sonin.mn
ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн ойн түймэртэй холбогдуулан олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг тус муж улсын эрх баригчид ням гарагт үүрэг болгожээ.
Энэ сард хуурайшилт болон салхи ихтэй байгаагийн улмаас ойн түймэр дэгджээ. Түймрийн тархалцаашид нэмэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан Сан-Франциско хотын ойролцоох 180 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх үүрэг өгсөн байна.
 
Түймэр цахилгаан дамжуулах шугамуудыг гэмтээх эрсдэлтэй байгаа тул цахилгааныг хэсэгчлэн таслахаар төлөвлөсөн тухай эрчим хүчний "PG&E" компани мэдэгджээ. Энэхүү шийдвэр даваа гараг хүртэл үргэлжлэх бөгөөд 940 мянган хэрэглэгч гэрэл цахилгаангүй болох аж. Анхны тусламж болон гар чийдэн зэргийг бэлдэхийг эрчим хүчний компаниас иргэдэд уриалжээ.АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Калифорни муж улсад гарсан түймрийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 200 орчим байшин эвдэрч сүйджээ.
 
 
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: Монцамэ агентлаг