sonin.mn
Энэ сарын 23-ны өдөр НҮБ-ын төв байранд “Хөгжиж буй орнуудын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, сургамж, боломж” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг Монгол Улс, Жибути улс, Эль Сальвадор улсын Байнгын төлөөлөгчийн газрууд хамтран зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Энхийн ажиллагааны газар, Ажиллагааны дэмжлэг үзүүлэх газрын зарим удирдах албан тушаалтан, НҮБ-ын дэргэд суугаа гадаадын орнуудын Байнгын төлөөлөгч, Элчин сайд, цэргийн зөвлөхүүд зэрэг 100 гаруй хүн оролцов.
 
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Засгийн газраас энхийг сахиулах ажиллагааны талаар явуулж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, НҮБ-аас тавьж буй шаардлагад бүрэн нийцэж байгаа талаар дурдсан юм.
 
 
 
Мөн бусад орны цэргийн алба хаагчдаас үүрэг гүйцэтгэлтээрээ ямагт тэргүүлж тухайн улс оронд явуулж буй олон талт арга хэмжээ, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэн энэрэнгүй үйлс бүтээхэд үлгэр жишээ болдгийг онцоллоо.
 
 
 
 
 
МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин