sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. БНХАУ-ын санхүүгийн байгууллагууд коронавирустэй тэмцэхэд 3.9 тэрбум ам.долларыг гаргасан тухай тус улсын Сангийн яам мэдэгдсэн байна.
 
 
 
“Хятадын Коммунист намын Төв хороо болон Төрийн Зөвлөлийн стратегитай нийцүүлэн санхүүгийн байгууллагууд өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг идэвхтэй дэмжиж байна.
 
 
1 дүгээр сарын 29-ний байдлаар санхүүгийн байгууллагууд нийт 27.3 тэрбум юань буюу 3.9 тэрбум орчим ам.долларыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавихад шаардагдах хэрэгсэлд олгожээ” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг