sonin.mn
Аргентины Гранадеро Байгорриа хотын нэг айлд дэлхийн 100 хор хөнөөлтэй амьтны нэгт тооцогддог том бахыг олсон байна. Гэрийн нэг буланд хөдлөхгүй байсан энэ амьтныг харсан гэрийн эзэд гал сөнөөгчдийг дууджээ.
 
Дэлхийн хамгийн аюултай бахны нэг төрөл гэж Олон улсын байгаль хамгаалах холбооныхон мэдэгдсэн байна. Энэ бах нь аюул заналхийлж байгаа тохиолдолд үхэлд хүргэх аюултай болон өвчин үүсгэдэг хортой бодис ялгаруулдаг юм байна.
 
“Капитал” сонинд бахыг Санта Фе хотын Байгаль орчны яамны зэрлэг ан амьтдын хүрээлэнд хүлээлгэж өгсөн гэж бичжээ.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин