилийн Нобелийн шагналын  онцлог нь уран зохиолын 2018 ба 2019 оны хоёр шагналтан зэрэг олгож байгаа  явдал юм.
 
Энэ шагналын олгодог Шведийн академи, Нобелийн сантай хамтран Уран зохиолын  шинэ хороо байгуулж, энэ жилийн  хоёрдугаар сарын 1-нээс дэлхийн 200 гаруй зохиолчийн бүтээл хүлээн авч шүүн тунгаажээ.
 
Хүлээлт, маргаан их байсан ч  Польшийн яруу найрагч Ольга Токарчук (2018), Австрийн  зохиолч Петер Хандке   нар 2019 оны  Нобелийн уран зохиолын шагнал хүртлээ.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг