sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын инженер техникийн ажилтнууд зам тослох тоног төхөөрөмжөөр тоноглосон шинэ вагон угсарснаа танилцуулж хөдөлгөөнд орууллаа.
Зам төмрийн тосолгооны шинэ вагонтой болсноор төмөр замын тахир тойруу хэсэг дэх зам төмрийн болон зүтгүүр, вагоны дугуйн элэгдлийг бууруулах юм байна.
 
 
Ингэснээр төмөр замчдын гар хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна хөдөлгөөний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах аж. Тус вагоныг хөдөлгөөний эрчим ихтэй үед ашигласнаар зам төмрийн болон хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн элэгдэл 40-50 хувиар багасах давуу талтай юм байна.
 
 
Дээрх ажлыг гүйцэтгэх багийг ЗТХ-ийн сайдын тушаалаар байгуулж санхүүжүүлэн зорчигчийн вагоныг зам, төмрийн тосолгооны вагон болгон монголчууд өөрсдөө тоногложээ.
 
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг