sonin.mn
ЖАКАРТА. /BBC/. Индонезийн нэгэн агуйн хананаас 44 мянган жилийн өмнөх хадны сүг зураг олджээ. Зураг дээр уурга, жадаар ордос үхрийг агнаж буй хүмүүсийг дүрсэлсэн байна.
 
 
 
Австралийн Брисбен хотын “Griffith” их сургуулийн археологичид энэхүү бүтээлийг “Nature” сэтгүүлд нийтэлжээ. Брисбен хотын “Griffith” их сургуулийн археологич Адам Брумм хоёр жилийн өмнө агуйд хүрэхээр инжрийн мод руу авирч байхдаа хадны зургийг анх олж харсан байна.
 
 
 
Уг зураг дэлхийн түүхэн дэх хамгийн эртний сүг зургаар тэмдэглэгдэж магадгүй гэж зарим судлаачид үзэж байна. Гэсэн хэдий  ч өнгөрсөн жил Өмнөд Африкийн нутгаас олдсон 73 мянган жилийн өмнөх гэж үзэж буй хадны зураг нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний зургаар тэмдэглэгдэн үлдээд байгаа билээ.
 
 
Т.Есүхэйтөмөр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг