Яг одоо миний ширээн дээр ходоодны хорт хавдраар бурхан болсон нэгэн ахын өдрийн тэмдэглэл дэлгээстэй байна. Тэрээр тэмдэглэлээ дуусгаж чадаагүй юм. Талийгаачийн гэргий энэхүү дэвтрийг өөрийнхөө зүрх мэт хайрлан хадгалсаар иржээ.
Эзнийхээ үнэн түүх, сэтгэлийн түмэн нууц, нандин бүхнийг хадгалсан энэхүү тэмдэглэлийг талийгаачийн сүүлийн үгээр гарчиглан, товчлон уншигч та бүхэндээ хүргэе.
2008 оны тавдугаар сарын 28.
Өнөөдөр миний 39, хүүгийн минь гурван насны ойн баярын өдөр. Гэвч баярлаж чадахгүй нь. Учир нь, би өнөөдөр 14 хоногийн өмнө өгсөн шинжилгээний-хээ хариуг авч, ходоодны хорт хавдартай гэдгээ мэдлээ.
Бид гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэхээр хотын төвд байрлах нэгэн ресторанд ширээ тойрон суув. Гурван настай хүүгээс минь бусдынх нь нүдэнд гуниг тодроод, хоол ч хоолойгоор нь давахгүй байгаа бололтой.
Би энэ өдрийг хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэх учиртай. “Хамгаас хайртай хүмүүстэйгээ хамгийн сүүлчийн удаа ширээ тойрон сууж байгаа ч юм бил үү” гэсэн бодол толгойд харван орж ирэх бүрт би өөрийгөө хүчлэн инээмсэглэж байлаа. Гэвч миний сэтгэлийг юу ч хөдөлгөхөө больжээ.
Нарт хорвоо дээр өнгөрүүлсэн 39 жил, басхүү цаашид гэрэлт нарыг харах өдрүүдээ сэтгэлдээ зураглан бодлоо. Цаг хугацаа ямар хуурамч юм бэ. Жаргаж, зовж, гуниглаж, баярлаж туулсан 39 жил минь ресторанд суугаад, гэртээ ирэх гуравхан цагт л багтчих гэж.
Эмч “Ходоодны хорт хавдар хоёрдугаар шатандаа ороод зогсохгүй, зарим эрхтэнд тань үсэрхийлсэн байна. Гадаадад эсвэл монголдоо яаралтай хагалгаа хийлгэхгүй бол оройтож мэднэ” хэмээн зөвлөсөн учир эхнэр минь гэртээ ирмэгцээ л интернэт орж, хагалгаа хийлгэх газар судалж эхэлсэн. Тэр компьютерийнхээ дэлгэцэнд нүүрээ наах шахам тулж суучихаад, бүхнийг хичээнгүйлэн уншиж, хажуудаа тавьсан цаасан дээрээ зарим зүйлийг тэмдэглэж байна.
Тайван байхыг хичээж байгаа нь илт боловч сэтгэлийг нь бүчин авсан айдас харцанд нь тодроод, үйл хөдлөл бүр нь яаруу тэвдүү, болхи харагдана. Ойр дотны минь хүн бүр сандарч тэвдэж байгаа энэ мөчид би тайван байж, тэднийхээ сэтгэлийг зовоохгүй байх учиртай.
2008 оны зургаадугаар сарын 20.
Хоёрхон хоногийн дотор хагалгааны мөнгө, бичиг баримтаа бүрдүүлээд, дайн дажнаас дүрвэх мэт яаруу сандруу гэрээсээ гарсан тэр өдрөөс хойш 19 хоног өнгөрчээ. Одоо би Сингапурын нэгэн эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Би зургаадугаар сарын 2-нд хагалгаанд орсон ч арав хоногийн дараа хүндрэл өгч, түгжрэл үүссэнээс цээжээ дахин нээлгэсэн юм.
Наашаа нисч явахад миний сэтгэл дотор “Би нэг бол хүний газарт ясаа тавина. Үгүй бол эв эрүүл, сав саруул болчихоод хоёр хүүдээ очно” гэсэн бодол өөд өөдөөсөө харж суучихаад, “Чи ялах уу, би ялах уу” гэж байгаа юм шиг л санагдаж байж билээ. Юутай ч би нарыг дахин харлаа.
Бүтэн 20 хоног цурам ч хийлгүй сахисны эцэст ухаан орсонд минь сэтгэл нь амрав бололтой, миний хөлд хэвтээд, хэсэг зуур зүүрмэглэх гэргийн минь нүүрэн дээр нарны туяа тусчихаж. Яасан үзэсгэлэнтэй юм бэ, чи.
2008 оны долоодугаар сарын 1.
Хагалгаа хийлгэх үед цусаар дамжин хорт хавдар дотор эрхтэнд үсэрхийлсэн тул химийн тариа хийлгэхээр Сингапурыг дахин зорив.
Эхнэр минь интернэтэд орж үзээд, МАХН-ын байр шатаж, асар олон залуу цагдаа нар руу шил, чулуу нүүлгэж буй аймшигт бичлэг олж үзлээ. Ямар аймаар юм бэ. Магадгүй, эрэгтэй дүү нарын минь нэг нь тэнд явж байгаа юм биш биз гэсэн бодол сэтгэл хэрдхийлгэв. Энэ бодол намайг хором ч тайван байлгахгүй байснаас Монгол руу ярилаа. Ашгүй, зуны дэлгэр цаг тул дүү нар маань зусландаа байна.
“Сонгууль будлиантай болсон байж магад” гэсэн ард түмний хардлага сэдэрчээ. Миний сэтгэлд ч бас үдэш бүр “Маргаашийн нарыг үзэх болов уу” гэсэн хар төрсөөр сар гаруйн хугацааг ардаа үдлээ.
Амьдрах хүсэл, аймшигт өвчин хоёр миний баруун, зүүн гараас зуурчихаад хоёр өөр зүг рүү чангаан чаргууцалдсаар удлаа. Хэн нь ялах бол. Эсвэл эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхлын золиос болсон энэ л залуус шиг амьдрах хүсэл, аймшигт өвчин хоёрын дунд явагдах энэ тэмцлийн золиос нь миний бие юм болов уу.
2008 оны долоодугаар сарын 11.
Химийн тариа анх хийлгэснээс гурав хоногийн дараа орны цагаан даавууг минь унасан үс бүччихсэн, хамаг яс хэзээ мөдгүй салж унах гэж байгаа юм шиг янгинаад л, толгой яг одоо л дэлбэ үсрэх гэж байгаа мэт өвдөж байхад “Би энэ бүхнийг тэсвэрлэж чадахгүй нь ээ” гэж бодож билээ. Гэтэл би өнөөдөр гэр бүлийнхнийхээ хамт Санзайн амралтад ирчихээд, монгол түмний уламжлалт наадам гэдэг сайхан баяраа тэмдэглэж байна.
Бүгд баярлаж байна. Надаас дутуугүй шаналж, сэтгэлээ шархлуулж яваа гэргий минь хүртэл бага хүүгээ тэврээд, нүүр дүүрэн инээмсэглэж сууна. Өдрөөс өдөрт эрхтнээс эрхтэнд үсэрхийлэн, хэдэн арваараа үржих өт хорхой мэт хорт хавдар биеийг минь зовоож байна. Гэтэл нөхрийнх нь өвдөлт, зовлон шаналал энэ бүсгүйн сэтгэлийг хорт хавдраас ч дутахааргүй шархлуулж, тарчлаан зовоож байгаа биз ээ.
Гэвч бие засч чадахгүй байгаа намайг шээлгэх гэж 00-ын өрөөнд бүтэн цагийн турш аяганаас аяганд ус гоожуулж, ухаангүй хэвтэх намайг сахин, орны минь хажууд цурамхийлгүй хонож байсан мөчөө бүрмөсөн мартчихсан мэт гэргий минь инээмсэглэж сууна. Бүх зовлон гуниг манай гэр бүлээс нэгмөсөн холдон одсон мэт санагдаж байх чинь.
2008 оны арваннэгдүгээр сарын 20.
Химийн тариаг зургаан удаа л хийлгэх ёстой. Би зургаа дахь удаагаа хийлгэсэн ч эмч нар “Дахиад хэд тариулаад үзэх үү” гэсэн санал тавьсан нь амь тавьчих шахам бөхөлзөж байсан сэтгэлийн минь гал дээр цучил нэмэхтэй адил зүйл болсон юм.
Хань минь “Хэзээ ч тавихгүй” гэсэн мэт миний гараас тас атгачихаад, бодолд автаад суучихаж. Нөгөө гараараа мөрөнд нь зөөлөн хүртэл давхийтэл цочоод, өөрийгөө хүчлэн инээмсэглэж байна. Анх 90 кг жинтэй байсан би 50 кг болтлоо турж эцсэн ч дахиад ганц сар ч гэсэн амьд явах найдвар байгаа л юм байна.
2008 оны арванхоёрдугаар сарын 13.
Хэсэг дугхийчихэж. Яагаад ч юм, үхээд босч байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Цав цагаан тааз дээрээс цоо ширтэж, тавилгаа зарсаар ханхайж хоосорсон өрөөний минь дөрвөн хана сэтгэл сэрдхийлгэв. Сэрэх бүрт хань минь орны хажуу дахь сандал дээр сууж байдагсан. Тэр минь эзгүй байна. Эргэн тойрноо хэчнээн ажаад ч амьд амьтан олж харсангүй.
“Ханийн минь турьхан бие энэ их зовлонг яаж дааж яваа юм бол доо. Нэг л өглөө сэрэхэд минь хоёр хүүхдээ дагуулаад, намайг орхиод явчихсан байх вий” гэсэн айдас минь биелж байх шиг. Намайг ганцааранг минь орхиод явчихлаа гэж үү. Үгүй байлгүй дээ.
Хамаг бие хөшчихөөд, гараа хөдөлгөхөд хүртэл хэцүү байсан ч хараа хүрэх газар бүрээ нүдээрээ “нэгжлээ”. Эцсийн хүчээ шавхан “Хань аа..., миний хань аа...” гэж дуудсан ч хариу алга. Ам цангаж, хөл, гарын яс янгинана.
Гэвч “Байхгүй байна. Явчихаж” гэсэн бодол “Үгүй” гэсэн итгэл рүү минь довтолсоор, хэдхэн хормын дотор сэтгэлийг минь бүхлээр нь эзлээд авчих нь тэр. Амьсгалах тоолондоо “Явчихжээ” гэсэн бодолдоо үнэмшиж, хамаг өвчнөө мартаад “Хань аа... Хань аа” хэмээн хамаг тэнхээгээрээ хашхирлаа. Хариу алга.
“Тэмдэглэлийн дэвтэрээс минь өөр хань надад үлдсэнгүй дээ” гээд цэг тавьж амжаагүй байтал хаалга сэвхийтэл онгойв. Амь, амьдрал минь... Гэрэл гэгээ минь... Нарыг бус чамайг л харах гэж өглөө бүр эцсийн хүчээ шавхан байж нүдээ нээдгээ сая л ойлгов.
2008 оны арванхоёрдугаар сарын 25.
Өдөр ирэх тусам хүн биш араатан шинж рүүгээ ойртож байгаагаа мэдэрнэм. Өвдөж шаналсандаа уур уцаар, бухимдлаа ойр дотныхондоо гаргах болов.
Ханхайж хоосорсон өрөө, хоног өнгөрөх тусам намайг өөр рүүгээ сорох мэт улам бат бөхөөр зууралдах болсон модон ор, сэрэх бүрт “үхэл”-ийг санагдуулах цагаан тааз, нүдний өмнүүр хором бүрт бүртэлзэж, надад үйлчлэн гүйх хамаатан саднууд, тэр ч бүү хэл, хамгаас хайртай гэргий, хоёр үр минь хүртэл сэтгэл дулаацуулахаа больчихлоо гэж үү дээ.
Гэргий минь урьдын адил залуу сайхан, гоо үзэсгэлэнтэй байхаа больжээ. Өдрөөс өдөрт нүднийх нь гал буурч, царай нь зэвхий даан, хэтэрхий хүнд зовлонд нуруугаа нухлуулж, сэтгэлээ эмтлүүлсээр байгаад 35-тай биш 75-тай юм шиг харагдах болж.
Цэл залуухан чиний минь үс цал буурал болчихсоныг би дөнгөж өчигдөр л олж харлаа. Ийм болоод дөрөв хоножээ. Гэтэл би өнөөдөр л үүнийг анзаарлаа шүү дээ.
Харсан хүн бүрийн харааг булааж, сэтгэлийг гижигдсэн, гунхсан сайхан бүсгүй байхад чинь би чамтай амьдралаа холбож билээ. Хамтдаа өнгөрүүлсэн арван хэдэн жилийн туршид чи минь нэг өдөр, ганц хоромд ч надад муухай харагдаж байсангүй. Гэтэл амьдрал чамайг минь жил хүрэхгүй хугацаанд даанч гамгүй “эдэлжээ”.
2009 оны нэгдүгээр сарын 05.
Химийн тариаг арав дахь удаагаа хийлгэсний дараа сингапур эмч эхнэр, бид хоёрын нүд рүү харж байгаад “save your money for your children” гэж хэллээ. Энэ бол “Та мөнгөө эмчилгээнд зориулах хэрэггүй. Одоо танд ямар ч эмчилгээ тус болохгүй” гэсэн үг байсан юм. Найдвар үлдсэнгүй дээ.
Химийн тариаг миний биеэс хурдан гадагшлуулахын тулд хаа байсан Зайсангаас 10 литрийн хоёр сав барин үүр цүүрээр вокзал руу гүйж, жил шахам хугацаанд хором ч цурамхийлгүй намайг асарч тойлохын зэрэгцээ эмчилгээг минь таслахгүйн тулд амсхийлгүй ажиллаж, өөрөөсөө бусдыг худалдаж, арга ядахдаа таньдаг хүн бүрээсээ мөнгө зээлж, 35-хан насандаа цал буурал болтлоо зүтгэсэн ханийн минь зүтгэл талаар өнгөрлөө.
Ханийнхаа хайр, зүтгэлийн хариуд би сэтгэлийн шархнаас өөр юу ч өгч чадсангүй...
2009 оны хоёрдугаар сарын 10.
Керосин ууж, “хундам” хэмээх тариа хийлгэж, бензин уухаас бусдыг л үзлээ. Хэзээ ч итгэдэггүй байсан шашиндаа итгэж, хар, шар, улааны талын бүх лам, бөө, удганд хандаж, юу сайн гэнэ, тэр бүхнийг хэрэглэж үзлээ. Нэмэр алга.
“Одоо больё доо” гэж бодовч “Эрүүл болчих болов уу” гэсэн итгэл минь намайг дахиад л дараагийн “найдвар” руу хөтөлнө. Хүний туйлын хүсэл бол амьдрах л юм байна. Дааж, давшгүй зовлон гэж байдаггүй. Амьдрах хүсэл тэр бүхнийг давж гардаг юм байна. Магадгүй, энэ ертөнцөөс одсон хойноо л амьдрах хүсэл минь үхэлд “ялагдсаныг” хүлээн зөвшөөрөх биз.
2009 оны гуравдугаар сарын 15.
Бие минь хорт хавдарт бууж өгч байна. Сэтгэлийн минь гал ч бөхөж байна. Цаашид энэ их өвдөлтийг тэсвэрлэж чадахгүй нь. Өвдөх бүртээ үхмээр санагдана. Гэвч бүтэн арван сарын турш ганц ч хором дугхийлгүй, “үхэлд чамайгаа өгөхгүй” гэсэн мэт гараас минь тас атгачихаад тавихгүй байгаа хайртай гэргий, эрүүл саруул болоод, босоод ирэхийг минь хүлээн, нүдээ бүлтэлзүүлж зогсоо үрсээ бодохоор амьдармаар байна.
Би хэчнээн өвдөж зовж байсан ч, та нарынхаа төлөө амьд явах ёстой. Хорь ч хүрээгүй насанд чинь үрийнхээ эх болгож, “Чамайгаа үүрд жаргаана” гэж амласнаа бодохоор надад үхэх эрх ч байхгүй. Амлалтаа биелүүлж чадалгүй дааж давамгүй зовлон амсуулсныхаа хариуд үлдсэн насанд чинь жаргал эдлүүлэхийн тулд амьд үлдэх ёстой. Бяцхан үрсээ хүний зэрэгт хүргэж, эр хүн, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхийн тулд би амьдрах ёстой...
Түүний тэмдэглэл “...би амьдрах ёстой” гэсэн энэ л өгүүлбэрээр төгсчээ. Гэвч тэрээр тэмдэглэлдээ дахин ганц ч цэг тавьж чадалгүй байсаар 14 хоногийн дараа бурхны оронд одсон юм. Нийтлэлийн маань баатар амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг Хавдар судлалын эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт өнгөрүүлжээ. Түүнийг амьсгал хураах мөчид толгойг нь түшиж суусан гэргий нь “Хүн эцсийн амьсгалаа авч байхдаа ч амьдралаас нэгмөсөн явж байгаатайгаа эвлэрч чаддаггүй юм билээ.
Нүдээ бүлтийлгэн ширтэх үрс, хөлийг нь бүлээцүүлж, гараас нь атган суух аав, ээж, толгойг нь түшиж суугаа намайг бодохоор түүнд үхэх эрх байхгүй мэт санагдаж байсан биз. Үхэлтэй тэмцэлдсээр байгааг нь харсаар суугаа бид ч дээд, доод даралт зэрэг унасаар, 00 болох мөчид ч үхэж байгаатай нь эвлэрч чадахгүй байсан” хэмээн ярилаа.
Дөрвөн жилийн өмнө хорвоогоос одсон ханийнх нь өдрийн тэмдэглэлийг гуйж уншчихаад, бас л санаа амрахгүй, бэлэвсэрсэн бүсгүйн сэтгэлийг “онгичиж”, “Ханиа эрүүл болгохын тулд үсээ бууралттал зүтгэсний чинь үр дүн гарсангүй дээ” хэмээн шархыг нь хөндсөндөө сэтгэл дотроо багагүй гэмшиж байлаа.
Гэвч “Юу гэж хариулах бол” гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, түүн рүү зориг муутайхан харвал “Намайг “Нөхрийнхөө толгойг залгисан эмэгтэй” гэж интернэт сайтын сэтгэгдэл дээр бичсэн байсан” гээд санаа алдав. “Миний нөхөр тамхи татаж, архи уудаггүй. Хавдар байтугай тоос ч биед нь халдамгүй цэвэрч нямбай хүн байсан даа.
Гэвч бурхан хүний амьдралыг зурчихдаг бололтой. Хань минь бурхан болоод дөрвөн жил болох гэж байна. Миний болоод хөвгүүдийн минь сэтгэлийн шарх аниагүй байна. Аних ч үгүй биз.
Хүмүүс намайг муугаар хэлж, юу ч гэж ойлгож болно оо. Хамгийн гол нь би ханиасаа “үхэж болохгүй” даалгавартай үлдсэн. Бага хүүгээ насанд хүрч, амьдралтайгаа залгатал дор хаяж 20 жил амьдрах ёстой. Тэгэхийн тулд өөрийгөө болоод хүүхдүүдээ эрүүл байлгаж, аюулгүй байдлаа хором бүрт хянаж байх учиртай. Би түүнийгээ бурхан болсноос хойш хүүхдүүдийнхээ хамт жил бүр бүрэн шинжилгээ өгдөг болсон.
Монголчууд бид өвдөхгүй л бол эмчид очдоггүй. Хань минь ганцхан жил, эсвэл сарын өмнө хорт хавдартайгаа мэдсэн бол өнөөдөр амьд сэрүүн сууж байх ч байсан юм бил үү. “Гэр бүлээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө хайрлаж, хэдийгээр өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг ч энэ биеэ эрүүл байлгах хэрэгтэй юм байна” гэдгийг л би хамгийн сайн ойлгосон доо” хэмээсэн юм.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"
Сэтгэгдэл0
Ene emegtei amar baij bolno...chadah buh ymaa hiisen baina,uuriguu buruutgasni hereggui
Vlger zohiohoo bolildoo. Chi eniig bicheed 5000 tug avsan uu kkkk.
Ulger gej bolohgui baihaa, unen bodit baidal baina. Nohriinhoo tolgoig zalgisan gej bichsen huniig chotgor avaasai. Ovchin helj irehgui hiisch irne gesen yamar unen ug ve. Hort havdar bol suuliin shatandaa orson l bol yaaj emchleed l hudlaa l daa. Sain hun horvoog ert orhidog jamtai. Elbegdorj shig hun uhej dald orvol bi harin bayarlana.
Улгэр гэж бодож байгаа чамайг бурхан өршөөг. Тэнэг гэхэд дэндсэн амьтан байна даа.
Ehnii gar bitgii tenegteerei buhel buten hunii amidral baihad ulger gej enduureed ene bol minii egchiin amidral uneheer unen tuuh...
Ene emegtei bol jujigchin Gantsetseg baina.
Үлгэр биш байх аа. Үлгэр гэж бодож байгаа хүн өөрөө ийм хавдартай болоод гэмших цаг ирэх байлгүй. Монголчууд аа| Бүгдээрээ жил бүр бүрэн шинжилгээ хийж хэвшицгээе. Талийгаач бидэнд үүнийг захих гэж тэмдэглэл хөтөлсөн ч юм бил үү?
iim zuiliig zoosnii munguur harj bgaa huniig buur uruwdchluu. magadgui ta ch uwchtei bj bno. hurdan ochij shinjilgee uguhud gemgui
horvo chi huni zovlond tsadah boloogui wu gdg aguu huni ug sanaand oroh wm daa buur yavaagui ee hsajuud chin deeres urse haraad l baysahad bayarlaad harj baiga daa um mani bad ni hum
solongos kinonii huulbar zohiol bn
Hunii amidrald yum yum tohiolddog iim uwchte hun olon bii. yum bolgoniig zohiol solongos 2oor oilgoh ni uruusgul
Yamar utgagui bodoltoi hun be. Mongold yu l baina, iimerhuu hund uvchtei humuus baina. Niit hun amiih ni 30-40 huvi ni yamar neg hepatit virus-tei bolchihson iim uls uur haana ch baihgui. Ter humuusiin 40-50 huviig ni elegnii hort havdar huleej baigaa geed boddoo. Mongolchuud l henegguigeeree toohgui baij baigaad uhdeg bolohoos, zuvhun deerh uzuulelteer Mongoliig muhuj baigaa undesten gej helchihsen ch bolohoor baina. Deerh niitlel ter olon zolgui humuusiin negnii niitlel baina. Solongos kino end yamar hamaatai yum be.
unen shuu ene buhen chi uuruu tuulaad l medernee
burhan mini.eleg emtermeer yum yaltai ch bilee huuheduudteigee eruul enh urt udaan naslaarai busgui mini.
Энэ дэвтрийн эзэн/одоо хадгалж байгаа/д: Чи маш их сэтгэлийн тэнхээтэй,дайчин,бас үнэхээр сайхан бүсгүй шүү. Чамтай ойрхон найз биш ч гэсэн чиний тухай сураг тавьж, ажил төрөл чинь сайн байгааг сонсоод баярлаж суудаг. Яг чам шиг хүмүүс олон байгаасай гэж хүсдэг. Чамайг энд байх үед дургүйцээд муулаад тэмцээд байсан хүмүүс хүртэл хүлээн зөвшшөрч, үнэхээр мундаг бүсгүй шүү гэж ярьж байхыг сонсох таатай байдаг шүү. Чиний ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Respect. God bless You
uneheer mundag emegtei yumaa bi uun shig zoblon yzsen ch hair halamj uzuulj chadaagui daanch hurdan buh zuil bolj duussan daa Hun haniigaa hezee ch burhan bolno gej boddoggui obdono gej ch boddggui ym bilee hamgiin ih hair hundlel huniig muu ym bodoh zabgui bolgodog ym shig
нөхрийнхөө толгойг залгисан гэж бичсэн хүн өөрөө энэ зовлонг тойрохгүй дайрч гарна. энэ бүсгүйд ямар ч буруу байхгүй яагаад буруутай гэж өвчин хэлж ирэхгүй хийс ч ирдэг юм даа би ч гэсэн энэ зовлонг өөрийн биеэр мэдэрсэн. өөртэй чинь санал нэг байна Үхэж болохгүй үр хүүхдүүдийнхээ төлөө амьд явах хэрэгтэй чадлаараа зүтгэнэ шүүүүүү
ene ailin ezegtei hoer saihan huugiin eej, ertonciin saihan hani emegteid eruul enh ur huuhed ni az jargaltai amidraj eejiigee saihan amidruulahig husen erooe
ямар өрөвдмөөр юм бэдэ бүр хоолойд нэг юм тээглээд яг нулимс гарахнээ
Burhan urshuug
Setgeliin tenheetei bgaarai 2hoorhon vriinhee toloo amidrah heregtei ta 3-t az jargal hvsii. Ih ch uillaa
энэ яваа амьдралд эр нөхрөөс чинь үлдсэн цорын ганц амь, эхнрий үрийнхээ төлөө бүсгүй минь чи инээмсэглэж яваарай. хорвоод ганцаараа гэж бүү гутар хүний сайн нь чамтай одоо ч хамт байгаа Сөүлээс
Хань ижил, үр хүүхдийнхээ төлөө хорвоогийн амьдралын зовлонг туулах сэтгэлийн тэнхээтэй, сайхан сэтгэлт энэ бүсгүйн ирээдүй санаанд багтамгүй аз жаргал, сайн сайхан бүхнээр цэцэглэх болтугай.Хүн бүхэн эрүүл явж урт удаан наслахыг л хүсдэг боловч хэрхэн яаж гэдгийг тэр бүр ойлгодоггүй.Эрүүл явахад хамгийн чухал нь ертөнцийг үзэх ҮЗЭЛ БОДОЛ юм шүү дээ. Эрүүл явахыг жинхэнээсээ хүссэн хүн бүхэн "ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ АРГА ЗАМ, ҮЗЭЛ БОДОЛ, ТАНИН МЭДЭХҮЙ" хэмээх номыг Интер номын дэлгүүрээс авч үзэгтүн
amar amgaland ochih boltguai
Xodoodnii xort xavdar gedeg bol unxeer xetsuu uvchin gedgiig medne ue axix tusam xajuu erxtnuuddee userxiilj bdag xodoodnii sharxaa xundersen bxad em uuj darsaar jiliin daraa 4 -r ue xuregsen xun uxlee xuleegeed xajuuxand mini bna daa :-(
tiim baina, ene emegtei sain hani, tuunii uvchtei nuhur ch sain hun.harin zarimdaa hovorhon teneg hun nuhur baidag,uvchinguu edgelee geed l shuud ehner huuhdeesee hundiirch uur huuhentei savsaglaj yavaad uhchihdeg hun baidag.mash haramsaltai.
тиймээ хорт хавдар хэцүү өвчин. танил маань бас л ходоодны хорт гэж оношлуулж хагалгаанд ороод хэдхэн сарын дараа хань ижил үр хүүхдээ орхиод явчихсан даа.үнэхээр хүн хань ижил хайртай бүхнийхээ төлөө биеэ үзүүлж шинжилгээнд хамрагдаж байх ёстой юм шигээ
Mongoliin emneleg yag heden uls toriin luiverchidtaigaa taarsan hozrogdmol!
Hun uuriinhuu zovlong huvaaltsaj, adilhan zovj baigaa humuust huch zorigig uguh gesendee bichij baihad ene humuus ulger ene ter ch geh shig. Mongolchuud hezee iim sonin har ser, hund itgedeggui baidlaasaa salah yum bol doo.. lol
Жинхэнэ монгол эмэгтэй хүн үр хүүхэд нөхрийнхөө төлөө өөрийгөө золиослон амьдардаг. Таны өмнө өвдөг сөгдөн мэхийе
Hetsuu l tuuh bn ghde hudlaa bichleg ym shgee garaa ch hodlogoj chadahgui hun yaj temdeglel hotloh ym be
za chi boli iim yumiig hudlaa bicheed suuj baih hun baih uu?
yahnavde chi. hainga mongolchuudad surgamj bolson ene miitlel hudlaa bsan ch yadiin. chi ch gesen havdartai boltson ch yavaan bilu
Чи ч эргүү новш юм даа хавдараар өвдсөн хүн үхэн үхтлээ ухаан санаа нь эрүүл 4 мөч нь хөдлөж байдаг юм. Гараа хөлөө тайруулсан биш яахаараа хөдлөж чадахгүй гэж. Чи ч арчаагүй бодолтой амьтан байна да. Энэ бол агуу эмэгтэй байна. Чам шиг хүн бол ингэж чадахгүй биз..
чи чинь харина эргүү мал байна даа
minii hairtai aav ch gesen ene ovchnoor horvoog orhiod 8 sar bolj bna. uneheer hetsuu ovchin, aav mine bidniigee bodood zondoo udaan temtssen. himiin 1 udaagiin taria ni l gehed 48 tsag urgeljildeg bsan. aaviga ulam sain asarch halamjilj bsan bol odoo bidnii hajuud bh ch bsan yum bilu gej haramsdag. aavdaa hyazgaargui hairtai!
ooroo xelj ogood avgai ni bichij bolno shuu dee.xaniinhaa toloo zutgesend chini setgeleesee talarxaya.baaxan uilav. 40 garsan uildag bolchihood mgloosoo xol 9 jil amidarsan daa ch bolj bna uu .
hort havdriin hajuud miniih gaigyi bhaa.tegehdee horom byrd hajuud mini bsan hanidaa BAYARLLAA.BI CHAMDAA HAIRTAI
Ene unexeer gaixaltai saixan emegtei yum.Unexeer ovchin xelj irdeggui xiisch irdeg gedeg unen shuu bi ch gesen ovdox ovchingui xunees iluu garaxgui ch gesen dutaxgui saixan amidarch baisan gentxen bui ovddod ,noxor maani nuuts amragtai bolood amidrax ch sonirxol alga boldog yum bna odor bolgon xudlaa bag omsson xuuramch dur torxiig xarj xamt amidrax shig zovlon gej bgui yum bna .xun jargal ni xaluudaxaar suulrch nuuts amragtai bolj zugaa tsengel xootsoldoj arxi uuj tsengej yavdag yum bna .2 nuur gargaj xudlaa amidardag xuntei xamt baix shig xetsuu yum bgui yum bna
ene busgui uneheer setgeliin tenheetei hun chanartai yumaa.zowsnii ezest jarganaa busgui mine ur huuhduud chini usuj tom bolood aaw shig shan zaluuchuud bolood eejiigee hairalj achiig ni hariulna,chamd eruul enh sain saihan buhniig husen eruue
тиймээ хавдараар өвдсөн хүн бүрийн амьдрал яг л ийм байдаг юм даА монголД өнөөдөр хавдраар өвдөн шаналж эдийн засгийн хувьд доройтож хүнд байгаа олон айл өрхүүд байна ХАВДАР ҮНЭХЭЭР МУУХАЙ ӨВЧИН ЭРҮҮЛ БАЙХЫН ТУЛД ЗӨВ ХООЛЛОН ЗӨВ САНАА БОДОЛТОЙ ЗӨВ АМЬДРАЛТАЙ БАЙХ Л ХЭРЭГТЭЙ ЮМ
Yun hudlaa gej ??? Mongold hort havdar gazar avch baigaa ni hudlaa gej uu? Myanga myangan mongolchuud batalgaagui huns hereglej baigaa ni hudlaa gej uu? Emchilgee onshilgoo hiilgeh gej hamgaa bariad emchid ogdog, daatgald hamragdaj chaddaggui ni hudlaa gej uu? Havdar bol niigmiin ovchin Zasgiin gazariin ard tumendee avch heregjuulej baigaa bodlogiin chuud ur dun. Yamar bodlogo tiim l ur dun garna. Hudlaa gej uu!!!!
бурхан минь Үнэхээр ханийнхаа төлөө бүхнээ зориулсан ухаантай бүсгүй байна
хаана хаана шинжилгээ өгч болох вэ. хавдарт очихоор очер дугаар нь хэцүү юм билээ.тэнд тэнд өгч болно гэвэл үзүүлж баймаар байна,манай эрүүл мэндийн салбар ч муу даа,очоод үзүүлнэ зүгээр байна гээд л явуулна,эцэс сүүлд нь хүмүүс үхэлд хүрсэн хойно сонин сэтгүүлээр зөндөө анхааруулж байсан ажил хийсэн гэж хэлэх гэж байгаа юм
Тэр үлгэр энэ тэр гээд байгаа хүмүүс жудагтай байгаачдээ
2r shat bol ug n mongold ch gesen edgermeer yum bi ch gsn dyygee sawnii hawdaraar uwduhud sahiad yag ene megtei shg bolj baisn buyantai emch nariin buyanaar burhanii awralaar dyy mini bosood irsen ch hezee ahiad ? gesn aids bainga ylldegiim bna lee. aimaar uwchin burhan ene hyniig burhan harj tetgej demjij ywah bhaa
иим учраас манайд эмнэлэг хэрэгтэй байгаа юм шүү дэ Тэмүүжин сайдын оронцог үүнийг мэдэх хэрэг байна
Сайн уу та яг үнэнийг хэллээ хавдар судлалын эмнэлэг түүний эсийг судалдаг эмнэлэг хэрэгтэй байна даа
neeree haan shinjilgee ogoh ve
Uneheer ene busgui hun chanartai saikhan hun yumdaa. Hen hunees iim tevcheer zorig garahgui shuu.Tenger busguig iveenee.
uhmeergui l sanagdadgiin bna lee , say neg chad hiihee duhsun shuu
Bi mongoldoo vhmeer l bna. Daan ch boloj bna uu...bid bvged vhen.
Mongolchuud idej hoolondoo anhaarala tavihgui bol bolhguinde.Haytad jims nogoo bol horshuu
Ёстой гайxамшигтай, сайxан сэтгэлтэй, зоригтой xүүxэн юм аа. Зовлон туулсан чамд Бурxан аз жаргал xайрлаx болтугай гэж залбиръя.
yu genvv huuramch zvil zohiol ntr genvv hehe.boduul ter hvmvvs eniig unshij bhda ineej bsn bhda...serj vz ene bol hvnii amidral
ovdoj uzeegui hun oilgohgui bh l da.himiin taria hiilgeed yag iim baidald ordgiig hiilgej uzeegui hun ingej bichej chadahgui ee....setgegdel bichij bgaach joohon yos judagtai bgaach.ehnert n helehed sain busguu mini saihan amidraarai burhan chamaig harj bga tuslah bolno.
Бурхан өршөөг. Нүдний нулимс гарчихлаа.Чи азтай бүсгүй байнаа,Ханийнхаа төлөө чадах бүхнээ хийж үсээ цайтал зүтгэх заяа байж дээ чамд. Гэтэл тэгж чадаагүй хүн зөндөө бий шүү дээ. Амьсгалаа хураахад нь ч дэргэд нь байж толгойг түшиж чадаагүй хүн надаас эхлээд олон бий. гэвч энэ бас л бурханы зарлиг байх гэж өөрийгөө тайтгаруулдаг юм ш дээ. Арга ядсан арга байгаа биз. тэгээд бодоход чи заяатай хүн юм. Ард үлдсэн бидэнд үр хүүхдээ хүн шиг хүн болгох хариуцлага бас тэр хүний найдлага бий. Минии дүү хүчтэй зоригтой амьдарч хүүхдүүдээ сайн хүн болгоорой. Бурхан өршөөг
mongol emegteichuud unexeer mundag uxaantai shuu dee. usand jibj baigaa noxortoo chi mini amid garax estoi yr xuuxeddee xeregtei gej zorigjuulj baisan xatan zurxt emegtei. erchuud mini emegteichuudee buu gomdoo. ta narch gesen ex xunees torson shuu dee.
Сайн байна уу, Бүсгүй минь? Нээг л их олон долоон юм хэлмээр байснаа, ...хойш нь тавимаар санагдаад хойш нь тавьчихлаа. Та гурвыг Тэнгэр Ивээг. Ханийн тань хүсэл санааг хүүхдүүд тань өсөж томрохоороо гүйцээнэдээ. Юугаар ч үнэлшгүй Тэнгэрлэг Эгэл Эрхэм Жаргалыг Эдлэх Болноо Бүсгүй минь, Та.
Эр нохор нь нас барсан эмэгтэйг нохрийнхоо толгойг залгисан гэж хэлж л байдаг монголчууд эртнээс л харгисдуу улс шуу. Бэлбэсэн эмийн хийсэн хоол битгий ид, бэлбэсний газраар битгий оч ч гэх шиг бичсэн байна лээ, монгол зурхай нээрээ аймаар харгис.
тэр тэнэгүүдийн үгэнд итгэж явдаг хүмүүс нь бүр тэнэг.хорвоогийн жамаар хорвоог орхиод явсан хүний бэлэвсэрч үлдсэн хань юу нь буруутай юм бэ. энэ худлаа мухар тэнэг сүсэгээсээ монголчууд минь салмаар юмаа.
Энэ эмэгтэй чадахаасаа чадахгуй хуртлээ явжээ, одоо цаашдаа 2 хуутэйгээ урагшаа хараад л амьдрах хэрэгтэй, амьдрал ургэлжилж л байна шуу дээ, хоорхий эмэгтэйг муу хэлэхээсээ ичээсэй, бузар ам хэлтэй улс.
Ñýòãýëèéí òýíõýýòýé áàéãààðàé.Õ¿¿õä¿¿äýý ºñãºæ õ¿íèé çýðýãò õ¿ðãýýðýé.Õ¿ì¿¿ñèéí ÿíç á¿ðèéí þì õýëýõèéã á¿¿ òîî.ªºðèéí áîäîë ººðòºº çºâ.Óðàãøàà á¿ñã¿é ìèíü.Ìóóãààñàà Ñàéí õ¿ì¿¿ñ îëîí ø¿¿.
худлаа үлгэр гэж бичээд байгаа хүмүүс зовлон үзээгүй. хайртай хүнээ хавдраар алдаж үзээгүй, хэзээ нэгэн цагт энэ өвчин чамд өөрт чинь ирж болохыг мэдэхгүй байгаа чинь харамсалтай. амьдрал дээр яг ийм л байдаг. энэ хүний тэмдэглэл дээр нэг ч худал зүйл алга. иймэрхүү олон тэмдэглэл байдаг. дэлгэж тавьдаггүй л болохоос. монголд хавдар бол дэндүү хурдацтай байгаа.
Үүнийг уншаад яг л аавыгаа эмчилгээ хийлгээд аврах юмсан гэсэн хүслээр л гүйж явснаа эргээд саналаа. Элэгнийх нь талыг авчихаар үлдсэн элэг нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болчих гээд, болдог бол би өөрийнхөө элэгний талыг өгмөөр байвч даанч болохгүй гээд л. яаж ч чадахгүй юмыг яаж чаддаггүй юм байна лээ. Чиний хичээснийг ойлгохгүйгээсээ ойлгох хүмүүс нь олон байгаа нь энэ сэтгэгдэлүүдээс харагдаж байна чамд болон үр хүүхдүүдэд чинь эрүүл энх сайн сайхныг хүсмээр байна
Ямар мундаг эмэгтэй вэ чамаар бахархаж байна. Эрүүл энхийг хүсье
миний нөхөр бас чихрийн шижин өвчнөөр өөд болсон. гэвч үлдсэн хүн нь толгойг нь залгисан нэр дуулдаг юм байна лээ. бүсгүй минь сэтгэлийн их тэнхээтэй байж үр хүүхдээ том болохыг нь харж толгойгоо өргөж дээгүүр харж амьдар даа. зовлон нэгтэй бүсгүй минь
Manai nohor 3 jiliin omno zurh ni genet zogsoj ood bolson. Getel jiliin omno huu maani hort havdaraar ovdson. Odoo bid himi taria hiilgej bgaa.emch naidvar baga uldsen shuu gesen ch gesen nutagtaa ochood tsever agaart garval edgechih bolov uu gej goridson heveeree l bna. Yag l tanai nohor shig end ch sain yum bna, tend ch tiim sain yum bna geed ih l olon zuil uzsen dee. Tegeed bas hun amidrald yamar ih hairtai bdgiig ulam bur l mederdeg. Urgelj l itgej nadaj bdag daa. Ene buhniig burhanaas ogch bgaaa shalgalt l gj bodoj zaaval davj garah yum shuu l gj tevchij bna daa.
Bi ta hoert setgeleeree ch atugai tusalmar bna.Ta nadad emchilgeenii zardaliin huviin dans baigaa bol yavuulaarai. Uhsenii araas uhej boldooggui horvood bid huuhen bieiig olj torson. Tiim bolohoor huugiinhee toloo itgel naidvaraa aldah hereggui shuu. Bid 3 ch bas tegj amidarch bna.Minii utas ru sms iruuleerei 88280101
Uvdsun humuus itgel naidvaraa bitgii aldaarai ugaasaa hun gedeg muuhai hunii zovlongor jargal hiij l baidag Hen 1 ni uvduhud ger buliin hun ni hamgiin ih zovj shanaldag ymdaa
Та үнэхээр бурханы өмнө үнэлэгдэх ёстой. Хань ижилдээ зориулсан тэр их тэвчээр асарсан сэтгэл тань 2 хүүхдэд нь бурханы хайр болж үлдэнэ ээ. Итгэлээр дүүрэн амьдраарай. Хэцүү байгааг нь ойлгож байгаа ч та заавал инээмсэглэх ёстой бас заавал амьдрах ёстой би ч гэсэн үхчихмээр л байна 2 хүүхдээ бодоод чадахгүй байна. бурхан өршөөг
Бурхан мине ийм хүмүүсийг өршөө !!!!!
Zarim ni iim um unshaad tavlasan setgegdel bichij bhiim.mongol hunii setgel iim deeree yulsan geheer...
bi bas chamtai adilhan emegtei baina, manai nohor arhi, tamhi hergeldeggui baisan hernee elegnii havdraar burhan bolson, bi 1 jil yg cham shig odor sonogui sahisan daa, daanch yavaad ogson doo, bi 5 huuhedtei uldsen, odoo 20 garui jil bolj baina, huuhduud osood saihan amidarch baina, ter ued hoolondoo hursen hun baigaagui baisan, ter bolgoiig davj tuulsan, mash hetsuu setggeliin tenheetei, changa baival bolono doo, chamd setgeliin tenhee ogch, amjilt husch, ur huuhdee saihan hun bolgooroi gej husie dee
Uramiin saihan ug hairlasan tand ih bayarlalaa
hort habdar aimaar yum bna lee nvden deer l hvn turaad hvvhed shig l jijighen bolchihdog yum bna lee hvn oor deer ireheer l zoblong meddeg yum bna lee dee aabdaa hairtai shvv
Mongolchuud mini yund ingej zobno be? Saihan setgeltei baij busdad urgelj tuslaj baiwal sain saihan amidarnaa.
Бурхан өршөөг хүний амьдрал, хүнд тохиолдсон зовлонгоор бүү тохуурхаач. хэт нь та ч гэнэт ийм болохыг хэн мэдэхэв
Хайрт ханийн чинь сэтгэл та нартай ургэлж хамт байж туслах болноо. Хань чинь чамайг ингэж ойлгож хайрлаж бсан байхад энэ тэр , мулгуу хумуусийн элдвээр хэлэхийг битгий анзаар. Аавынхаа хийж амжаагуйг хуухдууд чинь гуйцээж сайхан амьдрах болноо. Та нарыг тэнгэр ивээг!
Анужин
burhan urshuuj buyan ni delgereg!yamar mundag,baharhmaar yum be.
ta odoo saihan amidrah heregtei. ter tanii saihan amidrahiig l harahiig husej bgaa. 2 huugee sain hun bolgooroi. chi chadnaa. az jargal husie.
burhan urshuug tand az jargal sain saihaniig husie
End setgegdel bichsen buh humuust chin setgeleesee talarhaj bna. Ene odriin temdeglel hudlaa baigaagui ee. Ene bol jiriin neg Mongol ailiin hamtdaa amidarch ur huuhdee toruulj amidrald aldaj onoj, zovj zuderch, bayralaj baharhaj yavsan humuusiin amidraliin neg heseg baisan um. Burhan bolood 4 jil bolohod taliigchiig ehner huuhduud n hamgiin ih dursaj baigaa. 80 garsan hadam aav eejee harahaar hechneen ih orovdoj hairladagiig burhan l medne dee. Bugded n eruul enh, az jargal sain saihan buhniig husie. Shine ondoo elgeeree enh amgalan, torlooroo tuvshin saihan baij emegteichuud min baga zovj yadraaai gej chin setgeleesee husie.
ene chini zohiol l bn shde sedew n l emzeg bolhoos .. harin ch ingej biched bga setgvlchig zemlemer ym bishv .. hvni zowlongoor jargal hij heden tog awad bgam shg l sanagdlaa ..
Chi teneg um uu esvel dongio um uuu. hunii bichsenig oilgodoggui
heden tug oloh gesndee bish humuust seremjluuleh uudnees bichsen bgaaz de. hund tohiolddog bur mongold elbeg tohiolddog zowlong bichih ni yu ni buruu gj
Utaan dundaa mongolchuud maani ert uheed duusah n ee.Tegeed bas boloogui eruul baihiin batalgaa gudamjaa tsever bailgahgui, orond n unetei huvtsas mashin...Ene uhej baigaa hun zoriggui tevcheergui archaagui yum be, Negent uvdchihsen yum chini uhehiin hoorond ger bulee hoosruulaad uhdeg baish dee.Humuus bas bodoh heregtei sanaa avaad
сайхан гэр бүл байжээ. үр хүүхдүүд чинь тэр сайхныг үргэлжлүүлнэ ээ. бүсгүй минь. хань чинь байхгүй ч үр удам нь үлдсэн нь ерөөл юм шүү. тэд аавынхаа хийх гэж хүсэж байсныг гүйцээнэ ээ.
Yasan hatuu horvoo vee? Gehdee, 2 huuhdee bodood setgeliin tenhetei deguur hartsti am'draarai. Ta 3-g bUrhan urshuug! Ta nr Sain saihan yavah bolnoo...
Хорт хавдар гэдэг мангас олон олон хүнийг цагаас нь өмнө авч оддог. Хүмүүс ээ эрүүл аж төрөх ёсонд суралцацгаая. Эрүүл хоол, эрүүл орчин, амьдралын эрүүл хэв маяг, эцэст нь оюун санаа,сэтгэлзүйн хувьд эрүүл байх хэрэгтэй.
Хавдар гэдэг ямар аймаар өвчин байдгийг тэр өвчнөөр хүнээ алдсан хүмүүс л ойгодог юм нэг л хар өдөр таны дотны чинь хүн хавдартай байна гэж онош дуулах ямар аймаар бас хэцүү байдгийг тэр оношоо мэдэхгүй инээмсэглээд бас горьдлогын нүдээр хараад зогсож байгаа дотны хүнээ харах шиг хэцүү зүйл байхгүй би энэ мэдээг 2-той дуулж аав ах маань цэл залуугаараа хорвоог орхисон юм одоо ч энэ өвчний нэр миний санаанаас гарахгүй байна шүү дээ харин Хавдар судлалд Пүрэвдорж эмч тэргүүтэй баатрууд энэ аймшигт өвчинтэй тэмцэж байдаг шүү та нар өнөөдөр ялахгүй ч маргааш заавал ялна баатрууд минь амжилт хүсье
Нөхрөө алдсан эмэгтэйд эмэгнэл илэрхийлье та ялагдаагүй байна таны өмнө нөхрийн чинь итгэл хоёр хүүхдийн чинь ирээдүй байна та дахин энэ өвчнөөр хүнээ алдахгүй байхын төлөө тэмц би таныг дэмжье та нар бас намайг дэмж бүгдээрээ хавдрын эсрэг тэмцье
Талийгаач миний дарга байсан юм. Хүнтэй их нийтэч шулуун шудрага хүнд тусархуу, зарим нэг хүн шиг бялдууч биш их мундаг хэнд ч хэлэх үгээ хэлчихдэг зоригтой эр байсан юм. Бие ээ авч явж байгаа нь их цэмцгэр ийм өвчин тусана гэж бид зүйдлээгүй шүү. өвчин хэлж ирдэгүй хийсч ирдэг гэж үнэн үг. бидэнд нөмөр нөөлөгтэй ах аав шиг минь дотны зөвлөгч байсан бид одоо ч даргыгаа маш их үгүйлж байна. Эхнэрийг нь бид танина маш сайхан чадалтай дайчин эмэгтэй байдаг юм. Даргыг минь босгох гэж үнэхээр чадлаараа тэмцэж байсаныг бид мэднээ.Ханьхаа төлөө эмчилгээны мөнгөнд бүх юмаа барсан даа хөөрхий. Их агуу эмэгтэй үнэхээр бахархмаар бүсгүй. Ханьаа алдаад 2 сайхан хүүхдээс өөр юу ч үгүй хоосон үлдсэн дээ. Өөрөө дэндүү дайчин эмэгтэй болхоор одоо 2 хүүхдээ хүний зэрэгтэй өсгөөд сайхан явж байгаа. Бүсгүй минь даргад минь гаргаж байсан дэндүү сайхан сэтгэлд чинь баярллаа. Та минь 2 хүүтэйгээ жаргалтай сайхан амьдраарай,
hun yu gej heleh ni hamaagui chi sain yawj saihan amidrah estoi amid uldsen huniig humuus zuil bureer goochilj helj baidag yum bitgii too zowlon neg lodor tedend buhniig oilguulna s
Chi estoi jinhene mongol busgui bna. Chamaar vneheer baharhaj bna.Ovchin gedeg chin vneheer hetsuu shuuu dee.Vheh tsag ni bolson huniig 1000 burhan ch hureelsen hamgaalj chaddaggui genelee. Gehdee yaj gantsaaraa nasaar
Gantsaaraa yaj nasaaraa yahab dee. Saun hanitai taaraldah bhaa. Chamd az jargal husie.vneheer setgeliin tenheetei baharhaj bna hu. Gehdee minii mongoliin buh busguichuud iim l mundag shuu dee.
Bi odoo yg ene busgui shig bolood suuj bnaa Nuhur mini elegnii hawdar bolood ih zowj bn Yahaa medehgui internet uhaad suuj baisan chini uuniig olj unshaad suuj bn Gadaad ywah geheer neg ch tugrug alga olon jil uwdsun bolohoor baidgaa barsaan Ymar saindaa huduud maani manaihig guilgachingiin huuhedtei ohinoo suulgalaa gej yrisan bna lee Suuliin 10 jil ene uwchintei temtseh gej mungu l oldwol em teria geseer bgaad odoo yu ch uldeegui arga myhardaad l uilaad suuj bnadaa Uuniig ger buliinhee huniig aldaagui humuus barag oilgohgui bhdaa
vnxeer setgeliin tenxeetei sain bvsgvi bn iim xvn mongold min olon baigaasai az jargal xvsiy chin setgeleese
Bur uilchihlaa. Havdartai humuus yag l iim baidag.Uneheer mundag emegtei yuma. Ta buhend saihan buhnii deedig husie.zarim neg teneg komet bichsen humuus har tolgoi deer chin im zovlon buu ireeseidee. Burhan orshoog.
Bi havdar ovchniig holuur l bdag gj toodoggui blaa. Getel eej mini ovdchih yum. Ene amidraliig holboj yavsan gants zangilaa... suuliin heden jil ih haniadag bsan. Ochnoon gazraar yabj shijilgee ogson yu ch oldoogui. Odoo havdar yavya ghr havdartai bval yana gd yavdaggui blaa. Gtl argaa baraad uzuultel havdar. Odoo eej mini odor ireh bur l dordoj bn. Bi nuuj uilj. Zalbirhaas oor yu ch chadahgui ni. olon hun eldev yum sain gl bariad irne. Emnelgiin salbart ajillaj bsn bolhoor yanz buriin yum hereglehgui gd bh yum. Odoo yahaa ch medehgui yum. Tsashaa haraad unthaar. Shiidtsen yum shig sanagdaad... bi bid zuuraldaad bgaa yum bolvuu. Hohoonii ulgert gardag shig.
Eej mini hohoo bolood nischilee. Havdar ovchniig buren emchildeg boloosoi. Havdaraaaa chamaig Humuus zaaaaaval Yalna.
Хавдар гэдэг аймшигт өвчнөөр ханиа алдчихаад үхмээр санагдаж байлаа.Тэнгэрт очоод уулзана гэвэл явахад бэлэн байсан даанч 2 балчир үрээ яалтай билээАмьсгал хураатал нь горидлого тасраагүйдээ.Хар залуугаараа ганцаараа үлдэх аймшигтай.
Hort hawdar ni edgereed ew eruul bolson hun bdg bolow uu? Oroi unthdaa tolgoin owddg gsn tghr zugeer boloogui gsn vgvv? Ih tursan bnlee zaawal edgerch bj butsaad hewiin jindee ochihuu?